x

COVID-19 вирусийн тухай муугүй 10 мэдээ

Таны авч байгаа COVID-19 пандемийн тухай мэдээлэл аймшгийн голдуу гэхээр байгаа бол бүү ай. Бас ч үгүй гайгүй таатай мэдээлэл байгаа. Good News Network сайт дэлхий даяар ямар тааламжтай мэдээлэл байгааг цуглуулан "Топ 10"-ыг нь нэрлэжээ.

Тэдэнтэй танилцъя.

Нэг. АНУ-ын эрдэмтэд COVID-19 вирусийн эсрэг анхны вакциныг туршилтын туршилт болгон сайн дурынхан дээр үзэж эхэлжээ.

Сиэтл хотын Kaiser Permanente Washington гэх шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд корнавирусийн эсрэг боломжийн байж болох вакциныг хэдэн арван сайн дурынхан дээр туршиж байна. Тэдний анхдагч хоёр том хөвгүүний эх 43 настай Женнифер Халлер хүрээлэнгээс гараад “биеийн байдал сайн, ердийн томууны вакцин хийлгэж байгаа юм шиг байлаа” гэж мэдэгджээ. Одоо сайн дурынханд дахин шинжилгээ  хийгээд тэднийг жинхэнэ коронавирусаар тарих юм.

Хоёр. АНУ-ын ликер-архины үйлдвэрт гар ариутгах бодис үйлдвэрлэн үнэгүй тарааж байна. Спиртийн үйлдвэрүүд ариутгах бодисний хомсдолтой тэмцэхэд тусалж байгаа юм.

Атланта, Портленд, ба Жоржио, Хойд Каролина мужийн хөдөөгийн заводуудад ариутгалын бодис үйлдвэрлэж эхэлжээ. ДЭМБ спиртын агуулгатай бодис гар ариутгахад  тустай гэсэн юм.

Гурав. Хотуудын хөдөлгөөнд хөл хорио тогтоосны дараа агаарын бохирдол багасч байна. Хятад ба Италийн зургийг хиймэл дагуулаас авахад COVID-19 пандемид хүчтэй нэрвэгдсэн районуудад агаарын бохирдол эрс багассаныг харуулжээ. Зарим нэг мэдээгээр Хятадын агаар мандал дахь  хүлэмжийн хийн хаягдал 100 сая тонноор буурсан байна. Тэр нь Чилийн жилийн хэмжээний хаягдалтай тэнцэж байна. Венецийн сувгуудад дизелийн завь явахыг зогсоосноос сувгийн ус цэвэршиж, далайн амьтад үзэгдэж эхэлжээ.

Дөрөв. Жон Хопкинсийн их сургууль өвчнөөс эдгэгчдийн дархлалын хариулт нь халдвартай тэмцэхэд туслана гэжээ.

Вирусийн халдвараас эмчлэгдсэн хүмүүсийн цус дархлалыг бэхжүүлэхэд тус болж байгааг Хятад улс зэрэг өвчний дэгдэлтийн голомтуудад өргөнөөр ашигласан нь өвчтөнүүдэд тус болсныг баталжээ.

Тав. Өмнөд Солонгост өвчний гамшиг буурлаа. Эдгэрсэн хүмүүсийн тоо шинэ өвчтөнүүдийн тооноос анх удаагаа давлаа. Гуравдугаар сард тус орон өвчний оргилд хүрээд буцаж байна.

Зургаа. Хятад түр хугацаагаар босгосон эмнэлгүүдийг цэцэрлэг болгох ажлыг эхлүүлжээ. Ухань хотод түр хугацааны 14 эмнэлгийн өмнө эмч ба эмчүүлэгчид дурсалын зураг татуулжээ.

Долоо. Австрали. Квинслендын их сургуулийн анагаахын хүрээлэнгийн эрдэмтэд тус оронд бүртгэгдсэн шинэ хоёр эм хуруу шилэн дэх  өвчний голомтыг бүрэн устгасан байв. Эдгээр эмийг зарим өвчтөнүүд дээр хэрэглэсэн нь өвчнийг бүрэн устгажээ. Одоо эдгээр эмийн цаашдын судалгааг үндэсний хэмжээнд бүрэн судлах ажиллагаа үргэлжилж байна.

Найм. Uber Eats гэх Хойд Америкийн рестораны аж үйлдвэрийн 100 мянган ресторанууд хоол хүргэсний төлбөрийг гамшгийн үеэр авахаас бүрэн татгалзаад байна.

Ес. Голланд ба Канадын эрдэмтэд вирусний  эмчилгээнд цөмрөлт хийснээ мэдээлэв. Тэд SARS-CoV-2 вирусийг ялган авч чадсан нь өвчнийг оношлох, эмчлэхэд ихээхэн тус болох юм. Голландчууд  вирусний эсрэг дархлалын хариултыг тогтоох онолыг гаргажээ.

Арав. АНУ-д өвчний гамшгийн үеэр хүмүүс ба бизнес хоёр бие биедээ тусалж байна. Америкийн Dollar General дэлгүүрийн сүлжээ дэлгүүр онгойх цагаар ахмадуудад тусгай цаг гаргажээ. Тамирчид ба спортын  багууд спортын талбайн ажилтнуудын цалинг өгөхөөр болсон байв. Түрээслүүлэгчид, авто үйлдвэрлэгчид, интернет-провайдерүүд торгуулийн төлбөр цуглуулахаа түр зогсоогоод байна. Сургуулиуд нь хүүхдүүд, айлуудад хоол тарааж байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 30 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 41 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top