x

С.Эрдэнэ: Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: АН-ын хувьд тамганы асуудал шийдэгдсэн. Эв нэгдлийн асуудал шийдэгдлээ. Цаашдаа АН хүчтэй сөрөг хүчний байр суурийг эзэлж, ард түмнээ төлөөлөн ажиллах бүрэн боломж бүрдэж байна. Монголын ард түмэнд хүлээсэн хүлээлтийг биелүүлж ажиллах болно. Бид олонхыг сайн ажиллуулах, Монгол Улсыг хөгжүүлэх ажил үлдэж байна. АН-ын нийт гишүүдэд, ардчиллыг тойрч нэгдэж ажиллая. Дараа дараагийн АН-ын ялалт Монголын ялалт байх болно.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрлөө. АН-ын жил тойрсон маргаан эцэслэгдлээ. Тодорхой зарчмын нэмэлт өөрчлөлт орсон. Ингээд дээд шүүх шийдвэрээ гаргалаа. Монгол хууль шударга ёсны дээдэлдэг зарчим байгаа юм байна. Намынхаа нийт гишүүдэд нэгдэхийг уриалж байна.

АН-ын дарга С.ЭРДЭНЭ: АН-ын хувьд түүхэн өдөр тохиож байна. Жил зургаан сар үргэлжилсэн маргаан дууслаа. Бид Үндсэн дүрмийнхээ дагуу намын шинэчлэл өөрчлөлтийн ажлыг эхлүүлнэ. Намын бүх шатны эргэлтийн сонгуулийг яаралтай зохион байгуулна. Зарим дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Дараагийн намын хүчирхэг шинэ удирдагчийг гаргана. Үл ойлголцох байдалд орж байсан нийт журмын нөхөд гишүүдээ хандаж хэлэхэд АН атгасан гар мэт нэгдэлтэй байж бүх шатны сонгуульд амжилт гаргах суурийг тавьж байна. АН-ын бүх шатны байгууллага та бүхэнд нээлттэй. Бид нэгдмэл байж улс орноо хүндрэлтэй байдлаас гаргана.

НЭМЭЛТ:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр боллоо. Хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

АН-ЫН ҮНДСЭН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ УДШ БҮРТГЭВ

Улсын дээд шүүхийн өнөөдрийн /2022.03.31/ хуралдаанаар С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус хурал дөнгөж сая дууссан байна. Өөрөөр хэлбэл АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэснээр С.Эрдэнэ даргатай АН-ыг хууль ёсны хэмээн Улсын дээд шүүх үзлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 40 мин Монтенегро улсын түүхийн товч 49 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 55 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 0 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 2 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 53 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 57 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 20 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 27 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 49 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 57 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 20 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top