x

Морингийн давааны барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн төсөл 14.7 сая ам.долларын өртөгтэй

Морингийн давааны хогийн цэгт хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж буй. 

Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх энэхүү төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ)-ийг Япон, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хамтын ажиллагааны сангийн тусламжтайгаар Япон улсын ERM компани гүйцэтгэжээ.

Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 9-нд гэрээг байгуулсан. Европын Сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх уг төслийн Зээлийн хэлэлцээрийг 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын чуулганаар баталсан байдаг. 

Төслийн нийт өртөг нь 14.7 сая ам.доллар аж. Үүнээс таван сая ам.доллар санхүүжилт нь Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламж 9.7 сая ам.доллар нь Европын Сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл.

Хотын менежер М.Баяраагийн өгсөн мэдээллээр дээрх төслийн гэрээ нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй юм байна.

Тодруулбал, 

  1. Барилга болон барилга нураалтын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь Монголд орж ирсэн гаалийн бичиг баримт бүрдүүлэлтийн хэмжээнд явж байна. 2023 оны дөрөвдүгээр сараас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн талбай засах ажил эхлэх үед тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэх бөгөөд 2023 оны наймдугаар сар, есдүгээр сард туршилт тохируулгын ажлууд хийгдэн аравдугаар сард Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  2. Төвлөрсөн хогийн цэг болон барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглах 24 машин механизм, таван ширхэг дагалдах хэрэгсэл тус тус нийлүүлэгдэнэ. 
  3. Төвлөрсөн хогийн цэгийн барилга угсралтын ажил. 2023 онд барилгын ажлыг 80 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт 90 га талбайн хашааны 40 хувийг гүйцэтгэсэн. 2024 оны хоёрдугаар улиралд төсөл дуусах хүртэл барилгын ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилнэ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 2 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 35 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 2 цаг 45 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 0 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top