x

Тэтгэвэрт гарахгүйн төлөөх Цэцийн даргын тэмцэл

УИХ-ын баталсан хоёр үзүүртэй зүү, гурван үзүүртэй зангуу шиг хуулиуд ойлгомжгүй байдал үүсгэсээр л... Тухайлбал, Цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалт маргаан үүсгэж байна. Энэ заалт нь төрийн алба хаах насны дээд хязгаараасаа хэтэрсэн Цэцийн дарга Н.Чинбатыг ажилтайгаа үлдэхэд нь үйлчилж байна.

Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүнийг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлж, зургаан жилийн хугацаагаар томилдог. Улсын дээд шүүхээс 2017 онд нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусна. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч төрийн алба хаах насны дээд хязгаартаа аль хэдийнэ хүрсэн. Төрийн албаны тухай хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэж заасан байдаг. Мөн дээр дурдсанчлан Цэцийн хуульд “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэж заасан.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд одоо 66 настай. Тиймээс Улсын дээд шүүх түүний оронд томилуулах нэр дэвшигчээ тодруулахаар өнгөрсөн арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарласан юм. Сонгон шалгаруулалтад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр, тус зөвлөлийн гишүүн асан В.Оюумаа нар нэрээ дэвшүүлсэн ч хэн нь ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн олонхийн саналыг авч чадаагүй. Тиймээс дахин сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл Цэц Улсын дээд шүүхийн энэ процессыг зогсоожээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр чуулганы хуралдааны үеэр мэдэгдэж, ийм зүйл болсон гэдгийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүлээн зөвшөөрлөө.

Б.ЭНХБАЯР: 

-Цэцийн даргын тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд УИХ-аас баталсан хуулийн дагуу Дээд шүүх цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл Цэцийн дарга Н.Чинбат “Би тэтгэвэрт гарахгүй ээ. Энэ хууль надад үйлчлэхгүй ээ” гээд Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэчихсэн юм байна. Өөрөөр хэлбэл, манай Үндсэн хуульт байгууллагын хамгийн дээд байгууллагуудын дунд ийм “зодоон” болж байгаа юм байна. Үүнийг бид анзаараагүй явж. Энэ нь Үндсэн хуулийн хямрал руу түлхэх нь. Үндсэн хуулийн дээд байгууллага маань Үндсэн хуулийнхаа дээр гараад ямар нь надад үйлчлэх үү, ямар нь надад үйлчлэхгүй вэ гээд сууж байна. Монгол Улсын бүх төрийн албан хаагчдад тэтгэврийн нас яг адилхан үйлчилдэг. Гэтэл Цэцийн даргад үйлчлэхгүй гээд яриад сууж байна. Ийм зарчимгүй явдал болж байгааг Х.Нямбаатар сайд мэдэж байгаа юу?

Х.НЯМБААТАР:

-Ийм зүйл болсон юм билээ. Цэцийн дарга Н.Чинбат төрийн алба хаах насны дээд хязгаар нь болсон тус Дээд шүүхээс томилуулсан албан тушаалтан учраас орон тоонд нь сонгон шалгаруулалт зарлах шийдвэрийг Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан. Ингээд Дээд шүүх дээр процесс явагдаж байхад Цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаад зогсоосон юм билээ. Мөн иргэн Т 2020 оны зургаадугаар 2-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсан юм билээ.  Тухайн үед нь Цэц ажлын албаараа дамжуулан дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин одоо Цэц энэ асуудал дээр нь хэрэг үүсгэсэн. Ирэх даваа гаригт Цэц Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх юм байна. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдвэл Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг огцруулах үндэслэл бүрдэх юм билээ. Надад ийм л мэдээлэл байна.   

Эндээс харвал, “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэсэн заалтын "чөлөөлөгдөж болно" гэдэг хоёрхон үг маргааны гол шалтгаан болоод байгаа юм. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатад сонголт өгч байгаа мэт боловч хууль хоорондын зөрчил, ойлгомжгүй байдал үүсгэж байна.

УИХ 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 60 байхаар төсөлдөө тусгасан байлаа. Харин хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 65 болгох зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах үед “Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар дахин УИХ-д сонгогдохгүй бол Цэцийн гишүүнээр томилогдох зорилгоор өөрсдөдөө зориулсан заалт орууллаа” гэх шүүмжлэл гарч байлаа. Энэ заалт өөрсдөд нь хэрэг болоогүй ч 2017 онд 61 настай Н.Чинбатад хэрэг болж Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон юм. Харин одоо тэтгэвэрт гаралгүй бүрэн эрхийн хугацаагаа дуустал үргэлжлүүлэн ажиллахын төлөө тэмцэж байна. Өвөө нарын тэмцэл үүгээр ч зогсохгүй цааш үргэлжлэх биз ээ.

Эх сурвалж: eagle.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 39 мин Монтенегро улсын түүхийн товч 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top