x

Италид цогцос чандарлах байгууллагууд ачааллаа дийлэхгүй байна

COVID-19 халдвар гарсан улс орнууд болон дэлхийн улс орнууд халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

ДЭМБ-ын өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор COVID-19 халдварын тоо Европын бүсэд 10,221-ээр нэмэгдэж, Номхон далайн баруун бүсэд 488 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Дэлхийн нийтээр халдварын тохиолдлын тоо 209,839 болжээ.

Испани, Герман, Франц, Швейцар зэрэг улсуудад халдварын шинэ тохиолдол нэг өдрийн дотор мянга мянгаар нэмэгдсэн хэвээр байна.

Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор нас баралт 427 тохиолдлоор нэмэгдэж, нийт 3,405-д хүрсэн нь БНХАУ-д бүртгэгдсэн нас баралтын тооноос давжээ.

Харин шинээр бүртгэгдсэн халдварын тоо 41,035-д хүрсэн нь өмнөх өдрүүдээс 14.9 хувиар нэмэгдсэн гэж тус улсын Иргэнийг хамгаалах газраас мэдээллээ.

Италийн Ломбарди мужийн Бергамо хотод морг болон цогцос чандарлах үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, бусад хотуудаас туслалцаа хүсэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өчигдрөөс Африк тивийн олон орон хилээ хааж эхэлжээ.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирлын мэдээлснээр, тус тивд 10 хоногийн өмнө таван улсад халдвар бүртгэгдсэн байсан бол өнөөдөр Африк тивийн 54 улсын 34-д нь халдвар гараад байна.

Дээрх улсуудад бүртгэгдсэн халдварын тоо 650-д хүрч, нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байгаад тэр маш их санаа зовниж буйгаа хэлсэн байна.

Африк тив COVID-19 халдварын эсрэг түргэн шаардлагатай арга хэмжээ авахгүй бол энэ тивийн 1.3 тэрбум хүний дунд цар тахал газар авах эрсдэл маш өндөр байна. Аргентин болон Израйль улсад онц байдал зарлаж бүх хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ.

Тухайлбал, Израйль улс ард иргэдийг гэрээсээ гарахгүй байх хатуу хөл хорио тогтоосон бөгөөд иргэдийг зөвхөн эм, хүнс авах зорилгоор гадагш гарч болно гэжээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд "Энэ бол хүсэлт биш, зөвлөмж биш бөгөөд заавал дагаж биелүүлэх ёстой үүрэг" хэмээн хатуу анхааруулжээ.

АНУ-д шинэ халдварын тохиолдол сүүлийн хоногт 5,000 гаруйгаар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Калифорни мужид иргэдийг гэрээсээ гарахыг хатуу хориглосон. Мөн НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын мэдээллээр өчигдрийн байдлаар дэлхийн нийт 109 улсад бүх сургуулийг үндэсний хэмжээнд хаасан гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top