x

Орон сууцаа нарны зайн хураагуураар бүрэн хангасан муж болохыг зорьж байна

Калифорни мужийн оршин суугчид хувийн орон сууцаа нарны зайн хураагуураар хангасан АНУ-ын анхны мужаар нэрлэгдэж магадгүй хэмээн мэдээлсэн байна. Энэ талаарх шийдвэрийг Калифорни мужийн Эрчим хүчний комисс хуралдаж, олонд мэдээлнэ гэжээ.

Калифорни мужийн нийт оршин суугчдын хувийн болон нийтийн орон сууцыг нарны зайн хураагуурын төхөөрөмжөөр хангах тухай хөтөлбөр 2020 онд хэрэгжих боломжтой гэж мэдээлжээ. Энэ нь эрчим хүчний доголдолтой бүсэд болон нарны тусгалын бүсээс хязгаарлагдсан газруудад хийгдэх ажил гэжээ.

Одоогоор Калифорни мужийн нийт оршин суугчдын 20 хувь нь өөрсдийн амьдардаг орон сууцаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон буюу нарны зайн хураагуурын төхөөрөмжөөр хангагдаад буй юм байна. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ дотоодынхоо эрчим хүчний нийт хэрэгцээний 80 хувийг нарны болон салхины эрчим хүчний эх үүсвэрээс авах боломжтой болсон гэж онцолсон юм.

Энэ хүчин чадлын үзүүлэлтийг 100 хувьд хүргэхийн тулд хамгийн түрүүнд эрчим хүчний шинэ хуримтлуулагч системийг барьж байгуулах шаардлагатай юм байна. Ногоон эрчим хүчний түгээмэл байдал нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр дамжуулан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн зардлыг мэдэгдэхүйц бууруулахад хүргэж байгаа хэмээн онцолж байна.

Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарыг тус мужид бүрэн нэвтрүүлэхэд богино хугацаа зарцуулах нөхцөл байдал бий болоод байгаа гэжээ. 2020 он гэхэд Калифорни мужийн нийт оршин суугчдын тал гаруй хувь нь байгалийн хүчин зүйлээс гаргаж авсан цэвэр эко эрчим хүчээр хангагдах болно гэжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 13 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 18 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 18 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 19 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top