x

Бусад улсын эсэргүүцэл өнөөгийнх шиг байна гэж Путин тооцоолоогүй

Д.Баярхүү: Бусад улсын эсэргүүцэл өнөөгийнх шиг байна гэж Путин тооцоолоогүй

Хоёрдугаар сарын 24-ны өдөр ОХУ-ын цэргүүд 04:00 цагт Украины хотууд руу газраар, агаараас нэгэн зэрэг дайралт хийж, хүчтэй дэлбэрэлт болсон юм. Энэ гэнэтийн дайн хэзээ дуусах, бидэнд хэрхэн нөлөөлөх талаар салбар салбарын мэргэжилтүүд байр сууриа илэрхийлж байгаа. 

Монголын бизнесийн зөвлөл хоёрдугаар сарынхаа хурлыг өчигдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулсан юм.

Энэ үеэр Элчин сайд асан, дипломатч, судлаач Д.Баярхүү “Монголын эдийн засаг ба гадаад хүчин зүйл” хэлэлцүүлгийг удирдан явуулав. Түүний тавьсан "ОХУ-Украины дайн"-ы талаарх товч илтгэлийг хүргэе.


Даян дэлхий сүүлийн долоо хоногт огт өөр боллоо. Бид өмнөхөөс шал өөр хөрштэй болов. Өнгөрсөн мягмар гаригаас бүх дэлхийн анхаарал Москва руу чиглэлээ. Хоёрдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч Путин болон УАБЗ-ийн гишүүд илтгэл тавьсан. Дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Украинаас салан тусгаарласан Бүгд найрамдах Донецк ард улс, Бүгд найрамдах Луганск ард улсыг хүлээн зөвшөөрч, тус улсуудад энх тайван тогтоох үүргийг Батлан хамгаалах яамандаа өглөө. Удалгүй эдгээр улсын төрийн тэргүүн нар Москвад ирж, гурван төрийн тэргүүн гэрээнд гарын үсэг зурж, үүнээс хэдхэн цагийн дараа Украин руу ОХУ гурван замын цэргээ орууллаа.

Энэ бол цэргийн ажиллагаа биш, дайн.

Манай улс ОХУ-тай Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээтэй. Ийм гэрээтэй улсууд дэлхийд их цөөн. Энэ гэрээг 104 дэх жилдээ мөрдөж байна.

ОХУ-УКРАИНЫ ДАЙН БИДЭНД ЯАЖ НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Дайн бидэнд энэ оны турш нөлөөлөх нь гарцаагүй. Харин 2023 он уу 2025 он хүртэл үргэлжлэх үү гэдгийг одоо хэлэхэд эрт байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл гишүүн орнуудаасаа санал хурааж, ОХУ-ыг түрэмгийлэн эзлэгч гэж үзэх үү гэж асуухад БНХАУ, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират түдгэлзэж, санал өгсөнгүй. 11 улс дэмжсэн санал өгчээ. НҮБ энэ санал асуулгыг бүх гишүүдийнхээ дунд явуулахад 150-170 улс дэмжсэн санал өгөх болов уу. Мөн зарим улс ОХУ-ыг Аюулгүйн зөвлөлөөс хасах санал гаргасан нь сэдвээсээ хальсан, хэтийдсэн асуудал юм.

Гэхдээ ОХУ олон улсын дэг журамд огт ойлгогдохгүй процедур оруулж ирлээ. ОХУ бол дэлхийн хамгийн том хуурай газар нутагтай, далайн гүрэн. Мөн цөмийн зэвсэгтэй. Гэвч тэд Украин руу дайрснаар бусад улсуудаас ирэх эсэргүүцлийг өнөөгийнх шиг байна гэж тооцоолоогүй. Дөрвөн өдрийн турш Киевийг эзлэх дайн үргэлжилж байна. Тэд Киевийг эзэлж, Украины 400 улс төрчийг барьж хориод өөрийн талын хүмүүсээ томилох, Украиныг дундыг баримталсан улс болгох төлөвлөгөөтэй байв. Гэтэл одоог хүртэл нийслэлийг нь эзэлж чадаагүй байна. Өнөөдөр хэлэлцээ эхэлнэ.

АНУ, Европын холбоо, Япон, Канад гэх мэт улсууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэллээ. Ингэснээр Оросын эдийн засаг сүйрэхгүй ч томоохон цохилт авна. Эдийн засаг нь хямарч, иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлнө.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “ОХУ-ын эдийн засаг бүрэн сүйрэх хүртэл тайвширч болохгүй” гэж мэдэгдэв.

"ЗХУ Афганистанд арван жил байлдахдаа 4000 цэргээ алдсан бол одоо Украинд 1000 орчим цэргээ алдсан"

Оросын олон удирдагчийн гадаад дахь дансыг хаалаа. Төв банкны 600 тэрбум ам.доллар нь гацсан. Тэд энэ мөнгийг авч ашиглаж чадахгүйд хүрлээ. Энэ бүхэнтэй зэрэгцээд Орост Путинийг огцруулах хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Бүх Оросын офицеруудын хурал болж, сэхээтнүүд энэ хөдөлгөөнд нэгджээ. Путин ард түмэндээ хэлэх үггүй болж байна. Учир нь ЗХУ Афганистанд арван жил байлдахдаа 4000 цэргээ алдсан бол одоо Украинд 1000 орчим цэргээ алдсан.

2022 он тэр чигтээ Оросын эсрэг амьсгалсан жил болох нь. Энэ дайн алт, зэсийн үнэд ч нөлөөлнө. Иймд Монголын эдийн засаг хэврэг тул өртөх нь гарцаагүй. Цаашид Оростой ямар мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх нь ч эргэлзээтэй. Дайны мананд дэлхий нийт ковидыг, Афганистан дахь Талибуудыг мартав.

Бүс нутгийн мөргөлдөөнүүдийг анхаарахаа болив. Гэвч Сирийн иргэний дайн гэх мэт мөргөлдөөнүүд үргэлжлэх нь гарцаагүй.

БЭЭЖИН ЯМАР ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭВ?

Бээжинд өвлийн олимп эхлэхээс өмнө Ерөнхийлөгч Путин айлчилсан. Тэрээр Бээжингээс Украины эсрэг дайндаа дэмжлэг хүссэн нь тодорхой. Гэвч Бээжин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн санал асуулгад оролцсонгүй. Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И саяхан Мюнхенд болсон хуралд Украины тусгаар тогтнолыг дэмжсэн утгатай үг хэлэв. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр БНХАУ Оросыг дэмжсэнээр Тайвань, Төвд, Шинжаан Уйгарын салан тусгаарлагчдыг өдөөнө гэж болгоомжиллоо.

Мөн Украинд дайн эхлэхэд Тайваньд сүрт жагсаал болж, Тайпэй дэх 101 давхар өндөр байшингийн дээрээс Украины төрийн далбааг мандуулав. Хятад Тайванийн дайн ч удахгүй гарах юм байна.

Эх сурвалж: GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top