x

В.Путин Д.Медведевийг улираах саналаа төрийн Думд хүргүүлэв

Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Владимир Путин ОХУ-ын ерөнхий сайдын суудалд өмнөх ерөнхий сайд Дмитрий Медведевийг томилуулах хүсэлтээ төрийн Думд гаргажээ. Одоо 52 настай Медведев өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Оросын засгийн газрыг толгойлсон, түүнээс өмнө Ерөнхийлөгчийн албыг дөрвөн жил хашсан юм.

Өчигдөр буюу Даваа гарагт Путиныг тангараг өргөсний дараа засгийн газрын хуучин танхим ажлаа өгчээ. Засгийн газар огцорсноос хойш хоёр долоо хоногийн дотор Ерөнхийлөгч шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх ёстой. Харин парламентын доод танхим Ерөнхий сайдад нэр дэвшигчийг долоо хоногийн дотор батлах хуультай.

Шинэ ерөнхий сайдыг төрийн Дум өнөөдөр хэлэлцэнэ. Шинээр томилогдсон Ерөнхий сайд засгийн газрын бүрэлдэхүүнээ долоо хоногийн дотор Ерөнхийлөгчид танилцуулах үүрэгтэй аж. Хэвлэлүүдийн мэдээлснээр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Силуанов Макро эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан нэгдүгээр шадар сайдын албан тушаалд нэр дэвшээд байна. Батлан хамгаалахын асуудал хариуцсан шадар сайдаар одоогийн Батлан хамгаалах сайдын орлогч Юрий Борисов нэр дэвшжээ.

Харин шадар сайдын албан тушаалыг хөдөө, аж ахуйн сайд асан, Воронеж мужийн амбан захирагч асан Алексей Гордеев нэр дэвшив. Мөн тээвэр, холбоо, цахим эдийн засгийн асуудлыг Максимов Акимов өөр дээрээ авах бололтой. Түүний нэрийг Дмитрий Медведев дэвшүүлжээ. Максимов Акимов нь өмнө нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалыг хашиж байжээ. Засгийн газарт шинээр томилогдох шадар сайдуудын дунд Константин Чуйченкогийн нэр яригдаж эхлэв. Тэр өмнө нь Путины туслахаар ажиллаж байсан бөгөөд Кремлийн хяналтын хэлтсийг ахалж байжээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top