x

Японы шинэ эзэн хаанд зориулсан ёслолд 174 орны төлөөлөгч оролцоно

Японы эзэн хаан Нарухито хаан ширээнд заларч, тус улсад шинэ эрин эхэлснийг тохиолдуулсан төрийн ёслол нийслэл Токио хотноо өнөөдөр болно. Токио хот дахь эзэн хааны  ордонд ёслолын энэ ажиллагааны сүүлчийн бэлтгэлийг хангаж байгаа тухай Эн Эйч Кэй мэдээлжээ. Өнөөдөр эзэн хаан Нарухито хаан ширээнд сууж байгааг илтгэсэн хэд хэдэн ёсыг өнөөдөр үйлдэнэ. 

Эзэн хаан эхлээд уламжлалт хувцас хэрэглэлийг өмсч эзэн хааны ордны гол танхим дахь Такамикура буюу хааны  суудалд залрах ёстой. Такамикура нь Хэйан эриний үеийн хэлбэр загвартай. Өнөөдөр Нарухито хааны залрах энэ суудал нь 1915  онд хийгдсэн, 6,5 метрийн өндөртэй, 8 тонны  жинтэй. Харин хатан хааны залрах Митёдай суудал нь эзэн хааныхаас арай жижиг хэмжээтэй. 

Үүний дараа Японы Ерөнхий сайд,  Засгийн газар, парламентын гишүүд  болон уригдсан зочдод хандан хаан ширээнд заларснаа зарлах   ёстой юм.  Харин орой нь эзэн хааны ордонд  шинэ эзэн хааны  анхны  хүлээн авалт болно. Улсын зарим нутгаар Хагибис нэртэй хар салхи дайран өнгөрч олон  арван хүн амь насаа алдсантай холбоотойгоор  эзэн хаан  Нарухитогийн хатан хааны хамтаар хотын гудамжаар ард иргэдтэйгээ мэндчилэх ёслолыг ирэх сарын 10 болгон хойшлуулжээ.

Японы гадаад хэргийн яамнаас мэдэгдсэнээр  шинэ эзэн хаан Нарухито хаан ширээнд заларсныг тохиолдуулсан энэ арга хэмжээнд дэлхийн 174  орны 2000 орчим төлөөлөгч  оролцож  байна.

Шинэ  эзэн  хаан Нарухито  өнгөрсөн  тавдугаар сарын  1-нд хаан ширээнд  заларч,  тус улс  Рэйва хэмээх шинэ эринд шилжсэн  билээ. Харин энэ сарын  22-ны  өдөр  ёслолын  томоохон ажиллагаа зохион байгуулж  дэлхий  нийтэд  шинэ  эзэн хаантай болж, шинэ цаг тоололд шилжсэнээ зарлахаар  Засгийн газар нь шийдвэрлэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 49 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 58 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 4 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 9 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 13 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 11 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 2 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 6 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 23 цаг 29 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 36 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 58 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top