x

Х.Нямбаатар: Орон нутгийн сонгуулийг ирцийн босгогүй хуульчилсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодруулав. Тэрбээр, хуулийн төслийн ажлын багийн ахлагчаар ажилласан юм. 

-Орон нутгийн сонгуулийн тухай хууль нь ямар онцлогтой вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах буюу орон нутгийн сонгуулийн тухай бие даасан хуультай болж байна. 2016 оны Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байсан. Тэгвэл оны өмнө буюу 12 дугаар сарын 20-нд УИХ-ын ээлжит сонгуулийн тухай бие даасан хуулийг мөн баталсан.

Хуулийн онцлог нь, дэлхий нийтийн сонгуулийн хөгжлийн чиг хандлага руу чиглэсэн гэж болно. Учир нь орон нутгийн нөхөн болон дахин санал хураалтыг тухайн орон нутгийн сонгуулийн байгууллага зарладаггүй, зарим тохиолдолд дөрвөн жилийн бүрэн эрхийнх нь хугацааг дуусгадаг байдал даамжирч байсан. Тэгвэл энэ байдалд цэг тавьж чадлаа. Тодруулбал, жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногт улс орон даяар нэгэн зэрэг нөхөн болон дахин санал хураахаар хуульчиллаа. 

-Орон нутгийн сонгуулийг ирцийн босгогүй зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг анх удаа ирцийн босгогүй зохион байгуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчөө сонгох сонгуульд иргэд идэвхтэй, хариуцлагатай оролцох шаардлагатай болж байна. Хуулийг хэлэлцэх үеэр би чуулганы танхимд ардчилал их хөгжсөн Герман, Япон, БНСУ, Сингапур зэрэг 10 гаруй орон ийм зохицуулалттай орон нутгийн сонгууль явуулж буй жишээг дурдсан. Цагийн хувьд, санал хураалтыг өглөө 07.00 цагт эхэлж, тухайн өдрийнхөө оройн 20.00 цагт дуусгавар болгохоор зохицууллаа. Олон улсын сонгуулийн ажиглагчид Монгол Улс хамгийн орой сонгуулиа хаадаг гэж шүүмжилдэг. Манай улстай хамгийн ойрхон сонгуулиа хаадаг нь Канад улс бөгөөд 20.30 цагт хаадаг байх жишээтэй. Гэтэл манай улсын УИХ-ын сонгууль 22.00 цагт санал хураалтаа хаадаг. Орон нутгийн сонгуулийн тухайд, намрын адаг сард санал хураана. Энэ үед эрт харанхуй болдог. Харанхуй болсноор мөнгө тараах зэрэг сонгуулийн хууль тогтоомж зөрчих нь ихэсдэг. Энэ байдлыг харгалзан санал авах хугацааг 20.00 цагаар дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн. Ер нь дэлхийн ихэнх орон 18.00 цагт сонгуулийн санал хураалтаа зогсоодог юм билээ. Гэхдээ манай улс тийм "үсрэлт" огцом хийж болохгүй. 

-Нэр дэвшигч нь ажлаа өгөх хугацааг арай хойшлуулсан байна?

-Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн захиргааны байгууллагын жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд захирал, ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалтан нэр дэвшихдээ тухайн сонгуулийн жилийн наймдугаар сарын 1-нд ажлаа өгөхөөр хуульчиллаа. Нэг талдаа, урин дулааны цагт, төрийн бүтээн байгуулалт ид өрнөж байх үед ажлыг цалгардуулахгүй байхыг бодолцсон. Нөгөө талаас, нэр дэвшигч нь хуучин зохицуулалтаараа, зургаан сарын өмнөөс ажлаа өгснөөр тухайн хүнд олон хүндрэл тулгарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top