x

Испани, Франц, Итали, Иранд шинэ халдварын тоо хоногт 5000 давлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс хийдэг ээлжит мэдээллийн үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа  дэлхий нийтэд COVID-19 халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллээ.

ДЭМБ-ын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор 24,247 тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчилсөн хүний тоо нийт 234,073 болжээ. Мөн нас баралт хоногт анх удаа 1,000-аас давж нийт 9,840 хүн нас барсан байна. 

Халдварын тохиолдол шинээр зургаан улсад бүртгэгдэж, дэлхийн улс орны 90 орчим хувийг хамраад байна. АНУ, Испани, Франц, Итали, Иран улсад дэгдэлт эрчимтэй явагдаж байгаа бөгөөд эдгээр улсад нэг өдөрт бүртгэгдэж буй шинэ халдварын тоо 5,000-г давж байна.

Хамгийн их тохиолдол Итали улсад бүртгэгдэж байгаа юм. Тус улсад хоногт л 5,322 тохиолдол бүртгэгдэж, 624 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас баралтын тоо нь БНХАУ-ын нас баралтын тооноос давж 4,032-т хүрсэн байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын нас баралтын хувь нь Италид 8.3 хувь, Иранд 7 хувь, Германд 0.1 хувь байна.

СOVID-19 халдварын дэгдэлт эхэлснээс хойш БНХАУ-д хоёр дахь хоногтоо дотоодын шинэ тохиолдол бүртгэгдээгүй амжилттай байна. Энэ нь ямар ч хүнд нөхцөл байдлыг эргүүлж болдгийг харуулж бусад улс, орнуудад итгэл өгч байгаа юм.

COVID-19 халдвар өндөр настай хүмүүст хүндээр тусаж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн ихэнх хувийг 50 хүртэлх насны хүмүүс эзэлж байна.

Шинэ коронавирусийн генетикийн дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа буюу хоёр хоногийн өмнө анхны хүн вакцины туршилтад орсон. Энэ нь шинжлэх ухаанд өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болж байна.

ДЭМБ-аас гэртээ хамтдаа цуврал контент хийж эхлүүлсэн. Мөн ДЭМБ-аас эрүүл мэндийн талаар сэрэмжлүүлгийг иргэд "What's up"-ийн 41-798-931-892 дугаарт "HI" гэсэн зурвас бичин авч болно.

Одоогоор Англи хэл дээр гаргасан мэдээллийг дараа 7 хоногоос бусад хэлд хөрвүүлэхээр төлөвлөж байна.

СOVID-19 халдварын 4 үе шатанд тохирох арга хэмжээг ДЭМБ-аас тодорхойлж, улс орнуудад өгсөн. Манай улс уг бичиг баримт гарсан даруйд Шуурхай штаб салбар хоорондын стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан батлуулжээ.

Герман, Испани, Франц, Швейцарь улсад халдварын тохиолдол хоногт 1,000-5,000-аар нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа:

-"Еврип тивд халдварын тохиолдол буурахгүй байгаа. Итали улсын дараагаар Герман, Испани, Франц, Швейцарь улсад халдварын тохиолдол хоногт 1,000-5,000-аар нэмэгдэж байна.

Итали улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 627 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 4,032 болсон. Тус улс үндэсний хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаа ч хангалттай хэмжээнд чанга биш байна гэж үзээд улам чангатгах зорилгоор цэргийн алба хаагчдыг иргэдийн хөдөлгөөнд хяналт тавиулахаар дайчилсан байна.

БНСУ-ийн Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр шинэ халдварын тоо дахин өсч, өнгөрсөн хоногт 147 тохиолдол бүртгэгдсэн. Нийт нас баралт тус улсад 100-гаас даваад байна. 

БНХАУ-ын Ухань хотод сүүлийн гурав хоногийн турш шинэ халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Харин улсын хэмжээнд шинээр 41 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх олонх нь гадаад улсаас ирсэн зорчигчидтой холбоотой байсан байна.

Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дэлхийн 124 улс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зогсоогоод байна. Түүнээс гадна хэсэгчлэн сургуулийн үйл ажиллагааг зогсоосон 10 гаруй улс байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top