x

Хөл хориог цуцалснаар ЦАР ТАХЛЫН хоёр дахь давалгааг үүсгэсэн орнууд

Европын орнуудыг дагаад АНУ коронавирустай холбоотой хөл хориог аажмаар цуцалж эхлэв. Гэтэл хорионы дэглэмийг цуцалснаар өвчлөлийн хоёр дахь давалгаа эхлэх магадлал их байна.

Хатуу дэглэмээ цуцалж эхэлсэн орнуудад ийм үзэгдэл түрүүчээсээ ажиглагдаж, үүнээс улбаалаад зарим орон дахин дэглэмээ сэргээжээ.

Герман хоригийн дэглэмээ хөнгөвчилсний дараа халдварын тоо нэмэгдсэнийг европын орнуудаас хамгийн түрүүнд мэджээ. Роберт Кохын хүрээлэнгийн эрдэмтэдийн мэдээлснээр хориг суларсны дараа коронавирусийн сэргэн хувилагдах хувь 0,7 байснаа 0,96 хувь хүртэл бараг нэг хувь болж нэмэгдсэн байв.

Тэр нь нэг өвчтөнөөс нэг хүнд халдвар дамжиж байна гэсэн үг бөгөөд хэрэв вирусийг хязгаарлахгүй бол  дахин  хувилагдах чадвар нь 2,4 эсвэл 3,3 болно гэсэн үг юм. Хоригийн зөөллөсний дараа үр дүн ямар байгааг хэлэхэд эрт ч тархалт дахин сэргэж нэмэгдэх халдварын хоёр дахь давалгааг сануулсан түгшүүртэй дохио юм.

Японы Хоккайдо хот, Сингапурт бас л ийм явдал гарсан. Хятадын шинэ оныг угтахаар Хоккайдо аралд ирсэн хятадууд халдвар авчирсан юм. Тэнд анхны тохиолдол нэгдүгээр сарын 31-нд бүртгэгдээд тоо нь өссөөр хоёрдугаар сарын сүүлчээр 66 болоход хөл хорионы дэглэм тогтоосон билээ.

Түүнээс хоёр долоо хоногийн дараа шинэ тохиолдол бараг л гараагүй юм. Ингээд мужийн захиргаа хязгаарлалтаа цуцлан хэвийн амьдралдаа орох гэж байв. Эмч нар шинэ вирусийн талаар мэдээлэл үнэхээр хангалтгүйг сануулж байсан юм. Мужийн захиргаанд үйлдвэрийн эзэд, фермерүүд дарамт үзүүлсэн байв. Ингээд Хоккайдо сургууль зарим албан газрын хоригийг үлдээгээд хязгаарлалтыг цуцалсан байлаа.

Үүний  дараа  аралд ротацийн давалгаа эхлэн олон хүн иржээ. Гаднаас тэднийг дагаад орж ирсэн өвчний шинэ давлагаа өмнөхөөс нь хамаагүй хүндээр туслаа. Дөрөвдүгээр сарын дундуур арлын 279 хүн өвчлөв. Сарын сүүл рүү тэдний тоо 494 болжээ. Ингээд орон нутгийн захиргаа дахиад л хориг арга хэмжээндээ оржээ.

Хоккайдогийн жишээг одоо АНУ-д давтаж, зарим мужуудыг нээж байгаа нь аюултай гэж Хоккайдогийн их сургуулийн Олон улсын факультетын декан Казүто Сүзүки хэлснийг Time сэтгүүл ишлэн бичсэн байна. Эхний давалгааг  хяналтдаа авсан гэж  яриад байгаа нь тайвширна гэсэн үг биш ажээ.

Коронавирусийн эхний давалгааг хурдан шуурхай арга хэмжээгээр унтрааж байгаагийнх нь төлөө Сингапурыг ДЭМБ магтаж байлаа. Тус улс хязгаарлалтгүйгээр эхний давалгааг өнгөрөөхдөө олон тооны тест явуулж тэднийг гар утсаар нь хянаж байв. Гэтэл тэдний сайтар бодсон энэ ситемд гадаадын ажилчдын дотуур байрыг мартсан том цоорхой байжээ. Тэр нь Сингапурын моделийн "сохор толбо" болж, өвчний хоёр дахь давалгааг үүсгээд байна. 

Сингапур одоо тусгаарлалтын дэглэмд орж, гадаад ажилчдын байрны асуудалд анхаарч эхлэв. Тэндхийн эрүүл мэндийн  шинжээчид  бусад орнуудад хандан иймэрхүү алдаа гарахгүй байхыг уриалжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 56 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 0 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 23 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 30 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 52 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 0 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 23 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top