x

Орос  19 жилийн дараа анх удаагаа цэргийг зардлаа бууруулжээ

Оросын батлан хамгаалах зардал 2017 онд 20%-иар буурч $66,3 тэрбум долларын хэмжээнд хүртэл багаслаа. Тэр нь 1998 оноос хойших анхны бууруулсан зардал гэж Стокгольм хотноо байрладаг Энх тайвны асуудал судлах олон улсын хүрээлэнгийн (SIPRI) илтгэлд мэдээлжээ.

"Цэргийн шинэчлэл нь Оросын тэргүүн зорилт, гэхдээ цэргийн төсөв нь 2014 оноос хойш тус оронд  тулгараад байгаа эдийн засгийн хязгаарлалтад баригдаж байна” хэмээн дэлхийн цэргийн зардлыг судлах SIPRI AMEX хөтөлбөрийн шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Симон Везман (Siemon Wezeman) тайлбарлав.
Харин бол НАТО-гийн цэргийн эвсэл нь Европт зардлаа нэмэгдүүлж байна. “Оросын зүгээс аюул занал ихэссэн гэх шалтгаанаар Төв ба Баруун Европ  цэргийн зардлаа өнгөрсөн онд 12% ба 1,7%-иар тус тус өсгөжээ. Европын олон орнууд Умарт Атлантын  гэрээний байгууллагын (НАТО) гишүүд  учраас тэр хүрээндээ холбоотнууд нь цэргийн зардлаа нэмэгдүүлэхээр тохиролцсон байгаа. НАТО-гийн  бүх 29 гишүүний нийт цэргийн зардал нь 2017 онд $201 тэрбум доллар болсон  байгаа нь дэлхийн батлан хамгаалах зардлын 52%-тай тэнцжээ" гэж илтгэлд тэмдэглэсэн байна.
Дэлхийн цэргийн зардал 1999-2011 онуудын 13 жилийн өсөлт мөн 2012 – 2016 онуудын харьцангуй шаардлагатай хэмжээний нэмэгдлийн дараа 2017 онд  нийт даяарчлалын батлан хамгаалах зардал дахин 1,1 хувиар нэмэгдэн $1,7 их наяд долларын хэмжээнд хүрлээ.

 

Дэлхийн бүх орнуудын  цэргийн зардал 2017 онд  даяарчлалын дотоодын нийт бүтээгдэхүүний 2,2 хувьтай тэнцэн дэлхийн хүн бүрт $230 доллар ноогдох болов.

"Сүүлийн жилүүдэд дэлхийн цэргийн зардал нэмэгдсэн нь Ази, Далайн бүсийн орнууд, Ойрхи  Дорнод ба Хятад, Энэтхэг, Саудын Араб зэрэг орнуудын батлан хамгаалах зарлага нэмэгдсэнээс үүдэлтэй” гэж SIPRI AMEX хөтөлбөрийн ажилтан профессор Нан Тянь хэлжээ. Даяарчлалын төвшинд цэргийн зардлын жин Умарт Атлантын эвслээс шилжих тал руу явж байна гэдгийг тэр тэмдэглэв.

АНУ  зэвсэглэлийн зарлагын лидер

АНУ  дэлхийн хэмжээнд цэргийн хамгийн өндөр зарлагатай хэвээр. Батлан хамгаалах зардал хамгийн өндөр дэлхийн долоон орны зарлагаас илүү  мөнгийг 2017 онд АНУ зарцуулжээ. Тэдний зардал хоёр дахь жилдээ 610 тэрбум долларын хэмжээнд байна. “2010 оноос эхэлсэн Америкийн цэргийн зардлыг бууруулах хандлагад төгсгөл ирлээ. Тэд 2018 онд цэргийн зардлаа мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж,  цэргийнхэн ба ердийн болон цөмийн зэвсгийн сайжруулалтыг дэмжиж байна” хэмээн SIPRI AMEX хөтөлбөрийн захирал хатагтай Од Флёрант хэллээ.

Хоёрдугаарт Хятад

Ази, далайн бүсийн орнуудын цэргийн зардал  29 дэх жилдээ дараалан  өсч байна. Цэргийн зардлаар дэлхийн хоёр дахь орон Хятад батлан хамгаалах зардлаа 5,6%-иар нэмэгдүүлж $228 тэрбум доллар болгожээ. Хятадын цэргийн  зардал дэлхийн цэргийн зардалд эзлэх хувь 2008 онд 5,8 хувь байснаа 2017 онд 13 хувь болгон нэмэгдүүлжээ.

Өнгөрсөн онд Энэтхэг  зэвсэглэлийн зардлаа 5,5 хувиар нэмэгдүүлэн $63,9 тэрбумд, Өмнөд Солонгос  17%-иар нэмж $39,2 тэрбумд хүргэжээ. "Хятад нь хөрш орнуудтай  хурцадмал байдлыг гаргах болсон нь тэдний цэргийн зарлагыг нэмэгдүүлж байна” гэж SIPRI AMEX хөтөлбөрийн шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Симон Везман хэлжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top