x

ОХУ, Бразил, АНУ батлагдсан коронавируст халдварын тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ, Бразил, АНУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр, Перу, Чили улсад халдвар хүн амын дунд өндөр хүрээнд тархаж байна.

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр тавдугаар сарын 23-ны өдөр 24,000 гаруй шинэ халдвар, 1,800 гаруй нас баралт бүртгэгджээ.

Бразилд өнгөрсөн 24 цагийн байдлаар 14,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 347,000 гаруй болжээ. Мөн өдөр 1,000 гаруй хүн нас барж, нийт эндэгдэл нь 21 мянга гаруйд хүрсэн байна.

Перуд өчигдөр 4,000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн, нийт тохиолдлын тоо 115 мянга гаруй болжээ.

Чилид 3,500 гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 65 мянгыг давсан байна.

ОХУ-д 9,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо нь 336,000 гаруй болжээ. Тавдугаар сарын 15-ны өдрөөс Москва хотын оршин суугчдад КОВИД-19-ийн эсрэг биетийг илрүүлэх шинжилгээг эрчимтэй хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 50 мянган хүн шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний дүнгээс тооцоолон харахад Москва хотын нийт оршин суугчдын 12.5 хувь орчим нь буюу 1.5 сая орчим хүнд КОВИД-19-ийн эсрэг биет үүссэн байх боломжтой гэж дүгнэжээ.

Сингапурт өчигдөр 642 шинэ тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаа эмнэлэгт 711 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа юм байна. Мөн тус улсад эдгэрч гарсан хүний тоо 14,000 байгаа бол нийт бүртгэгдсэн хүний тоо 31,000 гаруй болсон байна.

БНХАУ-д гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Шанхай, Гуандун, нэг нь Жилин аймагт бүртгэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 56 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 0 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 23 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 30 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 52 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 0 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 23 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top