x

УИХ-ын дарга Г.Занданшатар "Орлогын шаталсан татварын тогтолцоо"-ны талаар санал бодлоо хуваалцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын Тамгын газраас хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдийг мэргэшүүлэх зорилготой “Улсын Их Хурал ба сэтгүүл зүй” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж буй билээ. Өчигдөр дөрөв дэх сургалтыг Монголбанктай хамтран сэтгүүлчдийн эдийн засаг, банк санхүүгийн мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн зохион байгууллаа.

Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй цуврал сургалтын эхнийхийг Монголбанктай хамтран макро эдийн засгийн сэдвээрхоёр дахь сургалтыг Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хүний эрхийн сэдвээр гурав дахь сургалтыг Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөлтэй хамтран тухайн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлээр зохион байгуулсан юм.

Өнөөдрийн сургалтыг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн үгэндээ, тус банк Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран парламентын болон эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж буйг онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар сургалтад оролцож, “Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр мэдээлэл өгсөн. Тэрбээр нийгэм, эдийн засгийн гол тулгамдсан асуудлаар сэтгүүлчдийн саналыг сонсон, харилцан яриагаар мэдээллээ эхлүүллээ. Энэ үеэрээ өнгөрсөн 30 жилд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдвэл эдийн засаг дагаж өсдөг, харин үнэ нь буурвал эдийн засаг дагаж унадаг чөтгөрийн тойрогт эргэлдэж ирсэн талаар эдийн засгийн бодит тоон үзүүлэлт, мэдээлэл дээр үндэслэсэн жишээ татаж хөндөхийн зэрэгцээ энэхүү чөтгөрийн тойргоос өөрчлөлтийн цочир бодлого хэрэгжүүлж байж гарах талаар санал бодлоо хуваалцсан. Тухайлбал, Монголын нөхцөлд тохирсон үйлдвэржилтийн бодлого болон орлогын шаталсан татварын тогтолцоо байж болох талаар мэдээлэл, саналаа хуваалцав. Орон нутагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ орлогын шаталсан татварын талаар санал бодлоо хэлсэн нь нийгэмд янз бүрийн маргаан өрнүүлж буйг тэрбээр тэмдэглэж, энэ нь Улсын Их Хурлаар хэлэлцэх гэж буй асуудал бус хувь хүний итгэл үнэмшил нь гэдгийг тодотгосон. 

Орлогын шаталсан татвар гэдэгт татварын асуудлыг бүхэлд нь хамааруулан ойлгох боломжгүй. Хөдөлмөрлөж олсон орлого бус мөнгө хүүлэлт буюу шударга бусаар олсон орлогын татвар, тансаг хэрэглээний татвар, хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй бүтээгдэхүүнд бий болгох татвар зэрэг тогтолцоо байж болохыг тэмдэглэхийн зэрэгцээ орлогын шаталсан татварын тогтолцоотой улс орнууд харьцангуй тэгш нийгэмтэй байдгийг тэрбээр мэдээлэлдээ онцолж байсан юм. Улсын Их Хурлын даргын илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчид сонирхсон асуултаа асууж, хариулт авахдаа орлогын шаталсан татварын тогтолцооны талаар түлхүү тодруулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалтад бодлогын шийдвэр гаргагчдаас гадна хөндлөнгийн судлаач, эдийн засагчид оролцож, мөн л орлогын шаталсан татварын тогтолцооны талаар санал, байр сууриа хуваалцлаа.  Судлаач, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, Д.Ангар нар татварт баригддаггүй орлогуудыг нээн илрүүлэх, шударга бус зарчмаар олсон орлогыг хамруулах, орлого, хуримтлалын эрс ялгааг арилгахад чиглэсэн татвар зэрэг орлогын шаталсан татварын тогтолцоог хэрхэн зөв нэвтрүүлж болох талаар мэдээллээ хуваалцсан.

Төгсгөлд нь Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засаг дахь гадаад валютын нөөц, валютын ханшийн үүрэг” сэдвээр мэдээлэл өгөв. Тэрбээр валютын нөөц, нөөц бүрдүүлэлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллийг хуваалцсанаар сэтгүүлчид валютын ханшийн өсөлт хийгээд орлогын шаталсан татварын тогтолцоо ямар байвал зөв болох талаар мэргэжлийн хүмүүсээс тодруулж хариулт авсан. Сэтгүүлчдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар хариулт өгч, харилцан ярилцсанаар ээлжит сургалт өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top