x

Гурилын үнийн өсөлтийг хянан шалгах ажлын хэсэг дотоодын үйлдвэр, худалдааны төвүүдэд ажиллав

УИХ-ын даргын 2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 49 дүгээр тоот захирамжаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Засгийн газраас өнгөрсөн 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээс өмнө зах зээлийн нөхцөл байдал, холбогдох суурь судалгаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн байр суурь, хэрэглэгчдийн санал, хүсэлт, мөн төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг нэгтгэхийн тулд цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулах юм. Олон талт хэлэлцүүлгээс урьтаж  Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар зарим зах, худалдааны төвүүдэд ажиллаж, гурилын бөөний болон килограмм тутмын үнэ, тээвэрлэлт, ачилтын бусад зардлууд болон эрэлт, нийлүүлэлтийн талаархи зах зээлийн мэдээллүүдийг нэгтгэв. 

Үүний дараа “Алтан тариа” ХХК, “Милл хаус” ХХК, “Хангай Миллс” ХХК, “Од групп” ХХК зэрэг дотоодын гурилын үйлдвэрүүдэд ажиллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ стратегийн хүнсний бүтээгдэхүүн болох гурилын үнийг тогтворжуулахад төрөөс зорилтот бодлогоор анхаарч ирсэн бөгөөд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн тогтоол, шийдвэрүүдээс дурдаж, салбарын тойм үзүүлэлтүүдээс танилцууллаа. Тэрбээр үргэлжлүүлэн, статистик тоон мэдээллээс харахад 2022 оноос хойш гурилын үнэ зах зээл дээр тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг дурдаад энэ удаагийн ажлын хэсэг үнийн өсөлтийн бодит шалтгааныг эрэмбэлж, тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид, бодлого тодорхойлогчид хамтран, тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж, санал шийдлээ дэвшүүлэх ёстойг онцлов. Дотоодын гурилын үйлдвэрүүд хүчин чадлаас хамааран жил бүр улаан буудайн нөөцөө тариалан эрхлэгчдээс гэрээний дагуу худалдан авдаг бөгөөд байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан буудайн гарц, чанар, үнэ харилцан адилгүй хэлбэлздэг байна. 

Тухайлбал, “Милл Хаус” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд нийт 19800 тонн улаан буудайг килограмм тутамд дунджаар 1095 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд дотоодын улаан буудай тариалалтын хувьд жилээс жилд чанар нь сайжирч байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Оюунбилэг тодотголоо. Түүнчлэн “Хангай Миллс” ХХК-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ, цар тахлаас үүдэлтэй тээвэрлэлт, ложистик, тоног төхөөрөмж, сав, баглаа боодлын үнийн өсөлт нь нийт өртгийн хэмжээнд нөлөөлсөн хэвээр байгааг онцлоод гурил үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлэнд хамруулсан нь оновчтой, үр дүнтэй шийдэл болсныг тэмдэглэж байлаа. “Од групп” ХХК-ийн хувьд өнгөрсөн онд ашиггүй ажилласан бөгөөд байгаль, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан улаан буудайн гарц ч цавуулаг бага, соёололт ихтэй байсныг үйлдвэрийн удирдлагууд хэлж байв.  

Ажлын хэсгийн гишүүд гурилын үйлдвэрүүдэд ажиллах үеэрээ тарилан эрхлэгчдээс худалдан авч буй улаан буудайн сорт бүрийн тонн тутмын дундаж ханш, чанар болон нөөцийн үзүүлэлтүүдийг нэгтгэж, гурилын үйлдвэрээс гарч буй нэг килограмм тутмын үнийн мэдээллийг харьцуулан хэлэлцэв. Түүнчлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар товч танилцуулж, гурил үйлдвэрлэгчдийн байр суурь, санал хүсэлтийг сонслоо. 

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаанаар Монголын тариаланчдын үндэсний холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны төлөөллүүдийг оролцуулан, салбарын нэгдсэн мэдээллийг сонсож, хамтарсан хэлэлцүүлэг өрнүүллээ. Улаан буудай тариаланчдын зүгээс гадаад нөхцөл байдлаас улбаалан буудайн өөрийн өртөг өссөн талаар танилцуулж, борлуулалтын жишиг үнэ, холбогдох стандартуудын хүрээнд харилцан санал солилцов. Ажлын хэсгийн хуралдаанд ХХААХҮЯ болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХК-ийн зүгээс салбарын зарим тоон мэдээллүүд, зорилтот бодлогын хэрэгжилт болон энэ оны тариалалтын явцын талаар танилцуулав.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан тариаланчдын холбооны төлөөллийн зүгээс олон талын нөлөөллийг тооцоолон, уян хатан зохицуулалтуудыг оновчтой тусгах хэрэгтэй хэмээн уламжилж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байр сууриа илэрхийлэхийн сацуу асуулт асууж, хариулт авцгаасан юм. Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар болон ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар болон УИХ-ын Тамгын газрын холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Гэрэцогт (127.0.0.1)
    33 жил дэмжлээ хэзээ зөв дээрээ босох бэ Босож чадахгүи бол одоо болии Дэмжээд байна Өсөөд бн Үнээ өсөг гэж дэмжээгүин лавтай шүү Үнээ тогтвортой байлгах гэж ЗГ дэмжээд бн аа гэж би хувьдаа бодном гэтэл тиим биш Иймд жаахан ч болов зангарагаа гаргавал дээр шиг
    2024 оны 04 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 39 мин Монтенегро улсын түүхийн товч 48 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 54 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 59 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 3 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 7 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 1 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 52 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 56 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 19 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 26 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 48 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 56 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 19 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top