x

ОХУ-д авлигагүйгээр амьдарч болох уу?

ОХУ-д авлигагүйгээр амьдарч болох уу? Энэ талаар тус улсын хэвлэл мэдээллийн нэгэн сайт төрийн Думын гишүүн, бизнес эрхлэгч, сонгуульд нэр дэвшигч зэрэг хүмүүсээс тодруулсан байна. Харин төрийн ажилтан, энгийн бизнес эрхлэгчдийн хариулт тэнгэр газар мэт ялгаатай байх аж. 

Анатолий Выборный /Төрийн Думын Авлигатай тэмцэх хорооны гишүүн/: Муу зүйлийг ялах гэж байгаа бол өөрөөсөө эхлэ. Жудагтай бизнесменүүд, албан тушаалтнууд байна. Тэд авлига авахгүй, өгөхгүйгээр амьдарч ажиллаж байна. Хэрвээ хүн өөрийн эрхээ мэдэхгүй бол өөрийн асуудлаа хурдан шийдүүлнэ гэж бодон албан тушаалтанд авлига өгдөг. Гэхдээ шударгаар амьдрах нь илүү дээр. Манайд авлигагүйгээр ажиллах боломж байна. Үүнийг Ерөнхий прокурорын газраас гаргасан авлигын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллээс харж болно.

Василий Мельниченко /Уралаас ирсэн бизнес эрхлэгч/: Орос Улсад хэвийн амьдрахад авлига саад болж байна. Бид хэдэн сая амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай нэхмэлийн үйлдвэрээ хаалаа. Засаг даргын орлогчид 300 сая рублийн хөнгөлөлттэй зээл олгож, нөгөөх нь амны хаалтыг өөрийн өртгөөс нь 10 дахин илүү үнэтэйгээр улсад зарж байна.

Сергей Осинцев /Санкт-Петербург хот, сэргээн засварлагч/: Бид авлигыг дийлэхгүй, бидний оюуны сэтгэлгээ тийм байна. Хүмүүс хийсэн ажлынхаа үр дүнгийн цалин авч хэвшээгүй байна. Тэд хийснээсээ илүү их мөнгө шаардаж байна. Хүн гэдэг сул дорой юм.

Сергей Гончаров /Ахмад дайчдын “Альфа” холбооны хүндэт ерөнхийлөгч/: Ахуйн хүрээний авлигыг арилгах боломж байхгүй. Харин төр засгийн түвшинд авлигыг багасгаж болно. Хятадад буудан хороодог, Сингапурт шоронд хорьдог. Удирдах албан тушаалтнуудын улс төрийн хүсэл зорилгоос шалтгаалах асуудал юм.

Максим Сурайкин /ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан/: Авлигыг багасгаж болно. Гэхдээ капиталист нийгмийн үед бол боломжгүй. ЗСБНХУ-ын үед социалист нийгмийн өмчийг хулгайлдаг байсан. Тэр нь одоогийн үнэлэмжээр инээдтэй бага байжээ. Хүмүүсийг багаас нь хулгай хийх  нь муу, албан тушаалын байдлаа ашиглаж болохгүй гэж сургадаг байсан. Авлигын онцгой хүнд хэрэгт цаазын ял оноодог байсныг сэргээх хэрэгтэй байна.

Эх сурвалж: www.kp.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 55 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 59 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 22 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 29 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 51 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 59 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 22 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top