x

Г.Занданшатар: Ажилгүйдэл, гадаад өр улам нэмэгдэж байна

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар “Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт цуврал хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг тодотгон тусгаж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалт болсон.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг шинэчилсэн. Мөн УИХ-аар “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Хуулийн шинэчлэл хийгдэж байгаа ч өнөөг хүртэл үндэсний онцлогт тохирсон хөгжлийн загвараа тодорхойлоогүй байгаа нь олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар 1995 онд манай улсын нэг хүнд ногдох ДНБ 1479.8 ам.доллартай тэнцэж байсан бол 2020 оны байдлаар 4350.2 ам.доллартай тэнцэж байна. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд социалист системээс ижил гараанаас гарсан бусад улс орнуудын нэг хүнд ногдох ДНБ 7-9 дахин нэмэгдсэн. Энэ бол бид дэлхийн эдийн засгийн хөгжлөөс хоцорч байгааг харуулах нэг жишээ юм. Манай улс өнгөрсөн 30 жилд үйлдвэржилтийн доройтолд орж, уул уурхайгаас хэт хараат эдийн засагтай болсон. Ажилгүйдэл, гадаад өр улам нэмэгдэж байгаа. Тиймээс улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нэн тэргүүнд тавьж, хөгжлийн асуудлаа алсыг харж, хэтийн төлөвийг төсөөлж тодорхойлох замаар улс орныхоо ирээдүйн хөгжлийн суурийг тавихаар хичээж буй энэ үед салбар бүрийн туршлагатай  судлаачдын үүрэг оролцоо чухал.” хэмээн онцлоод бусад орны жишиг туршлага, тэр дундаа үсрэнгүй хөгжилд хүрсэн Азийн улс орнуудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар жишээ, туршлагаас суралцахын ач холбогдлыг тэмдэглэлээ.

“Монгол Улсад хөгжлийн шинэ загварыг бий болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийн эхний илтгэлийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр “Хөгжлийн загвар” сэдвээр тавив.

Тэрээр, “Сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсад урт, дунд, богино хугацааны 570 гаруй хөгжлийн бодлогын баримт бичиг батлагдсан байна. Эдгээр баримт бичгүүд залгамж чанаргүй, уялдаа холбоогүй байсан. Өсөлтийг авчирсан өөрчлөлт бол хөгжил юм. Олон улсад хөгжлийн хэд хэдэн загвар байгаа ч хамгийн чухал нь өөрийн орны онцлогт тохирсон загварыг сонгож, нэн тэргүүнд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Манай улсад “Монгол гэр” хэлбэрийн хөгжлийн загвар тохиромжтой” гэв. Тодруулбал, гэрийн хоёр багана нь Монголд байгаа нөхөн сэргээгдэх баялаг, хөдөө аж ахуй, мал аж ахуй. Гэрийн унь, ханыг Монголд үйлдвэрлэж, хийж, бүтээж, түүгээр дамжуулан баялаг бүтээж чадах салбарууд болох уул уурхай, аж үйлдвэр, барилга, сэргээгдэх эрчим хүч, тээврийн салбар бүрдүүлнэ. Харин тооно нь аялал жуулчлал бол гэрийн хаалга нь гадаадын хөрөнгө оруулагчдад үргэлж нээлттэй байж, тэднээр дамжуулан орчин үеийн шинэ эдийн засгийн бүх загварыг нутагшуулж, үсрэнгүй хөгжилд хүрэх боломжтой болох юм.

Үргэлжлүүлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн загвар, эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэрийн бодлого, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (D.Sc) Д.Ган-Очир “Монгол Улсын хөгжлийн “загвар”-ын эрэлд: Өөрийн сургамж, бусдаас суралцахуй” сэдвээр илтгэл тавьж, хувь судлаачийн байр сууриа хуваалцлаа. 

Монгол Улсын өсөлтийг хязгаарлагч хэд хэдэн хүчин зүйлс бий. Тухайлбал, манайд санхүүжилтийн эх үүсвэр байгаа ч өсөлт нь цөөн салбарт бий болж байна. Хөрөнгө оруулалт нь уул уурхай, барилгын салбарын цөөн аж ахуйн нэгжид байна. Нөгөө талаар зардал өндөртэй, найдвартай бус тээврийн үйлчилгээ, гааль, татварын урт төвөгтэй процесс, өсөн нэмэгдэж байгаа авлига зэрэг шалтгааныг дурдаж болно. Эдгээр хязгаарлагч хүчин зүйлсийг хөнгөвчлөх нь тогтвортой, өргөн хүрээтэй өсөлтөд хүрэх замаа олоход тусална. Хөгжлийн нь нэг загварыг дагахаас үл хамааран Монголын хөгжлийн шинэ загвар нь төрөлжсөн эдийн засгийг бий болгох, чиг баримжаа нь “хүн төвтэй” буюу амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх хэрэгтэйг тэрбээр илтгэлдээ онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Академич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Эмерит профессор, Ардын багш Т.Дорж нар хөгжлийн загварыг тодорхойлох арга замын талаар үг хэлж, санал, бодлоо илэрхийллээ. Мөн хэлэлцүүлэгт оролцогч судлаач, эдийн засагчид ажлын байрыг нэмэх, хүний хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөхүйц төрийн бодлогын талаар асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөрийн санаачилгаар зохион байгуулж байгаа уг цуврал хэлэлцүүлгийн дараагийнх "Төрийн зохицуулалт" сэдвийн хүрээнд болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 37 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 46 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 52 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 57 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цаг 1 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цаг 5 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 59 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 50 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 54 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 17 цаг 17 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 17 цаг 24 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 46 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 54 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 18 цаг 17 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top