x

Д.Оюунхорол: Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх шаардлага бий

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (НББСШУ) 2019 оны намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. Энэ хугацаанд тус байнгын хороо 10 удаа хуралдаж, бие даасан гурван хууль, хамт өргөн мэдүүлсэн гурван хууль, УИХ-ын дөрвөн тогтоолыг батлуулсан хэмээн байнгын хорооны дарга Д.Оюунхорол мэдээллээ. 2019 намрын чуулганы хугацаанд харьяа хоёр байгууллагын тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 19 удаа хуралдсан байна. НББСШУ-ны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга), Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын нэг төсөл хэлэлцэгдэж байгаа аж. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тэтгэврийн шинэчлэлт хийх цаг болсон хэмээн зарим эдийн засагч, хуульч ярьж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна хэрхэн хийх вэ?

УИХ-ын гишүүн Н.Учрал: УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлтийг хэрхэн хийх, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгох ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг одоогоор мэдээлэл цуглуулж дүгнэлт хийж байна. Эндээс тодорхой шийдэл гарна. Монгол Улс 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлт ярьдаг. Өнөөдөр Нийгмийн даатгалын сан хамгийн их алдагдалтай байна. Тэр дундаа Тэтгэврийн санд улсын төсвөөс татаас өгдөг. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж, тэтгэвэрт гарах насыг хойшлуулдаг. Өөр доривтой арга хэмжээ авч чадахгүй байна. Тэтгэвэрийн сангийн алдагдал 2050 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий таван хувьд хүрэх эрсдэл бий. Судлаачид, иргэд өнөөгийн тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарчихлаа гэж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барих боломж бий. Иргэд тэтгэвэрт гарлаа гэхэд төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг тогтолцоо бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, татаас өгч буй төр сэтгэл хангалуун бус байгаа. Иймд хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчинг бүрдүүлж төр бодлогоор дэмжих, хөрөнгө оруулагч, хувьцааны зах зээл дээр томоохон тоглогч болох асуудлыг хуулиар зохицуулж өгөх боломжтой. Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газар өргөн мэдүүлэх ёстой. Одоо үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд Хувийн тэтгэврийн сангийн хэлбэрийг агуулсан байгаа. Иймд Хувийн тэтгэврийн сангийн эрх олгох Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг тодорхой болгох учиртай. НББСШУ-ны байнгын хороо НХХЯ-тай хамтарч Лавти, Унгар улсад очиж Хувийн тэтгэврийн сангийн туршлага судалсан.

-Зарим оронд, тодруулбал АНУ-д Хувийн тэтгэврийн сан дампуурахдаа тулсан асуудал яригдаж байгаа юм билээ. Тэгэхээр ийм эрсдэлээс яаж хамгаалах талаар таны ярьсан хуулийн төсөлд тусгасан юм бэ?

-Энэ бол зайлшгүй анхаарах асуудал. Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага дампуурч байсан эрсдэлийг бид мэднэ. Тэгэхээр хуульд Хувийн тэтгэврийн санд тавих шалгууруудыг өндөр тавьж өгөхөөр төсөлд тусгасан. Дүрмийн сангийн босгыг өндөр тавих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн Санхүүгийн зохицуулах хороо бүрэн хяналтдаа байлгана. Хувийн тэтгэвэрийн сан Засгийн газрын бонд, хувьцаат компани зэргийн үнэлгээг гаргадаг. Үүнээс хувь хүн сонголтоо хийх боломжтой байдаг. Үүнээс гадна хувь хүн өөрөө шийдээд нөгөө тэтгэврийн сан руу шижлжих бололцоотой. Тэтгэвэр өвлөгдөх асуудал ч Хувийн тэтгэврийн сангаар зохицуулагдаж явна.

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол: Монгол Улсад тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Одоо хүн амын цонх үе таарсан явж байна. Нийгмийн даатгалын сан өнөөгийн байдлаар цааш явбал ачааллаа дийлэхгүй. Өнөөгийн тогтолцоо бол эв санааны нэгдэл дээр тулгуурласан байгаа. Одоо ажил хийж буй хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж өмнө нь ажиллаж байсан ахмадуудын тэтгэврийг олгодог. Монгол Улс өнөөдөр Хувийн тэтгэврийн сангийн хэлбэрт шууд шилжих боломж байхгүй. Ийм учраас НХХЯ, ЭМЯ-тай хамтарч хэлэлцүүлэг хийж байсан. НХХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Ингэснээр олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоо бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Үүний нэг нь Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоо нэвтрүүлэх асуудал. Мөн нийгмийн даатгал төлж байсан ч авч чадахгүй бол үр хүүхдэд нь өвлөгдөх эсэх асуудлыг уг хуульд тусгаж өгнө. Монгол Улсын иргэд өнөөдөр ажилгүй, орлогогүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй иргэн олон бий. Нөгөө талдаа Нийгмийн даатгалын санд менежмент хийх, нарийн хуульчилж өгөх ёстой. Олон мянган ажилтантай компани өөрсдөө Хувийн тэтгэврийн сантай болох хүсэлт тавьж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт харьцангуй сайжирсан. Ипотекийн зээлд хамрагдахын тулд заавал орлоготой байх, түүнийгээ баталгаажуулах шаардлага гарсан. Ийм учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон. Өмнө нь ажил олгогчдын 40 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан. Тэгэхээр хөдөлмөр хийсэн бол ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болохыг багц хуулийн шинэчлэлтээр тогтоож өгөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн Н.Учралын ярьж буй Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль нь Нийгмийн даатгалын шинэчлэлт хийх багц хуульд хамт ороод явах бололцоотой.

-Элэгний вирусийн шинжилгээ авдаг хэд хэдэн лаборатори худал шинжилгээ хийсэн гэдэг мэдээлэл түгсэн. Ийм асуудал байгаа юм уу?

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд 1.3 сая хүн урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоонд орж вирустэй эсэхээ тодорхойлуулсан. Тэгээд нийгмийн даатгалын сангийн хөнгөлөлттэй эм аваад эрүүлжээд явж байгаа. Энэ үеэр элэгний В,С вирусийн шинжилгээ хийх 22 лаборатори шалгаруулж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх өгсөн. Тэгээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, “Элэг“ төвтэй хамтарч явцын үнэлгээ хийсэн юм билээ. Ингээд 90 мянган хүний шинжилгээ хуурамч байна гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Манайх хөндлөнгийн лабораторийн мэргэжлийн зөвлөлтэй. Тэд ажиллаад уг асуудал үндэслэлгүй ташаа мэдээлэл байна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл манай мэргэжлийн зөвлөл тэдгээр иргэдийн шинжилгээ худал байсан гэдгийг үгүйсгэсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 23 цаг 35 мин Монтенегро улсын түүхийн товч 23 цаг 43 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 23 цаг 50 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 23 цаг 55 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top