x

Цар тахлын үеэр “Төрийн алтан аргамжаа”-гаа яаралтай бөхөлнө үү!

Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд маш олон байгааг харгалзан Сөүл рүү дахин нэг үүргийн нислэг хийхээр УОК өчигдөр шийдвэр гаргасан байна. Ингэснээр Сөүл рүү дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 1-ний өдрүүдэд хийх юм. Гэхдээ дөрөвдүгээр сарын 30-ны онгоцоор бусад улс орноос дамжин ирэгчдийг тусгайлан авчирна. БНСУ-д байсан иргэдийг тавдугаар сарын 1-ний онгоцоор авчрахаар зохицуулсан аж.

Үүнээс гадна Турк улсад ажиллаж амьдарч байгаа, яаралтай эх орондоо ирэхийг хүссэн 500 гаруй хүнээ ях вэ? Одоогоор Истанбул дахь Ерөнхий консулын газар, дээрх ТББ, тус улс дахь Монгол Оюутны холбоо нар нэгдэж гурвалсан Ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа, мөн тэд тодорхойгүй хугацаагаар хорионд орж, Европын бусад орноос нэлээн өөр нөхцөлд хүнд байдалд ороод байна шүү, санхүүгийн тусламж үзүүлэхийг сошиалаар дамжуулан мэдэгдээд байна. 

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад байгаа Монгол Улсын иргэдийн төлөөллөөс 2020 оны 3 дугаар сарын 30-нд Коронавирусийн халдварын улмаас Энэтхэг улсаас эх орондоо ирэх боломжгүй болоод байгаа монгол иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга бөгөөд УОК-ийн орлогч дарга, хошууч генерал Т.Бадрал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт хандан эх орондоо ирэх хүсэлт илгээжээ.

Өнөөдрийн байдлаар тэнд эмчилгээ хагалгаанд ирсэн, тэднийг асран халамжилж байгаа, ахмад настай, нялх нярай хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шашны ном үзэж байгаа хүүхэд багачууд, лам хувраг, хувиараа болон Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан урт болон богино хугацаагаар суралцаж байгаа оюутан залуус, төрийн албан хаагчид, түр хугацаагаар зорчиж явсан гээд олон төрлийн шалтгаан нөхцөлтэй 400 гаруй монгол иргэн маш хүнд байдалд байна. Гэтэл дэлхий нийт Энэтхэгт коронавирусний халдвар нэгэнт тархаж эхэлбэл хяналтаасаа алдаж, цар тахал, өлсгөлөн зовлон, үймээн самууны гамшиг нүүрлэж болзошгүй эрсдэлийг тооцоолж, Энэтхэгийн талын тусламжтайгаар иргэдээ шуурхай татаад үндсэндээ дуусаж байгааг мэдээлсээр байгаа билээ.

Тус улсад байгаа монгол иргэдийн төлөөлөл “Бид цаашид манай улс Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас иргэдээ татан авах шийдвэр гаргах, эс гаргахаас хамааран 7 хоног бүр өргөдлөө хүргүүлэх болно гэж төлөвлөж байна. Хэрэв дараагийн 7 хоногт дахин өргөдөл гаргахаар болсон тохиолдолд дээрх тоо 10 мянга байх уу, 20 мянга байх уу гэдэг нь тоон үзүүлэлтээс тодорхой болж байна” гэжээ.

Юуны өмнө Элчин сайд нарыг үтэр түргэн томилох хэрэгтэй байна. Ерөөсөө аливаа улс оронд гадаад харилцаа ямар чухал ач холбогдолтой болохыг бид энэ цар тахлын үед илүү мэдэрч байна. Гадаад харилцаагаа сайн байлгахгүй бол Монгол Улс хөгжих ямар ч боломжгүй. Гэтэл өнөөдөр Элчин сайдаа томилоогүй 11 орон байна.

Хэдийгээр Элчин сайдын яамдын дипломат үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр хумигдаж, Консулын газрын ажил их хэмжээгээр ихэссэн боловч Элчин сайдтай ба Элчин сайдгүй орны ялгаа ажил гүйцэтгэх үед гарсаар байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй. 

Манай улсаас гадаадад суугаа Элчин сайдууд суугаа орныхоо засаг төрийн албадтайгаа тэр бүр уулзах боломжгүй байдаг. Үүнээс үүдэлтэйгээр ажил цалгардах тал үүсэх нь бий. 

Консул бол Монголын иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд үйлчлэх үндсэн үүрэгтэй. Дипломат ажил бол суугаа оронтойгоо нийгэм, эдийн засаг, соёл гээд хамтын ажиллагааны гэрээний дагуу бүхий л чиглэлээ хөгжүүлэх, хоёр талын харилцааг идэвхжүүлэх, харилцан айлчлал зохион байгуулах ажлыг хариуцдаг. 

Элчин сайдаа томилохгүй удаах явдал нь хүлээн авч байгаа оронд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Жишээлбэл, зарим газарт бараг бүтэн жилээр Элчин сайдаа томилсонгүй. Дараагийн Элчин сайдыг томилох хугацаанд ч тулах дөхөж байна. Хэдийгээр түр хамаарагчийг удаан хугацаагаар байлгаж болдог ч энэ нь хэвийн үзэгдэл биш. Өөрөөр хэлбэл, Элчин сайд томилж суулгахын оронд түр хамаарагч байлгаад байгаа нь тухайн улсад хандаж буй хандлагыг илтгэж байгаа хэрэг гэж үздэг. 

Өөрөөр хэлбэл одоогоор Элчин сайдаа томилоогүй байгаа 11 улсын хувьд тухайн орны Засгийн газар “Монгол Улс бидэнд, манай оронтой харилцах харилцаандаа ач холбогдол өгөхгүй байна” гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй. Энэхүү харилцааны “асуудал” даамжирвал улс хоорондын харилцаанд нөлөөлөхгүй гэх газаргүй. Жишээлбэл, Элчин сайдаа томилоогүй улс хооронд өндөр, дээд хэмжээний айлчлал хийх тухай яригдах боломжгүй бөгөөд энэ нь зөвхөн манай улсын дотоод нөхцөл байдлаас үүдсэн алдаа. Ерөнхийлөгчийг “эзгүйд” түүний санал болгосон хүмүүсийг “унагаадаг”, “хэт өндөр настай” гэх мэт хүмүүнлэг бус шалтагаар харилцан барьцаалж томилгоог гацаах зэрэг нь эцсийн дүндээ улс орны эрх ашиг, хамгийн гол нь тухайн улс оронд байгаа иргэдэд асуудлаа шийдвэрлүүлэхэд нь хүндрэл учруулж байна.

Элчин сайдаар ажиллах мэдлэг, чадвар, туршлагатай хүнийг явуулж байгаа эсэх тухай л асуудал байгаа юм. Бэлтгэл муутай, улс орныхоо эрх ашгийг умартчихсан, хувийн эрх ашгаа өмнөө тавьсан, тэр ч байтугай Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлээд байгаагийн бурууг хэнээс нэхэх вэ? Үүнээс болж иргэд хохирч, Элчин сайдын томилгоо хүлээгдэж, нэр дэвшсэн хүмүүс нь очингуутаа хугацаа нь дуусч эгүүлэн татагдахаа мэдсээр очно гэдэг зөв маневр мөн үү? 

Энэ дашрамд хамгийн сүүлийн байдлаар Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшигчдийг дахин сануулж дэлхийн хэмжээний цар тахлын үед тухайн улс дахь Элчин сайдаа яаралтай томилох нь цаад орны төр, засгийн удирдлагуудтай уулзаж зөвлөлдөх, гадаад харилцаандаа сэв суулгахгүй байх талаасаа чухал ач холбогдолтойг анхааруулъя.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 20 цаг 23 мин Монтенегро улсын түүхийн товч 20 цаг 32 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 20 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 20 цаг 43 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 51 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 21 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top