x

“ЖАСТ”-ын Ш.Батхүүг ялгүй авч үлдэх шалтгаан юу байв

"Эрх баригчдад “ЖАСТ”-ын Ш.Батхүүг ялгүй авч үлдэх шалтаг, шалтгаан байна"

Жастин Бибер, Жастин Тимберлейк, Жастин Батхүү гээд “Жаст” гуайн хүүхдүүдээс “аав”-ынхаа чихийг хамгийн их халууцуулж яваа нь Ш.Батхүү. Тэрбээр манай улсын саалийн ганц үнээ болох “Эрдэнэт” үйлдвэрийг Өмнөд Африк дахь “Стандарт” банканд барьцаалж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон.

Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нартай үгсэн хуйвалдаж, “Стандарт” банктай зээлийн гэрээ байгуулж, нэг бус удаагийн үйлдлээр 160 гаруй сая ам.доллар авчээ.

Гэвч үүнийгээ хугацаанд нь төлж чадаагүй учраас “Стандарт” банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд хандаж, “Эрдэнэт” үйлдвэрээс 86 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг. Үлгэр домог мэт яригдах болсон хэргийн гол баатар Ш.Батхүүгээр овоглох энэ их өрийг манай Засгийн газар зөв харж инээгээд, буруу харж уйлаад ямартаа ч барагдуулсан. Гэвч үүний цаана маш олон улстөрийн тоглолт өрнөжээ. Энэ бүхнийг та бүхэнд тоймлон хүргэхийг хичээе.

Жастин Батхүүгийн цээжээрээ хамгаалах учиртай "ӨР"

“Эрдэнэт”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьсан “Жаст”-ын Ш.Батхүү болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн шүүх дээр хэлэлцэгдээд анхан шатны шүүх рүү буцжээ. Сонирхолтой нь дээрх албан тушаалтнуудын гарын үсгийг Ш.Батхүү дуурайлган зурсан гэдгийг Монголын хууль хүчний байгууллагууд хүлээн зөвшөөрч “Тэд­нийг буруугүй” гэж үзэж байгаа гэнэ.

Баримтыг нэхэн санавал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Л.Энхболд нар мэдээлэл хийхдээ Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээс “Жаст групп” ХХК болон Стандарт банк хооронд байгуулсан 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээнүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК оролцсон байдлыг дараах байдлаар үндэслэлүүдийг дурдсан байна. Тэгвэл, 2009, 2010 оны Үндсэн зээлийн гэрээний талаар гаргасан шийдвэрт “Тус зээлийн гэрээнд холбогдох урьдач нөхцөл бүхий баримт бичигт Г.Амарбат, Ч.Ганзориг нар гарын үсэг зурсан” гэдэг шүүхийн шийдвэр гарсан байжээ.

Гэтэл өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийнхэн бид гарын үсэг зураагүй гэж гүрийсээр байгаа. Харин хэргийн гол буруутан болох Ш.Батхүү дээрх албан тушаалтнуудын хамтрагч бөгөөд “Би хуурамч гарын үсэг, хуурамч тамга хэрэглэсэн” гэж хэлээд хэргийг өөр дээрээ ганцаараа үүрч гарахаар болж байгаа. Тэгэхээр энэ хэрэгт манай улсын хууль хяналтын байгууллага хийгээд Засгийн газар оролцсон болж таарах нь.

Үүнийг нотлох нэг л жишээ татахад, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын гишүүд хэвлэлийн бага хурал хийж “Эрдэнэт”-ийн удирдлагууд гарын үсэг зурсан гэж баттай баримттайгаар мэдэгдэж байсан бол одоо энэ тухай ам нээхгүй болтлоо “шагнал” хүртсэн тухай эх сурвалж хэлж байна. Одоо энэ хэргийн ард буй эрхмүүд Жастин Батхүүгээ ялгүй авч үлдэхийн төлөө “13 мэхээ” уралдуулж суугаа болов уу. Загасных мэт гурав хоногийн ой санамжтай монголчууд Жастин Батхүү манатай байгаа нь ч.

"“Стандарт” банк, “Ocean partners” нийлж “Эрдэнэт”-ийг луйвардсан нь"

“Жаст”-ын Батхүү нарын “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан өр төлбөрийг Засгийн газар өнгөрөгч хавар барагдуулж, ард түмний “баатар” болсон. Ингэхдээ тус үйлдвэрийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргасан гэж мэдээлсэн. Чухамдаа “Стандарт” банканд төлөх ёстой байсан өрийн хэмжээ 86 сая ам.доллар, хүүтэйгээ 160 сая ам.долларт хүрч байсан. Гэвч энэ их өрийг барагдуулахдаа манай Засгийн газар Английн “Ocean part¬ners” компаниар дундын зуучлал хийлгэж, “Стандарт” банкныхантай тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн.

Тэгвэл “Ocean partners” компанийн зуучлалын хөлсөнд нь зэсийн баяжмал хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх гэрээ хийсэн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж онцолж байв. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн тодорхой хувийг барьцаалан авсан зээлд “Ocean partners” компани холбогддог. Энэ нь 1998 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалыг тасралтгүй борлуулсан компани. Уг компани тус зээлийг авахад зуучилсан. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Батхүүгийн авсан эхний 50 сая ам.долларын зээлийн буцаан төлөлтийн 48 саяыг нь зэсийн баяжмалынхаа төлбөрөөс “Ocean partners” төлсөн байна. Сая 40 сая ам.доллар төлөхөд тус компани дахин оролцсон. Энэ компани анхнаасаа санхүүгийн луйварт хамжигчаар ажилласан.

Трейдер компани атлаа олон улсад явагддаг өрийн зуучлалд оролцсон. Сая зуучлалаар ажиллахдаа дахин таван жил зэсийн баяжмалын трейдерээр орох хэлцлийг улс төрийн нөлөө бүхий хүнтэй тохирсон байна. Эндээс “Стандарт” бол нэр төдий банк болох нь харагдаж байна. “Ocean partners” өөрөө зээл өгч, түүнийг төлөхөд нь ч оролцсон. Тус компани 1998 оноос хойш нийт 2.3 сая тонн баяжмал борлуулсан. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцоход 3.2 тэрбум ам.доллартой тэнцэнэ. Энэ “Ocean partners”-ынхан Монголын улстөрчидтэй гүн хэлхэлдсэн нь харагдаж байна. Тиймээс “Жаст”-ын Батхүү болон буруутай этгээдээр “Стандарт” банканд тавьсан 143 тэрбум төгрөгийн өрийг төлүүлэх ёстой. Үүнийг эрх баригчдад байнга сануулах болно” гэсэн юм.

"Жастин Батхүүгийн хөрөнгийг хураах үйл явц прокурор дээр “ГАЦЖЭЭ”"

Ямартаа ч Засгийн газраас шийдвэр гаргаж, “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас 40 сая ам.долларыг “Стандарт” банканд төлсөн “нэр” зүүгээд байна. Шадар сайд Ө.Энхтүвшин “Үйлдвэрийн гадны асуудлыг шийдчихлээ. Одоо дотооддоо учраа олж, Ш.Батхүүгээр өрийг төлүүлнэ” гэх ухааны юм ярьсан. Түүний дараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн л Ш.Батхүүгээс 40 сая ам.доллароо авна гэж мэдэгдээд түүнд хамаарах хөрөнгийн жагсаалтыг харуулсан.

Гэхдээ сайд, дарга нар ингэж мэдэгдсэнээс хойш жил тойрох гэж байна. Өнөөдөр Жастин Батхүүгийн хэрэг прокурор дээр шалгагдаж байгаа гэх албаны эх сурвалжийн мэдээлэл бий. Хамаг хэрэг шийдэгдчихээд байхад одоо юуг нь шалгаж суудаг юм бүү мэд. Түүний хөрөнгийг битүүмжилж, хураах шийдвэрийг гаргачхад ядах юмгүй баймаар.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Жаст”-ын Батхүүгийн эзэмшиж байсан бүх хөрөнгө өнөөдөр өөр хүмүүсийнх болсон. “Жаст ойл” шатахуун түгээх станцыг “Магнай трейд” компани худалдан авсан. “Магнай трейд” компанитай Ерөнхий сайд асан С.Баяр нэлээд ойр байдаг. Ш.Батхүү, С.Баяр нар ойр дотны холбоотой найзууд. Тэгвэл “Олон овоот” уурхай нь “Алтжин” группийн Г.Алтангийн мэдэлд очсон. Г.Алтан Ш.Батхүү нар “Олон овоот”-ын уурхайн төсөлд хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг юм билээ. “Хадгаламж” банкаа харин Төрийн банканд шилжүүлсэн. Ингэж хөрөнгөө талаар нэг тараагаад алдчихсан хүнээс 40 сая ам.долларыг нөхөн төлүүлнэ гэдэг ёстой л үлгэр биз гэх нь ч дуулдлаа.

Одоо энэ хэргийн ард буй эрхмүүд “Жаст”-ын Батхүүгээ ялгүй авч үлдэхийн төлөө “13 мэхээ” уралдуулж суугаа болов уу. Чухамдаа, өнгөрөгч намар есдүгээр сард “Жаст”-ын Батхүүгийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа” гэдэг хуурамч мэдээллийг хэвлэл мэдээллээр цацаж ард түмний сэтгэлзүйг бэлдээд авсан. Удахгүй Засгийн газрын тэргүүн “Жаст”-ын Батхүүгийн хөрөнгийг хураасан гэх юм уу” ямар нэг таатай мэдээ дуулгаад энэ хэрэгт нэг мөр цэг тавих биз. Загасных мэт гурав хоногийн ой санамжтай монголчуудад үнэндээ тэр нэг их сонин биш. Тэд “Жаст”-ын Батхүү манатай, шар нар бор хоногийг өнгөрүүлж яваа нь үнэн. Тэгэхээр монголын ард түмэн, “Эрдэнэт” үйлдвэртэйгээ хамт ахиад л эрх баригчдад нэг удаагийн бээлий шиг ашиглуулаад өнгөрөх нь...

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мөнхнаран ээж фесбүүк бүлгэм (139.5.218.60)
    Миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ угаасаа төрөлхөөсөө байгалиасаа заяагдмал цоо эрүүл байлгаж зам тээврийн яамны ажилтан махбалыг цагаатгаж оюутолгойн гэрээ зурсан хүмүүсийг цагаатгаж анод банкны хохирогчдын мөнгийг барагдуулсанд маш их баярлалаа
    2020 оны 02 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 23 цаг 35 мин Монтенегро улсын түүхийн товч 23 цаг 44 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 23 цаг 50 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 23 цаг 55 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top