x

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн чин сэтгэлийн мэндчилгээг хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр хэмээн Улсын Их Хурлаас хуульчилсан билээ. Энэхүү өдөр бол Та бидний улс үндэстнийхээ түүхээр бахархах, Үндсэн хуульт ёсоо дээдлэх, ардчилсан Монгол Улсын иргэн нь, эх орныхоо бүрэн эрхт эзэн нь байгаагаараа омогших өдөр юм.

Хорин найман жилийн тэртээ 1992 онд монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан. Энэ бол шинэ эриний эхлэлийг тавьж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн дэвшлийн төлөө Та бидний хийсэн түүхэн сонголт байлаа.

Энэхүү зөв, мэргэн сонголтын үр шимээр өнгөрсөн 28 жилд улсын маань нийгэм, улс төр, эдийн засаг, иргэдийн маань амьдралын чанарт олон чухал дэвшил өөрчлөлт гарч, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд, байр суурь бэхэжсэн. Туршлага, сургамж ч чамгүй хуримтлагдсан. Олсноо бататгаж, алдсанаа засах, ирээдүйгээ шинээр тодорхойлох гарцаагүй шаардлага ч үүссэн билээ.  

Ард түмнийхээ хүсэмжлэл, зорьсон зорилго, хүссэн ирээдүйдээ хүрэхийн тулд хоёрхон сарын өмнө бид, бас нэгэн түүхэн сонголт хийгээд байна. Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм. Хорин жил яригдаж, гурван парламент дамнан өрнөсөн түүхэн чухал үйл хэргийг парламентаар 158 хоног тасралтгүй хэлэлцэн батлахад Монгол хүн бүхэн хувь нэмрээ оруулсан. Та бүхний санал бодол, зөвлөгөө дэмжлэг зорьсон зорилгодоо хүрэх хамгийн том хөшүүрэг болсон. Тиймээс Монгол хүн бүхэнд, Монголынхоо нийт ард түмэнд гүн талархлаа илэрхийлье.

Эрүүл нийгмийг төлөвшүүлж, шударга ёсыг бататган, хөгжил цэцэглэлтийг дархлахын тулд бид урагшаа илүү олон алхах ёстой. Үүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

Өөрчлөлтийн үр шимийг иргэддээ эхнээс нь хүртээж эхэллээ. Алдагдахад хүрээд байсан баялгаа буцаан авч, өгөөж дээжийг нь өндөр настан ахмад буурлууддаа, ачийг нь санаж хүртээх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу Улсын Их Хурлаас гаргалаа.

Монгол хүн эх орон, эрдэс баялгийнхаа жинхэнэ эзэн нь байж, хариуцлагатай-хяналттай төр, тогтвортой-тэнцвэртэй засаглал, хараат бус-шударга шүүх, бие даасан-иргэндээ ээлтэй нутгийн удирдлагыг төлөвшүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал цаашид тууштай хэрэгжих болно.

Ингэж байж улс маань улсын дайтай хөгжиж, иргэд маань хүний дайтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шинэ Монголын Шинэ ирээдүйн суурь тавигдсан гэж үзэж байна. Энэхүү өөрчлөлтөөр улбаалан эрх зүйн томоохон шинэтгэл хийгдэх учиртай. Тогтвортой өсөлтийг цогцлоох эдийн засгийн шинэчлэл, хуулийн засаглал, шударга ёсыг сахиулах төрийн шинэчлэл, хүний хөгжлийг тэтгэж, иргэдийнхээ чинээлэг амьдрах нөхцөлийг хангах нийгмийн бодлогын шинэчлэл бидний зорьж буй Шинэтгэлийн гурван тулгуур байх болно.

 Энэ бүхэн өнгөрсөн 30 жилийн алдаагаа засаж, дэлхий нийтийн түгээмэл хөгжилтэй эн зэрэгцэн алхах шинэ 30 жил буюу Сайн цагийг авчрах эрхэм зорилго билээ.

Улс, нийгмээрээ цэгцрэх, шинэчлэлийн шинэ ирээдүйн төлөө монгол хүн бүр хичээн зүтгэхийг Үндсэн хуулийн энэ өдөр Та бүхэндээ хандан уриалъя.

Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор эвлэлдэн нэгдсэн ард түмний минь оюун билиг тунгалаг, золбоо хийморь төгөлдөр байх болтугай.

Төрийн мэлмий тунгалаг, түмний сэтгэл амгалан байг ээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 9 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 19 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 34 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top