x

"Nissan"-ы экс тэргүүнийг Япон улс Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Токиод гэрийн хорионд байхдаа оргож, Ливан улсад гараад байгаа "Ниссан" компанийн гүйцэтгэх захирал асан Карлос Гоныг эрэн сурвалжилж, баривчлах мэдэгдлийг Японы эрх баригчид Интерпол сүлжээгээр тараажээ.

Түүнийг Японы "Ниссан", "Мицубиши" компаниуд болон Францын "Рено" компанийн бизнесийн нэгдлийг олон жил удирдахдаа хөрөнгө мөнгө хувьдаа завшиж, татвараас зугтсан хэмээн буруутган шалгаж байсан юм. Ливаны хууль зүйн яам Интеролын мэдэгдлийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдсэн байна.

Ливанд ирснийхээ дараа Карлос Гон мэдэгдэл гаргаж, өөрийгөө "Японы шударга бус хуулийн системд барьцаалагдсан байсан тул оргосон" хэмээн тайлбарлаж, энэ талаар сэтгүүлчидтэй уулзана хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн тэр өөрийг нь оргуулах ажиллагаанд гэр бүлийнхэн нь оролцоогүй гэдгийг мэдэгдсэн байна. Карлос Гон “Оргох ажиллагааг би дангаараа зохион байгуулсан. Гэр бүлийнхэн маань үүнд ямар ч хамаагүй” гэжээ. Өчигдөр Японы прокурорууд Гоны Токио дахь гэрт нэгжлэг хийсэн байна.

Мөн Турк улс Карлос Гоныг оргуулах ажиллагаанд оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж, долоон хүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Ниссаны экс босс оргохдоо Токиогоос Истанбул, Истанбулаас Бейрут чиглэлд хувийн нисэх онгоцоор аялсан гэж үзэж байгаа юм.

Туркийн эрх баригчид энэ хэрэгт холбоотой байж болзошгүй дөрвөн нисгэгч, нисэх буудлын хоёр ажилтан, хувийн карго компанийн нэг менежэрийг баривчилсан байна. Гэвч Ливаны тал Карлос Гоныг баривчлан Японд хүлээлгэж өгөх магадлал тун бага байна. Учир нь тэр Ливаны эрх баригчидтай ойр холбоотой хүн юм.

Карлос Гоны эцэг эх нь Ливан хүмүүс бөгөөд өөрөө Бразилд төрж, Францад боловсрол олсон хүн ажээ. Тэрээр Францын Michelin, Renault зэрэг компаниудаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан юм.

Карлос Гон нийтдээ $80 саяын орлогоо татварын албанаас нуусан хэрэгт сэжиглэгдэн 2018 оны арваннэгдүгээр сард Токиод баривчлагдаж байв. Дараа нь түүнийг Ниссан компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэмээн буруутгасан юм. Олон сар хоригдсоны эцэст тэрээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэг тэрбум иений барьцаагаар гэрийн хорионд шилжжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүл хүртэл Гон 24 цагийн камерын хатуу хяналтын дор амьдарч байв.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 55 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 4 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 7 цаг 10 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 7 цаг 15 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 19 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цаг 23 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 8 цаг 17 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 22 цаг 8 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 22 цаг 12 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 35 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 42 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 4 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 23 цаг 12 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 35 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top