x

Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй

Өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлнэ.

Нэмэлт өөрчлөлтийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт "Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" хэмээн  заасан нь өдгөө маргаан дагуулаад байна. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан одоогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл үүсээд байгаа талаар хуульч Ч.Өнөрбаяр мэдээлсэн билээ.

Одоогийн Засгийн газрын 16 сайд бүгд давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэдэг. Тиймээс 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хэрэгжихтэй холбоотойгоор одоогийн Засгийн газар огцорч, Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт зааснаар Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч ажиллах шинэ Засгийн газрыг байгуулах шаардлага тулгарч байгааг тэр хэлсэн юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар "УИХ-аас холбогдох хуулиуд орж ирвэл дагаж мөрдөнө" гэсэн билээ.

Ерөнхий сайдын дээрх мэдэгдэл болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ оны тавдугаар сарын 25-наас хэрэгжихтэй холбоотойгоор  хуульч  Ч.Өнөрбаяр өчигдөр дахин байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.

Ч.Өнөрбаяр:

-"Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолын төслийг энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдөр УИХ-аас батлан гаргасан. Энэ тогтоолоор Ерөнхий сайдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт,  өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг хариуцаж  ажиллах үүрэг өгсөн. Ерөнхий сайд өнөөдөр "УИХ-аас холбогдох хуулиуд орж ирвэл дагаж мөрдөнө" гэж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хуулийн төслийг УИХ-аас боловсруулж оруулж ирэх биш, Ерөнхий сайд өөрөө гардан зохион байгуулж, хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Энэ бол Ерөнхий сайдад УИХ-аас өгсөн гэрийн даалгавар. 

Энэ оны тавдугаар сарын  25-ны өдрөөс хэрэгжих Засгийн газрын дөрвөөс доошгүй гишүүн давхар дээлтэй байх, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлэх, томилох, чөлөөлөхтэй холбоотой заалтууд дагавар хууль дээр биш Үндсэн хуульд тусгагдсан учраас Үндсэн хуулийг дагавар хуульд зориулж өөрчлөх биш, дагавар хуулиудаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдэд зориулан боловсруулах ёстой. Миний харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиа бүрэн гүйцэт уншаагүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ямар хүн хуулийн зөвлөгөө өгдгийг мэдэхгүй ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 24-нөөс хэрэгжинэ гээд буруу зөрүү яриад байна” гэв.

Ч.Өнөрбаяр хуульч мөн Засгийн газар тавдугаар сарын 25-нд огцрох ёстой гэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хийсэн тайлбарт мөн хариу өгөв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт уг асуудлаар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуулийг бид баталсан. Энэ хуульд одоогийн хүчин төгөлдөр хуулиудыг шинэчилж, Үндсэн хуульд нийцүүлж, өөрчлөх хүртэл хуучин хууль нь үйлчилж байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тухай хуулиараа Засгийн газрын хэрэгжих хугацааг тавдугаар сарын 25-наас биш долдугаар сарын 01-нээс гээд тавьчихаар үндсэндээ хуучин хуульд зааснаар сонгууль хүртэл энэ Засгийн газар үйл ажиллагаа явуулаад түүний дараа шинэ байгуулах Засгийн газар шинэ Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын үйл ажиллагаагаа явуулна” хэмээн ярьсан юм.

Харин хуульч Ч.Өнөрбаяр:

-С.Бямбацогт гишүүн “Бид Үндсэн хуулиа дагаж мөрдөнө. Хуулиндаа нийцүүлнэ. Гэхдээ Засгийн газрын тухай хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын 01-нээс эхлэн дагаж мөрдөхөд асуудал байхгүй” гэж яриад байна. Хууль зүйн сайд хийж байсан хүн Үндсэн хуульд бусад хууль нийцдэг гэдгийг мэдэх ёстой. Засгийн газрын тухай хууль Үндсэн хуультайгаа зөрчилдөж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа  тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гээд цагаан цаасан дээр тод хараар биччихсэн байхад яагаад гуйвуулах гээд байна вэ. 

УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Энэ байгууллага бусад хуулиар байгуулагддаг яам, агентлаг, ашигт малтмалын газар биш. УИХ-ыг хэрхэн байгуулах, Ерөнхийлөгчийг хэрхэн сонгохыг Үндсэн хуульд биччихсэн байгаа. Түүнтэй адил  Монгол Улсын Засгийн газар яаж байгуулах, хэрхэн томилохыг Үндсэн хуулиар зохицуулдаг. Өөр хуулиар зохицуулдаг юм биш... гэв.

Эцэст нь, "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үг, үсэг, цэг таслал заалт бүрээр нь хэрэгжүүлэх үүрэг УИХ-ын дарга Г.Занданшатарт байгаа. УИХ-ын даргын албан тушаал ямбалдаг албан тушаал биш. Ачааны хүндийг үүрч, хариуцлага хүлээдэг албан тушаал. Тиймээс Г.Занданшатар таныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар тайлбар хийхийг хүсч байна. Үндсэн хууль хэрэгжих өдрийг зурхай харж сонгох биш, анхнаасаа одоогийн Засгийн газар Үндсэн хуулийн хайчинд орохгүй байхаар зохицуулах ёстой байсан. Үүнийг тооцож чадаагүй байж Үндсэн хуулийн дээгүүр алхахыг хэнд ч зөвшөөрөхгүй" гэв.

Мөн тэрбээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хуулийн дагуу  дагаж мөрдсөнөөр хэд хэдэн ашигтай нөхцөл үүсэхийг санууллаа. Тухайлбал, Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг давхар дээлгүй болгох, бүрэлдэхүүнээ цомхтгох, 100 хувь мэргэжлийн Засгийн газар байгуулах боломж байгааг  хэлэв. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхгүй Үндсэн хуулийнхаа дээгүүр төр засаг нь алхах юм бол цаашдаа эрхтэн дархтанууд Үндсэн хуулийн дээгүүр гишгэдэг буруу жишиг тогтохыг ч анхааруулсан.

Хуульч Ч.Өнөрбаяр:

-"Засгийн газар давхар дээлгүй болох тухай ойлголт, Засгийн газраа Ерөнхий сайд бүрдүүлэх тухай ойлголт, шинээр Засгийн газарт орж ирэх гишүүд УИХ-д тангараг өргөх тухай ойлголтыг Үндсэн хууль дээр тодорхой биччихсэн байгаа. Тиймээс энэ ойлголтыг тойруулж ярих гээд хэрэггүй. Бусад хууль руу бурууг чихэж, бусад хуулиар тойруулаад Үндсэн хуулийн үзэл санааг үгүй хийнэ гэж бодож байгаа бол энэ том эндүүрэл. Хэрэв Үндсэн хуулиа дагаж Ерөнхий сайд, Засгийн газраа шинээр бүрдүүлэхгүй бол Засгийн газраас гаргаж байгаа бүх шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Үндсэн хуулийн бус болно.  

Энэ асуудлыг Монголын олон мянган хууьчид харж байгаа. Ганцхан би ч биш, олон мянган хуульчид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах байх. Төрөөс гаргасан шийдвэрүүд гоё ярьж, том дуугарснаар хэрэгждэггүй юм. Харин цагаан цаасан дээр хараар бичсэн хуулийн дагуу явдаг. Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах нь миний итгэл үнэмшил, зарчим. Би хэн нэгний улыг шагайж, мууг үзэх гэж үүнийг яриагүй. Үндсэн хуулийн үнэт зүйл, зарчим цаашлаад хууль дээдлэх ёс манай улсад байх эсэх талаарх асуудал ярьж байна. Хуулийн биелэлтийг Үндсэн хуулийн дагуу Ерөнхий сайд УИХ-ын өмнө хариуцдаг.

Үнэхээр Ерөнхий сайд гэрийн даалгавраа хийсэн юм бол Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан ажлын хэсгийг байгуулсан захирамжаа ил гаргаад тавь. Тэр хуулийн төслөө ил гаргаад олон нийтээр хэлэлцүүлэх хангалттай хугацаа байна" гэв.

Мөн энэ асуудлаар өөрийг нь худлаа ярьж, гүтгэж байна гэж үзвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өөрөө надтай нээлттэй мэтгэлцэх хэрэгтэй” гэдэг урилгыг ч бас УИХ-ын даргад илгээлээ.

П.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (64.119.18.13)
    Энэ нэг нөхөр газар сайгүй л тааралдах юм.
    2020 оны 04 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 21 цаг 59 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 8 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 14 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 19 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 23 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 21 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top