x

Соёл, урлагийн сургуулиуд, сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг болж байна

НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудад соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй хүргэх, соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх, боловсрол, мэдлэг түгээж, их хотын ирээдүйн соёлтой иргэнийг бэлтгэх зорилгоор тус өдөрлөгийг санаачилсан билээ.

Өдөрлөгт СУИС, Монгол Улсын Консерватори, КУДС, СИТИ дээд сургууль зэрэг 20 орчим сургууль болон сургалтын төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж, элсэлтийн шалгалтын бүртгэл хийн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийн зүгээс өнгөрсөн жилээс эхлэн Сүхбаатарын талбайд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн нэрэмжит “UB Cup 2022” хөл бөмбөгийн тэмцээн, УИХ-ын даргын нэрэмжит “Үндэсний номын баяр”, 3X3 сагсан бөмбөгийн тэмцээн, “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлт гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан. Энэ жилийн тухайд төв талбайд зохиох арга хэмжээнүүдийн эхлэл болгон уг нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна” хэмээсэн юм.

Уг өдөрлөгт оролцож буй соёл, урлагийн сургуулийн төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Монгол Улсын Консерваторийн захирал, УГЗ Ц.Пүрэвхүү "Монгол Улсын Консерватори нь түүхэндээ анх удаа 120 хүний бүрэлдэхүүнтэй гранд симфони оркестр гарган, хоёр дахь удаагийн тоглолтоо уг өдөрлөгийн үеэр толиуллаа. Харин маргааш 108 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжим эгшиглүүлнэ" гэлээ. 

СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн сургалтын албаны дарга М.Цэцэгсайхан: 

-Бид энэ арга хэмжээний үеэр сургалтын хөтөлбөр, оюутнуудын бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа ерөнхий танилцуулгыг хийхээр ирээд байна.  

СИТИ их сургуулийн Урлагийн сургуулийн IV курсийн оюутан:

-Манай сургууль голчлон урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, гоо засал, жүжигчин, кино драма, дуу, хөгжим, зураг гэх мэт олон чиглэлээр элсэлт авдаг. Багшийн ур чадвар, сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр зэрэг нь сургуулиа сонгох шалтгаан минь болсон.

Цэргийн Хөгжмийн политехник коллежийн IV дамжааны сонсогч Б.Нарантуяа:

-Манай сургуульд есдүгээр ангиа төгсөөд элсэх боломжтой. Элсэхдээ ур чадвар, сонсгол, биеийн тамирын шалгалт өгдөг. Миний хувьд багаасаа урлагт сонирхолтой байсан бөгөөд цэргийн сургуульд ч сурахыг хүсдэг байлаа. Харин сургууль маань миний мөрөөдөлд яг нийцэж байсан. Суралцах хугацаандаа үнэ төлбөргүй суралцахын дээр дипломын боловсролтой төгсгөдөг бөгөөд төгсөөд ажлын байр бэлэн байдаг нь маш том давуу талтай хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл урлагийн сургуулиуд болон сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй 1 цаг 2 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 2 цаг 35 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 2 цаг 45 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 3 цаг 4 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов 3 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 23 цаг 0 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин
iИх уншсан
Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top