x

Шведийн H&M компаний түүх

Шведийн H&M компани нь янз бүрийн үнэтэй, төрөл бүрийн бүс барааны эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцасны жижиглэнгийн худалдааг эрхэлдэг юм. Мөн гоо сайхны барааг ч нийлүүлдэг. Эдгээр бүх цуглуулгыг бүтээхээр хэдэн зуун дизайнерүүд ажиллана.

H&M нь дэлхийн жижиглэнгийн худалдааны томоохон сүлжээ ба энэ салбартаа Европт тэргүүлдэг. Шведийн Эрлинг Перссон (Erling Persson) гэдэг хүн энэ бүгдийг анх 1947 онд Шведийн Вестерос (Västerås) хотхонд компаниа эхлэн байгуулжээ. Тэр нь Hennes нэртэй байсан нь шведээр “түүнийг” гэсэн үг ажээ.

1968 онд ангийн хувцас, хэрэгслийн Mauritz Widforss дэлгүүрийг Перссон худалдан авав. Түүний гол зорилго нь Стокгольм хотод газар байртай болон худалдаж буй барааныхаа төрлийг нэмэгдүүлэх явдал байлаа. Ингэж Hennes & Mauritz үүсчээ.

Далаад оны эхээр дэлгүүрийн салбар Шведэд төдийгүй Баруун Европын орнуудад нээгдлээ. Наяад оны үеэр компанийн захиргааг Эрлингийн хүү Стефан Перссон захирах болсон байна. Тэр л хямд хувцас худалдах санааг гаргасан хүн гэдэг. Тэр үед "Fashion and quality at the best price" буюу "Мода ба чанар шилдэг үнээр" гэсэн уриа гарч ирэн сүлжээ дэлхийд тарж эхэлжээ.

Өнөөдөр H&M бренд нь дэлхийн хамгийн үнэтэй зуун компанийн нэг болсон ба 2009 түүний үнэлгээг Interbrands жагсаалт 15 тэрбум доллар гэсэн байлаа.

Хэдэн арван мянган хүнийг ажлын байраар хангадаг компанийн төв байр нь Шведийн нийслэл Стокгольм хотод байрладаг юм.

Сонирхолтой баримт:

1999 онд Германд Клаудиа Шифферын оролцоотой компанийн реклам тавигдаад эхлэхэд цонхыг нь хаглаад постерийг нь хулгайлдаг сонин тохиолдол илэрчээ.

Компани албан ёсны мэдээлэл хийн рекламын компанийн дараа постерыг хүссэн хүнд нь үнэгүй тараана гэв. Үүний дараа л тэр бүдүүлэг ажиллагаа зогсчээ. Гэхдээ олны анхаарлыг татахаар санаатай зохион байгуулсан хэрэг гэж ярьдаг хүмүүс бий.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 55 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 59 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 22 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 29 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 51 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 59 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 22 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top