x

Я.Содбаатар: Улс төрийн намууд санал нэгдвэл хуулийн төслийг өргөн барина

Монгл Улсын ЕТГ, УИХ-ын Тамгын газар хамтран өннгөрөгч баасан гаригт (2022.03.04) “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,  гишүүн Н.Ганибал, Б.Пүрэвдорж,  Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар болон Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шинжлэх ухааны академи, МУИС, Боловсролын их сургуулийн багш, эрдэмтэн судлаачид оролцсон байна.

Мөн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа намууд болох ИЗНН, Ногоон нам, Монголын хүний төлөө нам, Ард түмний олонхийн засаглал нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн нам, Монголын үндэсний ардчилсан нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Гэр хороолол хөгжлийн нам, Миний Монгол нам, Их эв нам, Бүгд найрамдах нам, Монголын социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Ард түмнээ хайрлая нам, Үнэн ба зөв нам, Зон олны нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монгол консерватив нам зэрэг намуудын төлөөлөл оролцов. 

Хэлэлцүүлгийн чиглүүлэгч, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат улс төрийн намууд, түүний төлөөллийг цуглуулж санаа, бодлыг сонсож, нээлттэй ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг тэмдэглэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн нэгдэл болох улс төрийн намын эрх зүйн шинэтгэлд анхаарал хандуулж, парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэв. Ажлын хэсгийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар ахалсан байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар нар үг хэллээ. 

Г.Занданшатар хэлсэн үгэндээ “УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг амилуулж, хэрэгжүүлэх зорилгоор “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг батлан гаргасан. Тус тогтоолын дагуу 31 хууль батлах ёстойгоос өнөөдрийн байдлаар 14 хуулийг шинэчлэн баталсан, хоёр хууль хэлэлцүүлгийн шатанд байна. 31 хууль бүгд батлагдаж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бүрэн утгаараа амьдралд хэрэгжинэ. Үлдэж буй 15 хуульд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл багтаж байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барина. Хуулийн төслийг намуудын оролцоог хангаж боловсруулах ёстой учраас олон намын төлөөллийг оролцуулан, олон нийтээр хэлэлцүүлээд, хийдэлгүй хууль хэлэлцэж батлахыг зорьж байна. Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг. Бидний зорьж, тэмүүлж байгаа эдийн засгийн хөгжил, эрүүл нийгэм, хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох чин эрмэлзлэлийг үр дүнд хүргэх нэг чухал хөшүүрэг улс төрийн намын шинэтгэл. Ийм цаг үед энэ хэлэлцүүлэг болж буй нь их ач холбогдолтой. Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулалтын шатандаа байна” гэв.

Улс төрийн намд яагаад шинэтгэл хэрэгтэй талаар Улсын Их Хурлын дарга мөн хэлсэн үгэндээ гурван асуудлыг тодруулан тэмдэглэсэн. Тухайлбал, улс төрийн нам авлигыг тэтгэгч, хэсэг бүлгийн албан тушаал өгсөх шат, эрх мэдлийг төвлөрүүлж, дураар дургих бүтэц, засгийн эрхийн төлөө сөргөлдөн тэмцэгч болсон тул уруудан доройтсоны гол эх сурвалж намуудад байна гэсэн дүгнэлтийг олон нийт хийдэг болсон, энэ сөрөг хандлага, үнэлэмжийн нөлөөгөөр улс төрийн нам, түүний үйл ажиллагаанд итгэх иргэдийн итгэл алдарсан, улс төрийн намын эрх зүйн шинэчлэл цаг үеийн шаардлагаас илт хоцорсон учир засаглалын хямралт байдал руу түлхсэн зэрэг шалтгаан нь улс төрийн намын тухай, түүний санхүүжилтийн тухай хуулийг ард нийт, улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн, батлах зүй ёсны шаардлагыг бий болгож байна гээд хэлэлцүүлэгт оролцож буй намуудын төлөөлөлд амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажил гурван парламент дамжсан нь нийгмийн олон талын зөвшилцлийг хангах ёстойг харуулж байна. Төрийн тэргүүн улс төрийн намын шинэтгэлийг цогцоор нь харж, улсыг хөгжлийн урт хугацааны бодлогод тулгуурлан хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс төрийн намын шинэтгэлийг хийх үндсэн зорилго парламентын ардчилал, Үндсэн хуульт ёсны төлөвшилтийг гүнзгийрүүлэх чиглэлд явах ёстой. Энэ хүрээнд нам дэвшилтэт бодлого хэрэгжүүлэх, институцийн хувьд чадавхжиж, цаашид бодлогын институц байх нөхцөлийг бүрдүүлэн, намын санхүүжилт ил тод байж, түүнд тавих хяналтын механизм улам бүр боловсронгуй болж, мөн зохион байгуулалтын хувьд ардчилсан зарчимд нийцсэн байх, асуудлаа гудамжинд бус ширээний ард сууж, эв эеэ хичээн ярилцаж чаддаг байх эрх зүйн орчныг энэ удаагийн хуулиар бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Улс төрийн намууд санал нэгдэж чадвал энэ төслийг өргөн барина” хэмээлээ.

Нээлтийн дараа гурван илтгэл танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдвээр, Боловсролын их сургуулийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Монгол дахь улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” сэдвээр, Нээлттэй нийгэм форумын судлаач, Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин, шинэчлэл” сэдвээр тус бүр 20 минутын илтгэл тавилаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын эрх зүйн шинэтгэл” сэдэвт илтгэлээрээ дэлхийн улс төрийн намуудын хөгжлийн чиг хандлага, тэр дундаа намын санхүүжилт, бодлогын нам болохтой холбоотой асуудлыг, мөн Монгол дахь улс төрийн намууд, тэдгээрийн эрх зүйн шинэтгэлийн үндэслэл, шаардлагын талаар танилцуулаад улс төрийн намын эрх зүйн шинэтгэлийг Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу, олон улсын жишиг, парламентын засаглалтай улс орнуудын сайн туршлагыг харгалзан хийх нь зүйтэй гэж дүгнэсэн. Мөн дэлхийн улс орнуудын намын хөгжлийн чиг хандлагыг судалж, Монголын нөхцөлд таарах сайн туршлага, ололтыг нэвтрүүлэх ёстой талаар хөндлөө.

Боловсролын их сургуулийн багш, судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Монгол дахь улс төрийн намын төлөвшлийн асуудлууд” сэдэвт илтгэлээрээ өнгөрсөн 32 жилд улс төрийн намын төлөвшилтөд тулгарч байсан асуудлуудыг тодруулж, олон намын тогтолцооны шилжилт, улс төрийн намын эрх зүй, бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, дотоод ардчилал, санхүүжилт, бүртгэлийн тогтолцоо, хяналт хариуцлага, олон нийтийн дэмжлэг, сонгуулийн системийн өөрчлөлт гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл өгсөн.

Түүний илтгэлд Улсын дээд шүүхэд 35 улс төрийн нам бүртгэлтэй байдаг талаарх тоо баримт дурдагдлаа. Тэрбээр өнгөрсөн 32 жилийн хугацааны намын тухай хуулийн эрх зүйн орчин нь улс төрийн намын төлөвшилтийг дэмжихгүй байна гэдэг дүгнэлтийг хэлж, цаашид бүртгэлийн тогтолцоог өөрчлөх, бүтэц, зохион байгуулалтыг уян хатан болгох, намын чиг үүргийг тодорхойлох, санхүүжилтийг ил тод болгох, төрийн санхүүжилтийг өрсөлдөөнийг дэмжсэн аргаар шударга хуваарилах, дотоод ардчиллыг дэмжих, хариуцлагын механизмыг сайжруулах, олон нийтийн хяналтад оруулах шаардлага байгааг тэмдэглэсэн.

Нээлттэй нийгэм форумын судлаач, Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин, шинэчлэл” сэдэвт илтгэлээрээ Үндсэн хуульд 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намын төлөвшил, намын системийн хөгжлийг чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хэд хэдэн заалт багтсан. Тэдгээрээс намын санхүүжилттэй холбоотой намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно гэж тусгасан заалтыг онцлов. Дээрх агуулгаа тодотгон улс төрийн санхүүжилт нь ардчиллыг санхүүжүүлэх үйл явц байх ёстой талаар мэдээллийг хуваалцлаа. Түүний илтгэлд санхүүжилтийн эх үүсвэрүүд, нэг сонгогчид ногдох сонгуулийн компанит ажлын зардлын хэмжээ, Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн зардал зэрэг тоон мэдээллүүд дурдагдав.

Тэрээр дүгнэлт болгож нам ардчилсан тогтолцоонд гүйцэтгэх ёстой үүргээ хариуцлагатай гүйцэтгэхэд чиглүүлэх буюу нөхцөлт санхүүжилтийн хөшүүрэг бий болгох, сонгуульд тэгш өрсөлдөх нөхцөлийг сайжруулахын тулд сонгуулийн зардлыг аль болох бууруулах арга хэмжээ авах, эрх баригч хүчний зүгээс төрийн нөөц хөрөнгийг улс төрийн зорилгоор ашиглах байдлыг хянах, сонгуулийн санхүүжилтэд нэр дэвшигчдийн хувийн болон хуулийн этгээдийн хандив аль болох бага, харин сонгогч дэмжигчдийн хандив болон төрийн санхүүжилт аль болох түлхүү хувь эзлэхээр зохицуулах зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн.

Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцсон улс төрийн намуудыг төлөөлж тус бүр нэг хүн үг хэлж, асуулт, хариулт, санал өрнөлөө. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналаа улс төрийн намууд ажлын хэсэгт бичгээр гаргаж өгөх боломжтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top