x

Дэлхийн банкнаас олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг яаралтай батална гэв

УИХ-ын дарга Г.Занданшатар эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэх “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” 26.9 сая ам.долларын төслийн гэрээг хаврын чуулганы эхэнд яаралтай батлах болно гэдгээ мэдэгдлээ.

Дэлхийн банкны группээс COVID-19 халдварт вирусийн тархалтын улмаас дэлхийн улс орнуудад үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад зориулж 14.0 тэрбум ам.долларын түргэвчилсэн санхүүжилт олгохоор шийдвэрлээд байгаа бөгөөд манай улсад 26.9 са ам.долларын санхүүжилт олгохоор болжээ.

УИХ-ын дарга өчигдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцсон байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улс санхүүжилтийн энэ боломжийг ашиглаж, эдийн засгаа хямралаас хамгаалах арга хэмжээнд зарцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Эрсдэлээс сэргийлэхийн тулд бид нүүрс болон бусад бүтээгдэхүүний экспортыг дэмжих, иргэдээ ажилгүйдлээс сэргийлэх, үйлдвэрлэл, бизнесийн салбарынханд татвар, зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүнсний хангамжийг тасалдуулалгүй, тогтвортой байлгах зэрэг олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлээр Дэлхийн банктай бид нягт хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн тэрбээр дурдлаа.  

Түүнчлэн Засгийн газраас өргөн барьж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлах Эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийг онцлоод, ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон улсын туршлагын талаар санал солилцож, ярилцсан байна.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев “Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн Захирлуудын зөвлөлөөс баталсан 14.0 тэрбум ам.долларын санхүүжилтэд миний хариуцдаг 17 орон багтаж байгаа юм. Нийт санхүүжилтийн 6.0 тэрбум нь Дэлхийн банкаас, үлдэх 8.0 тэрбум нь Олон улсын санхүүгийн корпорациас гарах бөгөөд эдийн засгийн хүндрэлд өртөж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд рүү түлхүү чиглэх юм.

Монгол Улсад нэн шаардлагатай эм тариа, хамгаалах хэрэгсэл, сорилын тест зэргийг худалдан авахад зориулан эхний ээлжинд 27.0 орчим сая ам.долларын санхүүжилт олгогдох бөгөөд үүнийг богино хугацаанд, шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Тэрбээр Монгол Улс энэ амаргүй цаг үед дотооддоо шуурхай, оновчтой арга хэмжээ авч, вирусийг тархаалгүй, иргэдээ сайн хамгаалж байгааг Дэлхийн банкны зүгээс сайшааж байгааг мэдэгдэв. Түүнчлэн хэдийгээр вирусийн халдвар, тархалтын маш өндөр эрсдэл бүхий бүсэд оршдог боловч өнөөгийн нөхцөл байдал тун сайн байна гэсэн үнэлгээг олон улсын байгууллагууд өгч байгааг онцоллоо.

Андрей Михнев бидний хийсэн судалгаагаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байна гэж таамагласан ч корона вирусийн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг тооцсон сүүлийн судалгаагаар 2.4 хувь байна гэж гарсан. Тиймээс эдийн засгийн хямралаас сэргийлэх чиглэлээр шуурхай, зөв оновчтой бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Гэхдээ эдийн засгийн уналт, хямралын үед Монгол Улс зөв бодлого хэрэгжүүлж, сайн шинэчлэл хийж чаддаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ байдлаа хадгалж чадна гэдэгт Та бүхэнд итгэж байна гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд засаглалын тогтолцоо, хяналт-хариуцлага, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлээр хийх хууль эрх зүйн шинэчлэл, тэтгэврийн шинэчлэлийн бодлого, УИХ-ын хуралдааныг онлайнаар хийх бэлтгэл зэрэг олон талт асуудлыг хөндөж ярилцсан гэж УИХ-ын Тамгын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 22 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 8 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top