x

Олимп товлосон хугацаандаа эхлэхгүй, хойшлох нь тодорхой болжээ

Өчигдөр Канад болон Австрали улс коронавирусийн улмаас Токио-2020 олимпод оролцохгүй, тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Харин Их Британи улс “Манай улс тамирчдаа Токиогийн Олимпод оролцуулах бодолгүй байна” гэж Олимпын хорооны тэргүүн мэдэгджээ.

Тус улсууд олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахыг хүсч буйгаа илэрхийлжээ.

Тэгвэл Олон Улсын Олимпын Хороо долдугаар сард зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргажээ. 

Энэ талаар ОУОХ-ны гишүүн Дик Паунд “ОУОХ-ноос авсан мэдээллээр бол хойшлох шийдвэр гарсан байна. Тодорхой шийдвэрүүд хараахан гараагүй байгаа хэдий ч миний мэдэж байгаагаар Олимп долдугаар сарын 24-нд эхлэхгүй болсон” гэжээ.

Тэрээр мөн зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүний хэлснээр зуны Олимпын наадмыг хэзээ зохион байгуулах асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд шийдвэрлэхээр болсон ч уг шийдвэрийг ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байгаа ажээ. 

ОУОХ болон Япон улсын засгийн газар Токио 2020 олимпын наадмыг хугацаанд нь явуулахаа олон удаа мэдэгдэж байсан ч үндэсний олимпын хороод, спортын холбоод, тамирчдын шахалтаар хойшлуулах асуудлыг нэг сарын дотор ярилцаж шийдэхээр болоод байсан.

Олимпын наадам 124 жилийн түүхэндээ ганц ч удаа хойшлогдож байгаагүй бөгөөд 1916, 1940, 1944 онуудад дэлхийн дайнуудын улмаас бүрмөсөн цуцлагдаж байжээ.

Олимпын наадам хойшилбол зохион байгуулагч оронд том цохилт болох юм. Япон улс энэ арга хэмжээнд $12 тэрбумын хөрөнгө оруулаад байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 49 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top