x

УИХ-д улираан сонгож болохгүй гишүүд: Б.ЭНХ-АМГАЛАН

СОНГУУЛЬ 2020: УИХ-Д УЛИРААН СОНГОЖ БОЛОХГҮЙ ГИШҮҮД

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тойргийнхоо иргэдэд таван ханатай иж бүрэн гэр бэлэглэж буй зураг өнгөрөгч зун олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Гэвч эрхэм гишүүн, Зам тээврийн сайдтан энэ мөнгийг өөрөөсөө гаргаагүй, салбарынхаа төсвөөр найрласан баримтыг trends.mn сайт нийтэлжээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гэдэг хүн өнгөрөгч 2016 оны сонгуулиар УИХ-ын 58-р тойрог /Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо/ буюу хуучнаар Нисэх, Буянт-Ухаагаас сонгогдож байжээ. Түүнтэй өрсөлдсөн УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү 5174 саналаар /31,92 хувь/ удаалж, НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан 5688 саналаар /35,09 хувь/ УИХ-ын гишүүн болсон байна.

У.Хүрэлсүхийн засгийн газарт багтаж, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан гишүүн тойргийнхоо иргэдэд тараасан таван ханатай иж бүрэн гэрийг Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгөөр худалдаж авчээ. Ингэхдээ "Иргэний нисэхийн ерөнхий газрын албан хаагчдын "ар гэр, амьжиргааны түвшинг харгалзан гэр олгох" тухай хуурамч тушаалыг тус газрын даргаар гаргуулсан байх юм.

Яг үнэндээ ИНЕГ-ын 2000 гаруй ажилтан (орон нутгийн нисэх буудлуудаа оролцуулаад бүх системээрээ шүү дээ) дотор сая төгрөгийн гэр байгууллагаасаа харах нэг ч хүн байхгүй. Сарынхаа цалингаар нэг гэр аваад байсан ч чадах хүмүүс.

Монгол Улсын агаарын орон зайгаар жилдээ 100 мянга орчим онгоц нисч өнгөрдөг. Хоногтоо 270-300 орчим гэсэн үг. Дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэхийн хэрээр тэндээс орж ирэх навигацийн төлбөрөөс олох орлого ч жилээс жилд нэмэгдэж байгаа. ИНЕГ түүний тодорхой хувийг төсөвт төвлөрүүлээд, үлдсэнийг нь салбарынхаа хэрэгцээнд зарцуулах эрхтэй.

2017 онд байх, тус газрын даргаар томилогдоод удаагүй Л.Бямбасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ онд навигацийн орлого 50 тэрбумаар нэмэгдэх боломжтой" хэмээн ярьж байв. Үүнээс хойш гурав дахь он луугаа тонгойгоод явж байна. Энэ орлогынхоо "өчүүхэн хувийг" (тэргүүлэх салбар, онцгой обьект гэдэг утгаараа өөр олон зүйлд хөрөнгө зардаг байж таарна) ажилтнуудынхаа амьдралыг сайжруулахад зарцуулдаг гэх боловч жил бүр 40-50 хүн байгууллагаасаа орон сууцны дэмжлэг авдаг. Нэг хүнд төсөвлөдөг мөнгө нь 30-40 сая төгрөг. Арваад жилийн өмнө бол бүтэн байр аваад өгдөг байснаа харин ч сүүлийн үед "юм нарийсаад" дэмжлэг үзүүлдэг болсон байна лээ.

Гэхдээ энэ бол системийн зүгээс ажилтнуудаа урамшуулж, дэмжиж байгаа хэлбэрийг буруутгасан хэрэг огт биш юм шүү. Зүгээр  Иргэний нисэхийнхэн төсвийн мөнгөөр таван ханатай гэр авахуулах хүмүүс бишээ л гэж байгаа юм. Харин гэтэл салбарын сайд нь чадсан байдаг юм.

Чадах чадахдаа бүр "Иргэний нисэхийн салбарын 94 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд ар гэр, амьжиргааны түвшинг харгалзан 10 ажилтанд иж бүрэн таван ханатай гэр олгохоор шийдвэрлэв" гэсэн байна. Мэдээж үүн дээр Б.Энх-Амгалан сайд өөрөө гарын үсэг зураагүй л дээ. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр" гээд өөрөө гарын үсэг зурсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийнхэн мөнгийг нь төлөөд Б.Энх-Амгалан сайд найрласан байна. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэг болохоор (хэн жишээ нь хулгайн юм өгч байна гэж бодох вэ дээ) тойргийн ард түмэн магад залбираад үлдсэн байх.   

Ер нь бол сонгууль дөхөөд ирэхээр энэ битгий хэл гэмт хэрэг гарна. ИНЕГ-ын жилдээ зарлагаддаг мөнгөний дэргэд "арван гэр юу юм бэ" байж болно. Гэхдээ л удирдаж байгаа салбар, яам, агентлагийнхаа төсвөөс мөнгө хусчихаад өөрийнхөө халааснаас өгч байгаа мэтээр аашилдаг, сонгогчдын саналыг юухнаар ч болов худалдаж авах гэдэг иймэрхүү нөхдийг л дахин дахин сонгомооргүй байна. Түүнийхээ оронд зүгээр салбартаа хийж гиигүүлсэн ажлынх нь чанар, цар хүрээг л хэмжээд үз. Дарханы замыг л хар...!!!

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Ж.ДҮГЭР (66.181.180.122)
    ХАРИН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ГИШҮҮН ШҮҮ.ОЛОН ЖИЛ ХИЙГЭЭГҮЙ БАЯН ХОНГОР АЛТАЙ ХҮРЭХ ЗАМ ОЙРХОН УЛААНБААТАР.НАЛАЙХЫН ЗАМ ГЭЭД САЙНЫГ ХАРЖ МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЬЕ.Бичээч минь.
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • иргэд олон түмэн (66.181.191.35)
    энэ УИХ нэртэй луйварчдаас түргэн салахын түүс болж байна
    2020 оны 02 сарын 22 | Хариулах
  • Гаваа (182.160.38.112)
    Энэ ажил хэрэгч шударга залуу. Хятад, Орос хэлтэй. Хөрш орны харилцааны хүрээнд олон эерэг сайн зүйл хийсэн. Шуурхай дайчин ийм залуусыг дэмжье!
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочиг (202.126.89.204)
    Энхамгалан бол естой мундаг залуу шүү хэлсэн ярьсандаа за гэвэл еогүй нэг зангаараа төрөөс хулгай хиих сэтгэлгүй шудрага залуу 2020 онд гарах нь тодорхоы
    2020 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.134)
    ЖОДООЧИЙН ХҮҮХЭДИЙН ТОЛГОЙ АЖИЛЛАДАГ Л ЮМ БАЙНА.ХАРИН УБ-ДАРХАНЫ ЗАМЫН АЖИЛД ЯАГААД АЖИЛЛАХГҮЙ ЭРГҮҮТЭЭД БАЙГАА НЬ СОНИН.
    2020 оны 01 сарын 26 | Хариулах
  • Иргэн Базар (192.82.72.229)
    Гэр тараасан хүмүүс нь иргэний нисэхэд ажилдаг үгүйг нь судлаад мэдэж болох байлгүй дээ. Мөн зах дээр 1 гэр 3.5 сая байгаа юм болов уу даа. Дундаас нь мөнгө хуссан юм бишүү.
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.185.170)
    ИНЕГ бол МАНыг санхүүжүүлэгч шүү дээ энэ хэдэн гэр юу ч биш шүү дээ
    2020 оны 01 сарын 25 | Хариулах
  • Хохирогч сонгогч (66.181.161.59)
    Энэ хүн М.Энхболдын ерөнхийлөгчийн сонгуулийн халз ярилцлага жүжигт ямар долдой! ! Марионетка гэдээ хангалттай харуулсан. Тэрнээс гадна түүний туслах , зөвлөх гэсэн улс 58-р тойргийн сонгогч надаар мөн ч их тоглоом тохуу хийж доромжилсон .
    2020 оны 01 сарын 24 | Хариулах
  • тойргийн чинь иргэг (202.179.8.166)
    энхболдын шантаажны сайд аргагүй эрхэнд л Хүрэлсүх чамайг тавьсан даа чи ч хогийн ард түмнээ доромжилсон өөдгүй эрийн сүг дээ чамайг ард түмэн сонгохгүй гэдгийг баттай хэлье
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Содном (122.201.24.161)
    Энэ жилийн сонгуулиар болж өгвөл МАН,МАХН-уудаас нэгч хүн сонгомооргүй байна. Эдгээр намуудад бараг 100 жил дарлууллаа шүүдээ.Одоо больцгооё.
    2020 оны 01 сарын 22 | Хариулах
  • Иргэн (66.181.164.110)
    Үнэн бол болиосоо. Яасан ханаж цаддаггүй тэнэг их шунал вэ. Өдөр тутам идсэн уусныг нь сонсохоор бүр ой гутах юм. Энэ төрд чинь эрүүл ухаантай хүн алга уу.
    2020 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 5 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 16 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 30 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top