x

"Тэнүүн-Огоо"-гийн автобус бааз, засварын төвүүдийг хохиролдоо авахаар ярьж байна

Ногоон автобусны хэргийн хохирлыг барагдуулах асуудлаар өчигдөр холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-"Тэнүүн-Огоо компанитай тодорхой тооны том болон дунд оврын автобус худалдаж авах гэрээ хийгдсэн. Гэрээний хэрэгжилтийн явцад асуудал гарч, зарим гэрээг цуцалсан. Гэрээний дагуу нийлүүлэгдсэн цахилгаан болон дунд оврын автобус үйлчилгээнд гарсан. Дунд оврын автобуснуудад гарсан доголдлын талаар нийлүүлсэн компани болон хуулийн байгууллагад мэдэгдсэн.

Харин дизель автобус худалдаж авахтай холбоотой гэрээг цуцалсан. Эдгээр автобус нь угсарсан байж болзошгүй байсан. Тендерийн баталгаанд тавьсан байсан 11.5 тэрбум төгрөгийг царцааж, улсын төсөвт татсан. Үлдсэн 76 тэрбум төгрөгийн хохирлыг тус компанийг нийтийн тээврийн зориулалтаар үнэлж авах асуудал хуулийн байгууллага шалгах явцад яригдсан.

Аливаа этгээд хуулийн байгууллагаар шалгагдаж байхдаа хохирлыг барагдуулах бололцоотой. Нийслэлийн зүгээс хохирлоо удаашруулахгүйгээр барагдуулах байдлаар хамтарч ажиллахаа хуулийн байгууллагад хэлээд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэн нэгэн этгээд тухайн хөрөнгийг үнэлэх бололцоогүй. АТГ-аас томилсон хөрөнгийн үнэлгээний компани үнэлсэн байна.

Тэнүүн-Огоо компанийн захирал А.Ганхуяг зарим хөрөнгө үнэлэгдээгүй байна гэсэн. Үүнд дахин тодруулга хийж, АТГ-аас эцсийн байдлаар 75 орчим тэрбум төгрөгт үнэлсэн хөрөнгийг өгье гэсэн. Эдгээр нь нийтийн тээврийн зориулалттай автобус баазууд, гарааш, газрын эрх, засварын төвүүд байгаа юм. Нийслэлийн нийтийн тээврийг доголдолгүй явуулахад чухал.

Тус компани асуудалд орохоос өмнө, шалгагдаж байх хугацаанд нэг ээлжид 100-аас дээш тооны автобусыг үйлчилгээнд гаргаж байсан. Нийслэлд өдөрт 1,080 автобус үйлчилгээнд гардаг. Ажилтнууд болон автобусны гаралтаараа томоохон нөлөө үзүүлдэг байсан компани учраас эдгээр үл хөдлөх хөрөнгийг авъя гэж байгаа. Ажилтнууд нь тус компанитай хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болговол Нийслэлийн Нийтийн Тээврийн Газарт шилжүүлж авах асуудлыг хэлэлцсэн.

Энэ удаад зөвхөн үл хөдлөх хөрөнгүүдийг хохирлын хэмжээндээ авах уу гэдгийг хуулийн байгууллагаас томилсон хөрөнгийн үнэлгээний газраас гаргасны дагуу НЗД-ын зөвлөлийн хурлаар ярилцсан. Үнэ багатай хөрөнгүүдийг авах гэсэн асуудал байхгүй.

Тэнүүн-Огоо компани нь ногоон автобуснуудыг борлуулаад нийслэлд үлдэгдэл 1.7 тэрбум гаруй төгрөгийг өгч болно. Ногоон автобуснуудыг хэрхэн борлуулах, цаашид ямар байдлаар ашиглах нь тухайн компанийн шийдэх асуудал" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 39 мин Монтенегро улсын түүхийн товч 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top