x

МАН-ын тэргүүлсэн УИХ “ХАР ЖАГСААЛТ” гэсэн дүн тавиулчихаад завсарлав

УИХ-ын 2020 хаврын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт (2020.05.15) завсарлалаа. Завсарлахаас өмнө хуулийг ч ёстой “бөөндөж” батлах шиг болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2020 оны хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ үүнийг баталсан.

Тэрбээр “УИХ-ын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо хоёр удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаа” хэмээсэн юм. УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар баталсан хуулиудаас нь дурдвал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль багтаж буй юм.

Үүнээс гадна 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж баталсан хэмээн дүгнэлээ.

Энэ бол эрх баригч МАН-ын чанарыг бус тоонд ач холбогдол өгч сүр дуулиантай попордгийн нэг жишээ.

УИХ-ын 2016 оны сонгуулиар иргэд МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Гэвч тэд сонгогчдын энэ итгэлийг хөсөрдүүлж улсаа, иргэдээ хөгжүүлэхийг бодоогүй. Зөвхөн эрх мэдэл албан тушаал, ЖДҮДС-гаас өгсүүлээд Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг хувийн компанидаа авахыг урьтал болгож ирсэн гэхэд хилсдэхгүй. МАН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө 86 хувиар биелсэн хэмээн мэдээлсэн.

Гэтэл Монгол Улс өнөөдөр Европын холбооны хар жагсаалтад орчхоод байна. Өөрөөр хэлбэл Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон гэсэн үг. Үүний нөлөөгөөр иргэд виз мэдүүлэх, мөнгөн гүйлгээ хийх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг боломж хумигдана гэсэн үг. Үүнээс гадна олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэг ФАТФ хэмээх байгууллагын саарал жагсаалтад 2019 оны сүүлчээр орсон байгаа. Тэгэхээр эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ажилласан үр дүнд нь энэ хоёр жагсаалт шударга дүн тавьсан гэхэд хилсдэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл эрх баригчид яаж ч уран үгээр донгодсон ч ажлын үр дүн эндээс тодорхой харагдаж буй юм. Хар, саарал жагсаалтад орсноор улсаараа, ард иргэд, аж ахуйн нэгжүүд нь олон улсын тавцанд нүд үзүүрлэгдэж эхэлсэн гэсэн үг.

Тухайлбал, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Мүүдийз” агентлаг манай улсын зэрэглэлийг нэг шат буулгасан. Тэгэхээр Монгол Улсад зээл тусламж үзүүлэх улс орон, хөрөнгө оруулалт хийх хүн цөөрөх нь мэдээж. Мөн манай аж ахуйн нэгж, иргэд гадаад мөнгөн шилжүүлэг, арилжаа наймаа хийх, бизнес эрхлэх боломжгүй шахам боллоо гэж ойлгож болох нь. Иймд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын тэргүүлсэн УИХ, Засгийн газар тийм ч сайн, ард түмний итгэлийг дааж ажилласан гэж хэлэх үндэс алга. МАН-ынхан УИХ, Засгийн газарт ч эрх мэдэл булаалдаж талцан хуваагдсан. Энэ байдал нь доод шатны байгууллагууд, орон нутагт ч үргэлжилсэн.

МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар 33 болон 32 бүлэг болон дотроо хуваагдаж эрх мэдлийн төлөө үзэж тарсныг бид мартаагүй. Тодруулбал, энэ Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 08-нд огцорсон. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах операц эхэлсэн. Ингээд түүнийг огцруулахаар УИХ-ын 40 гишүүн бойкот зарлаж УИХ-ын чуулганыг бараг хоёр сар хиртэй гацаасан билээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үед “60 тэрбумын хэрэг үнэн” хэмээн батлан мэдэгдэж байсан удаатай. Ингэж байж М.Энхболдыг огцруулж Г.Занданшатарыг оронд нь тавьсан. Эрх баригч МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг цухас тоймлон дурдвал нэг иймэрхүү. Гэхдээ ЖДҮ, концесс, тендер авсан гээд дурдвал уртаас урт цуврал болох нь тодорхой. Иргэд ч түүнийг нь сайн мэдэх болсон билээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 32 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 41 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 47 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 52 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 56 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 0 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 54 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top