x

Иргэдээ ялгаварлалгүйгээр өрийн дарамтаас чөлөөлөх хэрэгтэй гэв

ҮАБЗ-аас ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ

Д.Эрдэнэбат

-АН-ын зөвлөл тэтгэврийн зээлийг тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцлээ. ҮАБЗ өөрийн бүрэн эрхийн хэмжээнд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг гаргасан байна. Энэ зөвлөмжийн хүрээнд АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн санаачлага гэж үзэж байгаа.  Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшихэд АН "Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх" захидал илгээж байсан. АН иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх санаачлагыг хэрэгжүүлээд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байна. Ингэхдээ иргэдээ ялгаварлалгүйгээр, шударгаар өрийн дарамтаас чөлөөлөх саналыг тавьж байгаа. 

Засгийн газар тэтгэврийн өрийг чөлөөлөх асуудлаар хуралдаж байна. Бид энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт зарим шаардлагыг хүргүүлнэ. Тэтгэврийн зээлийг тэглэхдээ байгалийн баялгаас олсон ашгаас шийдвэрлэнэ гэж байна. Гэхдээ сонгуулийн шоу болгож эдийн засгаа баллаж болохгүй. АН Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх захиас  өгсөн. Ингэхдээ тэтгэвэр, цалин, оюутны зээлийг өрийн дарамтаас чөлөөлөхдөө иргэдэд оногдох хувьцааны ногдол ашгаас чөлөөлөх асуудал ярьсан. Би эрхзүйн орчноо шинэчилж, зөвхөн Салхитын ордоос бус төрийн нийтийн үйлчилгээний компани байгуулах нь зүйтэй. Бид цаана нь нийт өртэй иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэх стратегийн компани байгуулах шаардлагатай. Энэ асуудлыг бид хуулийн төсөл боловсруулаад өргөн барина. Газрын хэвлийн баялгийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой. Бид Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай. Ард иргэддээ нийтэд нь тэгш хүрээх ёстой хэмээн мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 1 цаг 0 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 1 цаг 11 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 1 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 21 цаг 25 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top