x

УИХ-ын гишүүдийн ажлын тайлан амьдралд нийцсэн үү?

"Ардчилал Таймс" сонин долоо хоног бүрийн пүрэв гаригт иргэдийнхээ дуу хоолойг сонсдог "Иргэний индэр" булан ажиллуулдаг билээ. Өнгөрөгч дөрвөн жил парламентад ард түмнээ төлөөлөн сонгогдож ажилласан УИХ-ын гишүүд тайлангаа ард түмэнд тавиад байгаа. Тиймээс бид энэ удаагийн "Иргэний индэр" буландаа дээрх асуудлыг хөндлөө. Уншигч та бүхэн 86106009 дугаарт холбогдон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

Тайлангаар нь ядаж гал түлж болдог бол хэрэгтэй байлаа

БЗД-ийн иргэн Б.Ганболд: Миний өмнө УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэгийн тайлан манайд ирсэн. Уг тайлан нийт 74 хуудастай, дандаа өнгөтөөр хэвлэсэн ажлын тайлангаа ирүүлсэн. 2016-2019 онуудад 457 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэнэ. Уг нь энэ мөнгө өөрөөс нь гарсан бол юм хийжээ гэж харагдахаар байна. Даанч татвар төлөгч бидний төлсөн татвараар ажил хийснийгээ өөрийнхөө тайланд оруулжээ. Энэ ажил нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, хороодын хийх ажил юм шүү дээ. Энэ жил хичээлийн жил эхэлснээс хойш Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй хэдэн сарыг үдэв. Зарим ангийн сурах бичиг худалч хүнд одоо болтол хэвлэгдээгүй л байгаа. Гэтэл энэ сэтгүүлийг хэчнээн төгрөгөөр хэдэн хувь хэвлүүлж тараасан бол?

Эрдэмтэн багш нар нь 20-30 хуудастай эрдэм шинжилгээний бүтээл, ном хэвлэл гаргах гээд хэвлэлтийн зардлаа дийлэхгүй, мөнгөгүй болохоор чаддаггүй.

Ийм үр ашиггүй зүйлээр иргэдийн толгойг эргүүлж олигтой ажил хийгээгүй байж нэг их ажил хийсэн болж харагдах гэдэг нь ард түмний мөнгийг гарын салаагаараа урсгаж байгаа хэрэг. Улс орноо саарал жагсаалтаас гаргах ёстой УИХ-ын гишүүд юу ч хийлгүй байсаар Европын холбооны хар жагсаалтад амжилттай оруулах шив. Энэ л эдний хийсэн ажлынх нь бодит үнэлгээ, тайлан. Өөр эрээн цаасны хэрэг байхгүй.

Улс орны бараан байдал гишүүдийн ажлын тайлангийн бодит үнэлгээ болж байна

СХД-ийн иргэн О.Сайханцэцэг: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажилласан бэ гэдгээ УИХ-ын гишүүд сонгогчдоороо дүгнүүлдэг. Дүнгээ тавиулахын тулд хийсэн ажлынхаа тайланг хүргүүлсэн. Миний хувьд тэдгээр тайлангаас харахад хангалттай гэж дүгнэхгүй. Уг нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачилж, хууль батлах ёстой.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганц ч хууль санаачлаагүй гишүүн дахиад нэр дэвшсэн байх жишээний. Энэ цар тахлын үед эдийн засаг хэцүү байгаа үед өчнөөн сая төгрөг зарлагадаж, ажлын тайлан гэж хэнд ч хэрэггүй зузаан ном сэтгүүл хэвлүүлж айл өрхөөр тараасан. Түүнийг нь хэн ч нээж үзэж харахгүй шүү дээ. Энэ улс орны бараан байдал гишүүдийн ажлын тайлангийн бодит үнэлгээ болж байна. УИХ-ын гишүүд халамжаар биш бодлогоор уралддаг баймаар байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн хугацаа дөхөөд хөл хөдөлгөөн ихтэй байна.

Намууд нэр дэвшигчдээ тодруулж, нэрийг нь олон нийтэд зарлажээ. Одоо тэдгээр нэрсийг СЕХ баталгаажуулах байх. Гэхдээ дахин нэр дэвших эрхгүй гишүүд бол харагдаж байсан. Учир нь эрүүгийн хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч байна. Тойрогтоо юу ч хийгээгүй хэрнээ дахиад нэр дэвших эрхтэй бил үү гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тиймээс монголчууд бид алс хэтийн зорилгоо сайн харж, зөв сонголт хийе. Зөвийг нь дэмжье.

Сүхбаатарчууд Ч.Улаан гишүүнийг сонгосондоо харамсдаг

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Даваажав: Миний хувьд хоёр жилийн өмнөөс Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн албан ёсны харьяалалтай болсон. Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан гарсан. Хүнийх нь хувьд шударга, улс төрд байх ёстой хүн гэж боддог. Хийсэн ажил, амласан амлалтынх нь талаар сайн мэдэхгүй байна. Энэ жил дүүрэгтээ нэр дэвшиж буй хүмүүсийг сайн судалж байгаад нам харгалзахгүй, зөв сонголт хийхийг бодож байгаа.

Би өөрөө Сүхбаатар аймгийн хүн. Манай нутгийн иргэд 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ч.Улааныг сонгосонд харамсдаг. Энэ хүн төрд 30 шахам жил ажилласан ч нутаг орныхоо хөгжлийн төлөө олигтой зүйл хийгээгүй. Эцэст нь өнөөдөр "улайдаггүй Улаан" гэдэг нэртэй болоод байна. Өчнөөн концесс, бондоос хувь хүртэж, төрийн мөнгөөр халаасаа зузаалсаар байгаа. Гэтэл аймгийн засаг дарга асан Ж.Батсуурь 2008-2016 онд ажиллахдаа Сүхбаатар аймгийг хөгжлөөр тэргүүлэгч, жишиг аймаг болгож чадсан. Төр түшилцэж буй УИХ-ын гишүүн хүн аймгийн засаг даргын дайтай ажиллаж чадахгүй, долоон дор байгаа нь харамсалтай.

Сонгогдсон тойрогтоо нүүр царайгаа харуулахгүй явсаар дөрвөн жил болдог хүн байгаа шүү дээ

СБД-ийн иргэн Д.Лхагвадулам: УИХ-ын гишүүний хийх ажил хууль батлах. Өөрөөр хэлбэл, тэд ямар ямар хууль баталсан, хуралдаа хэрхэн оролцсоноо тайлагнах ёстой. Харин гишүүд Улаанбаатарын утаа буурсныг хүртэл хийсэн ажлаа болгоод биччих жишээтэй. Тэгээд сонгогдсон тойрогт нь ганц гялтайх юм байвал бүгдээрээ булаацалдаад өөрөө хийсэн мэт ажлын тайландаа биччихсэн байгаа нь инээдтэй. Бүр болоогүй шинээр хогийн сав байрлуулсан нь хүртэл УИХ-ын гишүүний гавьяа гэнэ. Хариуцлага ярих болохоор надад бол ёстой хамаагүй шүү гээд гүрийчихдэг. Би биш тэр сайд, дарга мэднэ. Миний хариуцсан ажил биш гээд л... Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн бүх хөрөнгө оруулалтыг өөрсдөдөө наана.

Угтаа төрийн бодлого, зарчим нь тодорхой улсад тус тойргоос хэн сонгогдохоос эс хамааран төсвийн шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдэж л таараа. Тэгтэл дахин дөрвөн жил тойргоосоо сонгогдохын тулд улс орны том эрх ашгийг харахаас илүү жалга довныхоо эрх ашгийг үргэлж нэгд тавина. Монгол Улс мөнгөгүйдээ биш, бодлогогүйдээ хөгждөггүй гэдгийн нэгээхэн шалтгаан нь энэ.

Ажлын тайлан сэтгүүл тараах нь битгий хэл сонгогдсон тойрогтоо нүүр царайгаа харуулахгүй явсаар дөрвөн жил болдог хүн байгаа шүү дээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 32 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 41 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 47 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 52 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 56 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 20 цаг 0 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 54 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top