x

Коронавирусийн халдварын тохиолдол 75000 давж, 2005 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн мэдээллээр коронавирусийн Хятадын Хубэй мужид нийт 1693 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 132 өвчтөн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар зөвхөн Хятадад илэрсэн нийт халдварын тохиолдол 74129, нас барсан хүний тоо 2,000 болж байна.

Дэлхий даяар халдварын нийт тохиолдол 75122, нас барсан хүний тоо 2005 болжээ. Харин халдвар авсны дараа эдгэрсэн хүний тоо 12624 болсон байна. 

Хятадаас гадна тус вирусийн халдвараар нас барсан таван тохиолдол одоогоор Хонг Конг, Япон, Филиппин, Франц, Тайваньд бүртгэгдээд байна.

Манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Өнөөдөр сэжигтэй таван тохиолдлын хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн юм. 

Тэрээр "Хоёрдугаар сарын 17-нд ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр иргэнийг тусгаарлаж шинжилгээ авсан бөгөөд таван хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Өчигдөр буюу 18-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар тусгаарласан сэжигтэй тохиолдол байхгүй байна" гэж мэдэгдлээ. 

Харин иргэдийн дунд хардалт болоод байгаа оношлуурын баталгаатай эсэх талаар ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн А.Баярзаяа мэдээлэл өгөв. 

Тэрээр "ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори нь амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчийг илрүүлэх тоног төхөөрөмж, урвалж, оношлууртай, мөн мэргэжлийн боловсон хүчин хангалттай байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори ДЭМБ-ын сүлжээ лаборатори болохынхоо хувьд Японы халдварт өвчин судлалын төвийн лавлагаа лабораториос оношлуур хүлээн авч, шинжилгээ хийж байна. Манай орон Ази тивдээ хамгийн түрүүнд оношлуур хүлээж авсан.

Оношлуурыг 100 хувь найдвартай гэж үзэж байгаа. ХӨСҮТ-ийн лаборатори Токиогийнхтой яг адил тоног төхөөрөмж, урвалж, оношлуур хэрэглэж байгаа" гэлээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүд гамшгийн нөхцөл байдалтай танилцаж, зөвлөгөө өгөхөөр Ухань хотод очго гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр мэдээлжээ.

Халдварын гол эх үүсвэр хэмээн тооцогдож буй Ухань хотод коронавирусээр халдварласан хүний тоо 44 мянгыг давсан бол халдварын тоогоор Сяогань болон Хуанган муж хоёр болон гуравдугаар жагсаж байна. 

Даваа гаригт /2020.02.17-2020.02.18/ 1807 хүн шинээр халдвар авч, 93 өвчтөн нас барсан.

Ням гаригт /2020.02.16-2020.02.17/ 1933 хүн шинээр халдвар авч, 100 хүн нас барсан.

Бямба гаригт /2020.02.15-2020.02.16/ 1843 хүн шинээр халдвар авч, 139 өвчтөн нас барсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 28 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 22 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 26 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 49 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 56 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 18 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 26 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 49 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top