x

Бразил коктейл буюу баярлаж хандаггүй Бразилчууд

Арьсны өнгөөс үл хамааран ”Бразил үндэстний царай” хүн бүрт л таарна гэх. Энэ түүх худал байсан ч үнэнд ойрхон. Үнэн хэрэгтээ Бразилийн нутаг дээр янз бүрийн үндэстэн ястан их холилджээ.

Автохтоны индиануудаас эхлээд колончлогч Португаличууд, XVI-XIX зуунуудад тийш нь авчирсан Африкчууд, XIX зууны сүүлчээр боолчлолыг халсаны дараа сайн дураараа кофены талбайд ажиллахаар ирцгээсэн Италичууд, 1908 оноос хойш тийш урссан Япончууд гээд л тэнд үзэгдээгүй үндэстэн ястан ховор.

Энэ бүгд холилдсон, нийлсэн гэж ярих дуртай Бразиличуудын үндэсний олон хэв маягийн гол багана нь болдог. Гэхдээ л тэр бүгдийг нэгтгэсэн соёл иргэншлэлийн гол нь тэр асар том орны Португали хэл юм.

Тус орны нутаг дэвсгэрт 1500 он гэхэд 2-6 сая индианчууд амьдарч байсан гэж тооцогддог. Одоо тэдний тоо 300 мянга орчим.

Бразилид хэзээ нэгэн цагт амьдарч байсан 1000 омгоос өнөөдөр 200 гаруй л үлджээ. Тэдний түүхийг угсаатан судлаач Клод Леви-Строссийн ”Халуун орны гуниг” гэх алдартай номонд өгүүлсэн байдаг.

Омог тус бүр өөрийн уламжлал, шүтлэгтэй. Тэднээс томоохонд нь нутгийн баруун хойд хэсгийн Тикуна, Амозоны зүүн хойд нутгийн Яномами, төв ба баруун нутгийн Гуарани омгийнхон ордог.

Бразилийн нутагт XVI-XIX зуунуудад Африкаас 3,6 сая орчим боол авчирчээ. 

Салвадорыг “Бразилийн Ямайка” гэж нэрлээд байдаг нь зүгээр нэг хэрэг биш. Түүний хамгийн их жуулчид очдог дүүрэг Пелоуринью өөрийн тэрслүү амьдралаараа л байхыг хичээнэ. Колонийн үеийн.

Байр байшинг бэлэг дурсгалын дэлгүүр, зургийн музей зэрэгт өгсөн ч тэдний дунд “өөрсдийнх” нь янз бүрийн байгууламжууд чихэлдээд л орж ирсэн байгаа. Энэ зураг дахь үсчний салон бас л тэдний нэг.

Өмнө нь уг оронд хөдөө аж ахуй давамгайлж байлаа. Одоо Бразиличуудын 70 хувь нь хотуудад амьдардаг. 

Өөрсдөө “ид шидийн хот” гэдэг Рио Бразиличуудын зүрх сэтгэлд онцгой байраа эзэлсэн байгаа бол түүний оршин суугчид Кариока нарын хувьд тэр нь нээлттэй, үзэсгэлэнтэй, хөгжөөнтөй, романтик гэсэн онцгой сэтгэл зүй юм.

Тэд албаны ёс зүйг үзэхгүй, дуртай цагтаа хайрын адал явдалд ороход бэлэн байдаг ажээ.

Албан ёсны найман баяраас гадна бразилчуудад үй түмэн багт наадам цэнгээн байдаг.

Хоёрдугаар сарын багт наадмын дараа зургадугаар сарын “Бумба-меу-бой” гэх Амозоны Паринтинсе хотод хоёр дахь том багт наадамтай. Хэдэн арван мянган хүмүүс ер бусын ардын бүжиг цэнгээн, галын наадам үзэхээр тийшээ явна.

Тус орны 5564 хотын засаг захиргааны 33 хувь орчим нь тэдний нутаг дэвсгэрт ядуусийн хороолол фавела байдаг гэж хэлдэг.

Зуун мянгаас дээш хүн амтай хотуудад энэ үзүүлэлт өндөр. Албан бусаар хотуудын 84 хувийг ядуусийн хороолол эзэлдэг аж. Рио, Сан-Паулу хоёр том хот үүгээрээ “алдартай”. Амьдралын нөхцөл байдал хүнд ч хотын тэр хэсгээс л самба бүжгийн сургуулиудын үндэс бүрэлдэнэ. 

Амозонд дэлхийд байгаа ургамал, амьтны 20 хувь нь байдаг.

Бразилд Амазоны байгалийн баялаг нь алдар цуутай. Гэхдээ түүнийг ашиглах нь зөөлнөөр хэлбэл ашиггүй. Амозоны сав газрын чийглэг ой устаж байгаа нь үүний том жишээ. Гэхдээ л уг мөрөн өмнөхийн адил дэлхийн цэнгэг усны томоохон нөөц хэвэээр байгаа.

Өнөөдөр Бразилийн хүн амын 56,5 хувь нь цагаан арьстан, 33,2 хувь нь эрлийзүүд, 9,6 хувь нь хар арьстан, 0,7 хувь нь шар арьстан ба 0,1 хувь нь индианчууд юм.

Бразилид  суурьшсан европчуудын дунд Португаличууд давамгайлдаг. Тэдний араас Италичууд, Испаничууд болон Немцүүд явж байгаа. Германчууд л өөрсдийн уламжлалт байр байшинг барин тэнд эрс тэс зураглалыг үүсгэснээс гадна өдгөө хамгийн алдартай ундаа болсон шар айргаа энд авчиран тараажээ.

Мөн Немцүүдийн нийгэмлэгээс л гол гоо эмэгтэйчүүд төрдөг. Тухайлбал, Жизель Бундхен мэтийн супер моделиудаас эхлээд Бразилийн гоо бүсгүйчүүдийг немцүүдээс л “олдог” гэнэ.

Хүн амын тооллогоор тэдний 74 нь өөрсдийгөө католик сүсэгтэн гэдэг боловч кандоблегийн шүтээнийг хослуулахад нь зарим нь оролцдог.

Бурхан-Оришад энэ ёслол хамаатай ба онгод нь орсон цагт л бурхантайгаа нийллээ гэж Кандобле омгийнхон үздэг ажээ. Газар хэвтэн давалгаа маягийн хөдөлгөөнд орсон энэ залуу цэнгэн ус ба хайрын бурхан Ошунд ёслолоо зориулж байгаа гэнэ.

Копакабаны наранд шарлагийн элсэн талбайн урт нь 4 км гаруй үргэлжилдэг.

Рио хотын хамгийн нэртэй зам нь Аvenida Atl´antica буюу Атлантын өргөн чөлөө Копакабаны наранд шарлагийн элсэн эргийн дагуу үргэлжилнэ.

Ер нь ийм гудамжнууд Бразилийн эргийн дагуух бүх хотуудад бий. Адилхан үүрэгтэй. Ердийн өдрүүдэд тэнд спортын тэмцээн, зугаалга хийгдэнэ. Баяраар янз бүрийн жагсаал багт наадам явагдана.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top