x

С.Эрдэнэ: Х.Баттулга аа! Хэн нь илүү Монгол төрийн төлөө зүтгэсэн гэдгээ шууд ярилцья!

АН-ын дарга С.Эрдэнэ О.Цогтгэрэл даргатай АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан, МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга нэр дэвших болсонтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Х.Баттулга сүүлийн үед өөрийгөө ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг гэж их яриулж, бичүүлж, рекламдуулдаг болсон байна лээ. Яг үнэндээ түүнд 1989, 1990 онд ардчилсан хувьсгалд оролцож байсан өчүүхэн ч оролцоо байхгүй. Харин 1992, 1993 оны үед МоАХ-ы байранд оффис түрээслээд, "Женко" компаниа ажиллуулж байсан. Ингээд сураггүй байж байгаад 2004 онд "Эх Орон-Ардчилал" эвслийн нэг субьект Эх Орон-МАШСН-аас УИХ-д сонгогдсон. Эх Орон-МАШСН бол зүүний чиглэлийн нам. Улмаар УИХ-ын гишүүн болсныхоо дараа АН-д элсэх хүсэлтээ удаа дараа тавьсан. Ингээд ьүүнд би анх АН-ын гишүүний батлахыг өгч байсан. 2006 онд МоАХ-ы даргын ажлыг би мөн өөрөө Х.Баттулгад өгч байлаа.Үүнээс хойш МоАХ үндсэн үүргээ умартаж, Х.Баттулгын улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болж хувирсан.

2017 онд намайг АН-ын даргаар сонгогдсоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Энэ үед Х.Баттулга над дээр орж ирээд, "С.Эрдэнэ ээ, эд нар намайг төмөр замын хэргээр шоронд хийх гээд бүх юм бэлэн болчихсон. Маш хүнд байна. Би Ерөнхийлөгчид нэр дэвших гэсэн юм. Чи найзыгаа дэмжээч" гэсэн. Ингээд энэ хүн сунгаанд ялаад нэр дэвшсэн.

АН-ын даргын хувьд энэ хүнийг дагуулаад 21 аймгийг тойрсон. Өмнөөс нь би л ярьж явсан даа. Х.Баттулга улс төрийн мэдлэг, ярих чадвар тааруухан. Хоолойных нь хөвч гэмтчихсэн,  сөөнгө.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2017 оны сонгуульд ялуулсан. Гэвч энэ хүн маань Монголын нэг ноймерын дайсан, ардчиллын нэг ноймерын дайсан гэдгээ харуулж, тараа таниулсан. АН 2017 онд анх санал гаргаж, Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг огцруулсан. 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн Газарт хариуцлага тооцох нь зөв гэсэн АН-ын Улс төрийн шийдвэр гарсан. Гэтэл удалгүй надад нөгөө Ерөнхийлөгч чинь танай дөрвөн УИХ-ын гишүүнийг намынхаа эсрэг санал өгүүлэхээр болгочихсон байна гэдэг мэдээлэл надад ирсэн.

Би Х.Баттулга дээр ороод "Ийм мэдээлэл ирж байна. Хэрвээ та ийм үйлдэл хийж байгаа бол үүнийгээ таслан зогсоо. Ингэж болохгүй. Та хэдий намын харьяалалгүй хэдий ч АН-аас нэр дэвшин сонгогдсон хүн" гэж хэлсэн.

Харин Х.Баттулга "Би ийм юм хийгээгүй. Хөдөө явлаа" гээд булзайруулаад мэдэн будилсан. Улмаар санал хураалт дээр Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар намаасаа урваж, эсрэг санал өгсөн. Энэ гурван урвагч МАН-аас шагналаа авсан. Мөн өнөөдөр Х.Баттулга МАН-ын даргын зөвлөх хийгээд, төрийн тусгай хамгаалалттай 30-р байранд тансаглаад сууж байна. Энэ хүн ямар гавьяа байгуулсан юм бэ? Төмөр замыг гацааж буюу Монголын эдийн засгийн боломжийг үгүй хийн, харь гүрэнд тусалсан, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан. Энэ хүн шүүх, прокурорын байгууллагын бүх дарга нарыг томилсон. Үүнээсээ ч болдог юм уу? огт шалгагдахгүй байна.

Х.Баттулга бол хэнийг ч алахад, золиослоход бэлэн хүн. Өөрийнх нь л эрх ашиг хангагдаж байвал юу ч хийхэд бэлэн, хүнийг хайрлах сэтгэл энэ хүнд байхгүй. Хүнлэг бус хэрцгий тоглоомоо одоо болиоч ээ.

Хэрвээ Х.Баттулга тэргүүтнүүд шүүхэд нөлөөлж, улс төрийн луйвар хийх юм бол бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна. Х.Баттулгад асар их зүйл хийх боломж байсан, бүх эрх мэдэл түүнд байсан. Гэвч 3 удаа УИХ-ын гишүүн, 3 удаа сайд, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа ард түмнийхээ хайрыг даасангүй. Иймээс би Х.Баттулгыг халз мэтгэлцээнд дуудаж байна. Хэн нь илүү Монгол төрийн төлөө зүтгэсэн юм бэ? гэдгээ шууд ярилцья. Үнэхээр та АН-ын дарга байж чадах уу? гэсэн асуултанд хариулт өгье" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (172.69.252.150)
    С.ЭРДЭНЭ аль дээр уул нь ТАМГАА өгчөөд ЛУЙВРААР буцаагаад авснаа МАРТЧИХСАН УУ. АН чинь ганц хүний нам биш ШУДАРГААР өрсөлдөөд АН аваач дэ.
    2022 оны 03 сарын 14 | Хариулах
  • Иргэн (172.69.252.150)
    Эрдэнийн гэмт үйлдлүүд илрэх гээд шоронд орох дөхөж үхэх гэж байна даа.
    2022 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (172.69.252.134)
    Хөл хориог ЗГ улсын онцгой комисс тавьж бсн. Эрдэнэ та 2тамгатай болгож АН-г 2 хувааснаа юу гэхэв
    2022 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зөвлөмж (172.70.147.186)
    Анхных байна уу, шинэ залуу нь байна уу хамаагүй л дээ. С.Эрдэнэ анхных байлаа гээд яав? Ардчиллын төлөө сэтгэлтэй дэмжигчдийн дэмжлэгээр С.Эрдэнэ Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д хэдэн удаа сонгогдов? Сайдын сэнтийд яаж залрав? За сонгогчдын захиа даалгавараа бүрэн биелүүлж байсан уу? Биелүүлж байсан гэе л дээ. Тэгээд Ардчилагчдаа өөрийгөө дэмжиж явсан журмын нөхөдөө "ХҮН СҮРЭГ" болгодог нь яаж байгаан. Идэж ууж болсон гээд тэр үү? Өшөө их идэж уух байсан дутуудууллаа гээд тэр үү? АН-ын дарга болсон уу ? БОЛСОН. НАМАА СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛСАН УУ? ЯЛАГДУУЛСАН. ТАМГАА ӨГСӨН ҮҮ ? Өгсөн. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДСӨН ҮҮ. ӨРСӨЛДӨЖ ЯЛАГДСАН. Эргэж тамгаа булаасан уу? Булаасан. Намаа хувааж талцуулж тарааж намагт шигтгэсэн үү? Шигтгэсэн. МоАХ хэрэгтэй болсон уу? МоАХ-аас болж ялагдлаа гэж гоншигоноод харааж зүхээд байсан бус уу. Одоо яах гээд байгаам бэ. Энэ бүхнийг Монгол түмэн харсаар сонссоор байхад гишүүд чинь өөрт чинь гутаж харааж зүхэж байгааг сонсож мэдэрдэггүй ээ. Бүхэл бүтэн сүргээрээ чамайг зүхэж байгаам биш үү. Одоо болиоч ээ. Яаж ч зүтгээд сайн юм болохгүй. Эх орон, энэ олон ардчилагчидад л хортой үр дагавартай дуусна. АРДЧИЛСАН НАМ, АРДЧИЛАГЧИД чинь эрхэм зорилго, үзэл баримтлалтай юм шүү дээ. Харсаар байтал АН-ыг Чи булшлаад байгаа болохоор бидний эрхэм зорилгод хор хүргэсэн учир бид одоо чамайг дагаж гар өргөнөө л гэж байхгүй. Жирийн гишүүн би дэргэдэх хүмүүсийнхээ бодол санааг сонсож явдгийн хувьд хэлээд бна шүү дээ. Одоо чамд дээшээ авирах замгүй болсон. Өөрийгөө ядраахгүй, бусдад гай бололгүй цаашаа явж амраач ээ. Журмын нөхөр минь.Буруу ишилсэн сүх минь. Зөөлөн хэллээ шүү.
    2022 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 53 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 2 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 3 цаг 0 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 51 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 55 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 18 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 25 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 47 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 55 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 18 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top