x

Эрүүгийн хуулийн шинэ заалтаар хэвлэл мэдээллийн эсрэг анхны гомдлыг "Страто" компани гаргав

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан нь хоёрдугаар сарын 23-наас хэрэгжиж эхлээд байна. Тус хуульд илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол хариуцлага хүлээлгэх тухай заалт багтсан. Өмнө нь Зөрчлийн хуулийн 6.21 буюу гүтгэх заалтын дагуу энэ асуудлыг шийдвэрлэж байсан бөгөөд тухайн заалт нь мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээх үндсэн үйл ажиллагаа бүхий хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд зөвхөн хамаарах заалт байсан юм. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эл асуудлыг зөвхөн хэвлэл мэдээлэлд хамаатуулан авч үзэхээс татгалзсаны зэрэгцээ илт худал мэдээллийг тараасан хэнд ч хариуцлага тооцдог байхаар хуульчилсан.

Тэгвэл Эрүүгийн хуулийн шинэ заалт болох “13.14 худал мэдээлэл тараах” заалт хэрэгжиж эхэлснээс хойш анхны гомдлыг уул уурхайн “Страто” компани  тус компанийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар сурвалжлан мэдээлсэн zindaa.mn сайтын эсрэг “илт худал мэдээлэл түгээсэн” хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаад мэдүүлсэн байна.

Энэхүү гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэх вэ гэдэг нь Эрүүгийн хуулийн “13.14  Худал мэдээлэл тараах” заалтыг бүх түвшинд нэг мөр ойлгох, зөв хэрэглэх жишиг тогтоох анхны тохиолдол боллоо.

Ийм тохиолдолд сэтгүүлчид, редакциуд хэрхэн ажиллах, эрх ашгаа хэрхэн хамгаалах талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчийнхээ хувьд, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүнийхээ хувьд хувийн цахим хаягтаа дараах зөвлөмжийг нийтэлжээ.

Тэрбээр “гомдол гаргагч “Страто” ХХК нь мэдээ, ярилцлагуудыг илт худал мэдээлэл гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй. Харин дээрх мэдээ, ярилцлагууд нь нийтэд ил мэдээлэл бөгөөд мөн эх сурвалж нь ил мэдээлэл учраас редакцийн зүгээс үүнийг дахин шалгах, илт худал эсэхийг нотлох үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад гомдол гаргагч “Страто” ХХК өөрийн гомдолд дурьдсан мэдээ, ярилцлагыг илт худал гэдгийг нотлоогүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй нөхцөлд редакцид ашигтайгаар шийдвэрлэх буюу эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй.

Цаашид сэтгүүлчид, редакциуд маань Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн аливаа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд өөрийн гэм буруугүйг өөрөө нотлох үүрэггүй, мөн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, нотлох баримт гаргаж өгөхгүй байх бүрэн эрхтэй гэдгийг анхаарах нь зүйтэй. Жишээлбэл “Страто” ХХК-ийн гомдлын жишээн дээр гарсан мэдээллийг илт худал гэдгийг гомдол гаргагч өөрөө нотлоогүй тохиолдолд илт худал мэдээлэл биш гэж редакц нотлох үүрэггүй байна” гэжээ.

Өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтын тухайд сэтгүүлч, редакц нь гүтгэн доромжлоогүй гэдгээ өөрөө нотлох шаардлага үүсдэг байсан. Харин одоо гомдол гаргагч илт худал мэдээлэл гэдгийг өөрөө нотолж гэмээнэ хэрэг цаашаа хэлэлцэгдэнэ. Тиймгүй нөхцөлд сэтгүүлч, редакцийг илт худал мэдээ тараасан гэж цагдаа, прокурор, шүүхийн аль ч шатанд үзэх ямар ч үндэслэлгүй юм байна. Гомдол шийдвэрлэгдэх процесс илүү сайн хамгаалалттай болсон учраас сэтгүүлчдийн эрх зүйн байдал дээрдсэн гэж үзэх үндэстэй ажээ.

Нийгэм, нийтийн эрх ашгийг зөрчсөн байж болох аливаа шийдвэр гаргалт, өндөр албан тушаалтны эрх мэдэл, үйл ажиллагааг хянах, шүүмжлэх, асуудал дэвшүүлэх үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа чөлөөт хэвлэл, хараат бус сэтгүүл зүй энэ утгаараа ямагт “олон дайсантай” байсаар ирсэн. Цаашид илүү зөв, шударга, эрч хүчтэй ажиллах хэрээр хуулиар сүрдүүлэх, мохоох гэсэн оролдлогууд нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар хуулийг мөрдөх, бусдын нэр хүндийг унагах зорилгоор худал мэдээлэл тараахаас сэрэмжлэх үүрэг, хариуцлага ч өндөрсөх ёстой байх.

Юутай ч Эрүүгийн хуулийн шинэ заалтын дагуу хэвлэл мэдээллийн эсрэг гаргасан эхний гомдлыг хянан шийдвэрлэх явцад хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид анхаарлаа хандуулан хамтран ажиллахыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр уриалжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 21 цаг 59 мин Монтенегро улсын түүхийн товч 22 цаг 8 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 22 цаг 14 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 22 цаг 19 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 22 цаг 23 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 22 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 23 цаг 21 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top