x

Х.Тэмүүжин: Гишүүдийн авсан ЖДҮ-ийн зээлийг төлүүлэхэд УИХ-ын оролцоо шаардлагагүй  

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өнөөдөр Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд албан хүсэлт хүргүүллээ. Энэ талаараа УЕП-ын гадаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Х.Тэмүүжин:

-Улсын Ерөнхий прокурор нь Монгол Улсад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах үүрэгтэй гэдгийг прокурорын тухай хуульд тусгасан. Нэг мөр гэдэг нь байгууллага, салбар, орон нутгаас үл хамаарна гэсэн үг. Салбар  гэдэгт улс төр, эдийн засаг, байгууллага гэдэг нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, хувийн аж ахуйн нэгжүүд бүгд хамрагдана. Салбараас шалтгаалаад, байгууллагаас шалтгаалаад хууль ялгамжтай үйлчлээд байгаа юм биш биз гэдэг болгоомжлол олон нийтэд үүсээд байгаа. Тиймээс хуулийг ялгаваргүй, алагчлалгүй, нэг мөр үйлчлүүлэх үүрэгтэй Ерөнхий прокурорт хандаж, хүсэлт гаргаж байна.

Хоёр жилийн өмнөөс яригдаж байгаа УИХ-ын гишүүд төрөөс баталгаа гаргасан Засгийн газрын сангаас ЖДҮ-ийг хөгжүүлэх нэрээр, давуу эрхээр хөнгөлөлттэй зээл авсан хэрэг байгаа. Энэ бол нийтийн ашиг сонирхолыг зөрчсөн хэрэг.  

Сонирхлын зөрчлийн тухай хуулийн 20.2-т "УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд..." гэх мэт нэр бүхий албан тушаалтнууд төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй гэж хориглосон заалт бий. Хэрвээ энэ хуулийг зөрчсөн бол хууль зөрчиж хийсэн гэрээ хэлцлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг буцааж төлүүлнэ гэсэн маш тодорхой зохицуулалт, хариуцлагын заалт байгаа. Хоёр жил энэ асуудлыг хүлээлээ, харлаа.

Үндсэн хуульд "Улсын Ерөнхий прокурор төрийг төлөөлж шүүх хуралдаанд орно", прокурорын тухай хуульд "нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтооно" гэж заасан. Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд УЕП шүүхэд нэхэмжлэл гаргаж, УИХ-ын гишүүд, бусад албан тушаалтнуудын авсан ЖДҮ-ийн зээлийг төлүүлэх ёстой, төрийг хохиролгүй болгох ёстой, хуульд заасан бусад хариуцлагыг ярих ёстой. Зээлийг хүртэх ёстой хүмүүст нь хүргэх ёстой. Хариуцлагаас тойрч, зугтаж ханалаа шүү дээ.

Уг нь бол УИХ хууль батлахаас гадна хуулийн биелэлтийг хангах ёстой. Гэтэл хуулийн билэлтийг хангах ёстой хүмүүс нь ажлаа хийхгүй бол хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй Ерөнхий прокурор нь ажлаа хийе. Харъяа дүүргийн прокурорууд нь ажлаа хийж чадахгүй байгаа бол "Нэхэмжлэлээ ийм загвараар гаргаач ээ" гэдэг загварыг нь гаргаж өгч байна. Хуулийн лавлагаануудыг нь гаргаж өгч байна.

Жишээ нь Иргэний хуульд байгаа “Хууль зөрчсөн хэлцлийг хүчингүйд тооцно” гээд маш тодорхой байж байгаа. Сонирхлын зөрчлийн хуулийг зөрчсөн гэрээ хэлцэл бүгд хүчингүй болно. Авсан зээлүүд нь буцаан төлөгдөх ёстой, хүү алданги тооцогдох ёстой. Санаачлагатай, сэдэлтэй хуульчид байдаг бол УИХ-ын гишүүдийн авсан зээлийг жилийн 3 хувь биш Монголын банкуудын дундаж хүүгээр бодож улсыг алдагдалгүй болгох ёстой.

-Өмнөх Ерөнхий прокурор энэ асуудлаар таван гишүүний үрэн эрхийг оруулж ирээд түдгэлжүүлж чадалгүй буцаж байсан шүү дээ?

-Энэ бол УИХ-тай огт хамаарахгүй явах ёстой ажил. Нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл прокурор төрийг төлөөлөөд өөрөө санаачлаад шууд шүүхэд хандах эрхтэй. УИХ руу орохгүйгээр гэрээ хэлцлээ хүчингүй болгоод, хохирлыг төлүүлээд явах ёстой. УИХ-д олонхи болж аваад, хаалганыхаа гадна хуулийг үлдээгээд дотор нь хулгай хийж байгаа хүмүүстэй огт хамаарахгүйгээр Ерөнхий прокурор, шүүх нь ажлаа хийхэд л болох юм. Тэдний хууль зөрчиж олж авсан зээлийг төлүүлээд, улсыг хохиролгүй болгоод, хөнгөлөлттэй зээл эзэндээ эргэж очих ёстой.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 55 мин Монтенегро улсын түүхийн товч 23 цаг 3 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 23 цаг 10 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 23 цаг 14 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 23 цаг 19 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 23 цаг 22 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top