x

Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргээр нэр бүхий гишүүдийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлнэ

Тээр жил, одоогоос гурван жил хагасын өмнө ЖДҮ-гийн хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь холбогдчихож билээ. Энэ хэрэг дээр прокурор, АТГ, ЭЦА-ны хамтарсан томоохон ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэргийн мөрдөн байцаалтын явцад мөрдөгчдийн саналаар тэр үеийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын нэлээд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан. Харин УИХ хэд хоног, өдөржин шөнөжин хэлэлцээд хэнийгээ ч түдгэлзүүлж явуулаагүй. Авч үлдсэн. Тэгээд 2020 оны сонгуульд ялагдсан, эсвэл огт нэр дэвшиж чадаагүй хэдэн хүн л шүүхээр орж ял шийтгүүлж байв. Бусад нь ял зэм байтугай АТГ-ын хаалгаар ч оролгүй сугарч үлдсэн. Улмаар УИХ-д нэр дэвшсэн. Нэлээд нь дахин сонгогдсон. Өөрөөр хэлбэл, энэ УИХ-д ЖДҮ-гийн асуудлаар ёс суртахууны хариуцлага хүлээх ёстой цөөнгүй гишүүн сууж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр ил болоод байгаа Хөгжлийн банкны гэх хэргийн “арга барил” мөнөөх ЖДҮ-гийн хэрэгтэй төстэй. Эрх мэдэл, албан тушаалын нөлөөгөөр Хөгжлийн банкны мөнгийг “кампаанчлаад” авцгаачихсан бололтой юм.

Хөгжлийн банкны хэргийг бас л ЖДҮ-гийн хэрэг шиг АТГ-аас гэхэд л 10 мөрдөгч, ЭЦА-ны тэр тооны мөрдөгч нийлсэн ажлын хэсэг мөрдөн шалгаж байна. Мөн уг хэрэгт холбоотой найдваргүй зээлдэгч компанийн захирал, ажилтнууд, Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг бараг бүгдийг нь цагдан хориод байгаа юм.

Дашрамд дурдахад, шүүхээс Хөгжлийн банкны хэргийн холбогдогчдыг цагдан хорих хугацааг сунгасаар байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэхэд л Хөгжлийн банкны томоохон найдваргүй зээлдэгчдийн нэг “Бэрэн”-гийн  Б.Мөнхтөрийг 2022 оны гуравдугаар сарын 14-нд сулласан ч Ерөнхий шүүгч нь хоёр хоногийн дараа буюу 16-нд нь захирамж гаргаж үргэлжлүүлэн цагдан хорьжээ.

Ер нь бол мөрдөгч, прокурорын саналаар хэргийн холбогдогчдыг цагдан хорьж шалгаж буй нь хэргийн мөрдөх ажиллагаанд нэмрээ өгч буй бололтой юм. Учир нь захирлууд ам нээж, цаад эздээ нэрлээд эхэлжээ. Цаад эзэд гэдэг нь голдуу УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий эрхмүүдийн нэрс гарч ирж байна.

Одоогоор УИХ-ын 5-6 гишүүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон байна. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар бэлдэж байгаа юм байна.

Эх сурвалжийн мэдээллээр, Улсын ерөнхий прокурор эхлээд нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлэхээр болсон байна. Тэдгээр гишүүний дунд Ерөнхий сайд асан, Байнгын хорооны дарга зэрэг албан тушаал хашиж буй болон хашиж байсан эрхмүүд багтжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 40 мин Монтенегро улсын түүхийн товч 49 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 55 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 0 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 2 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 53 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 57 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 20 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 27 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 49 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 57 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 20 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top