x

Хятадад өмнө мэдэгдээгүй тоо баримтыг нэмснээр нас баралтын тоо 50 хувиар нэмэгджээ

Хятадын Ухань хотоос анх шинэ төрлийн коронавируст халдьар дэгдэж байсан. Саяхны мэдээгээр зөьхөн Ухань хотод халдварын улмаас нас бар хүний тоо 2579 байсан юм. 

Тэгвэл өчигдөр тус хотодкоронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн тоогоо 50 хувиар нэмэгдэж 3869 болжээ. 

Нас баралтын тоо огцом нэмэгдсэн нь өмнө нь мэдэгдээгүй, эмнэлгээс гадна нас барсан хүмүүсийн тоог нэмсэнтэй холбоотой гэж тус улсын эрх баригчид тайлбарласан байна.

Өнөөдрийн байдлаар дээрх тоог нэмснээр Хятад улсад нас баралтын тоо 4632 болж, 77944 хүн эдгэжээ.

Харин нийт халдварын тохиолдол 83730 бүртгэгдээд байна. 

Энэ талаар “Тахлын эхэн үед эмнэлгийн багтаамж хүрэлцээгүй, эмч сувилагч цөөн, эмнэлгүүдийн ихэнх нь төвдөө тоо баримт тогтмол тайлагнадаггүй байсан зэргээс шалтгаалан албан ёсны тоо дутуу бүртгэгдэж байсныг залрууллаа” гэж Ухань хотын эрүүлийг хамгаалах албаны хүн мэдээлжээ.

Хятадын талаас мэдээлж өвчний мэдээллийн талаар нуугаагүй гэж мэдэгдсэн бөгөөд халдварын голомт Ухань хотод 11 сая оршин суугчид олон сарын турш хатуу хөл хорионд байсан хэмээн тайлбарлажээ. 

Коронавирусийн өвчлөлийн талаар олон эрдэмтэн, судлаачид дэлхийн аль ч улс оронд нас барсан хүмүүсийн тоо бодит байдлаас зөрүүтэй, зарим нас барсан хүмүүсийг яг коронавирусийн халдвар авснаас болж нас барсан эсэхийг тогтоож чадаагүй олон тохиолдол байгаа гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 20 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 29 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 40 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top