x

Модерна компани "Ковид-19" эсрэг вакцины зөвшөөрлөө авахаар хүсэлтээ гаргалаа

Эмийн үйлдвэрийн Moderna компани "Ковид-19" вакциныхаа зөвшөөрлийг авахаар АНУ-ын Хүнс, эмийн захиргаанд хүсэлт гаргажээ.

Тус компани нь өөрсдийн шинэ бүтээж буй вакциныг Ковид-19-ээс урьдчилан сэргийлэхэд 94.1 хувь, тус өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд 100 хувь үр дүнтэй байгааг харуулсан өргөтгөсөн мэдээллийн багцыг Америкийн Хүнс, эмийн захиргаанаас эргэн харахыг хүсэхээр болжээ. 

Ингэснээр Moderna нь коронавирусийн эсрэг вакцины тусгай зөвшөөрөл авахаар Америкийн Хүнс, эмийн захиргаанд хандсан хоёр дахь компани болох юм. Өмнө нь Pfizer Арваннэгдүгээр сарын 20-нд ижил төстэй өндөр үр дүнтэй вакцин гаргасан болохоо баталсан хүсэлтээ тавиад байсан юм. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа зөвлөх хороотойгоо Арванхоёр дугаар сард хуралдаж, Pfizer-ийн болон Moderna-ийн өргөдлийг хянах болно.

АНУ-д анхны вакцинжуулалтыг "Арванхоёрдугаар сарын сүүлчээр" хийхээр төлөвлөж байна гэж Харшлын болон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Антони Фаучи хэллээ.

Moderna мөн өнөөдөр Европын эмийн агентлагаас зөвшөөрөл авах өргөдөл гаргахаар төлөвлөж байна гэжээ.

Moderna-ийн шинэ дата

Хэдхэн цагийн өмнө Moderna эмнэлзүйн 3-р шатны туршилтын үр дүнгийн шинэчилсэн мэдээллээ цацаад байна.

Өнгөрсөн Долдугаар сард Moderna вакцины “double blind” туршилт АНУ-ын 30,000 хүнд хийгдэж эхэлсэн. Хүн бүрийн мэдэж байгаачлан Долдугаар сараас хойш АНУ-д өдөр бүр ковид-19 халдвар антирекорд тогтоож байсан. Гэхдээ вакцин хийлгэсэн бүлэг, плацебо буюу “хоосон” вакцины тун авсан бүлэг хоёрын хооронд асар их ялгаатай байжээ.

Вакцины жинхэнэ тун хийлгэсэн 15000 орчим хүний ​​11 нь Ковид-19 туссан бол плацебо авсан 15000 орчим хүмүүсийн 185 нь Ковид-19 туссан байна. Энэ нь Модернагийн вакцины урьдчилан сэргийлэх магадлал 94.1% гэдгийг харуулж байгаа юм. Мөн тус вакцин хийлгэсэн 11 хүний ​​хэн нь ч хүнд өвчтэй болоогүй боловч плацебо авсан 185 хүний ​​30 нь хүндээр өвчилж, нэг хүн нас баржээ. Вакцин нь өндөр настнууд болон өөр өөр арьс өнгөтэй бүлгийн хүмүүсд ижил үр дүнтэй байсан гэж мэдэгдлээ.  

Пфизерын 3-р үе шатны клиникийн туршилтаар вакцин 95 хувийн үр дүнтэй болох нь тогтоогдсон бөгөөд вакцин хийлгэсэн нэг судалгаанд оролцогч Ковид-19-ийн хүнд хэлбэрээр өвдсөн байна.

Хоёр вакцин нь ижил биш боловч Pfizer ба Moderna хоёулаа хүний ​​биед дархлааны хариу урвалыг өрнүүлэхийн тулд м-РНХ ашигладаг. Вакциныг хэдэн долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийх бөгөөд хэдэн өдрийн турш халуурах, бие өвдөх зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.

Дараагийн алхмууд

Америкийн Хүнс, эмийн захиргаа вакцин ба холбогдох биологийн бүтээгдэхүүний зөвлөх хороотой Арванхоёр дугаар сарын 10-нд уулзаж,  Pfizer өргөдлийг, Арванхоёр дугаар сарын 17-нд Moderna-ийн өргөдлийг хянан хэлэлцэхээр товложээ. Тус зөвлөх хорооны хурлаар хэрвээ вакцин батлагдвал эхний ээлжинд хорин сая тун вакцин хорин оны төгсгөл гэхэд тараагдсан байх болно. Энэ нь мэдээж эмнэлгийн ажилтан, өндөр настан зэрэг нэн шаардлагатай бүлгийнхнийг вакцинжуулахад хүрэлцэх тун юм. Түүний дараачаар 2021 оны эхний хагас гэхэд 500 саяаас 1 тэрбум хүртэлх тунг дэлхий даяар түгээх боломжтой гэж Модернагийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Б.Лхамаа

Эх сурвалж: cnn.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 39 мин Монтенегро улсын түүхийн товч 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top