x

Сарын өмнө хулгайлагдсан Мексикийн парламентын эмэгтэй гишүүний цогцос олджээ

Сар гаруйн өмнө зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан Мексик улсын парламентын гишүүн эмэгтэйн цогцос өчигдөр олдсон байна.

Тус улсын баруун Колима мужаас сонгогдсон 38 настай Анел Буэно дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Номхон далайн эргийн Икстлахуакан хотод ажиллаж байхдаа хулгайлагдсан юм. Энэ бүс нутагт хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, аллагын тоо хэмжээгээр Мексикт тэргүүлдэг.

Тус улсын ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа нам нэгтэй улстөрч Буэногийн аллагын сэжигтнийг баривчлан шалгаж байгаагаа мэдэгджээ.

Парламентын гишүүн хулгайлагдсан Икстлахуакан хот нь Мексик улсад хүн амины хэргийн тоогоор тэргүүлдэг Текоман хотоос хэдхэн километрийн зайтай оршдог.

2017 онд Текоман хотод 100,000 хүн тутамд 172.5 аллага бүртгэгдсэн нь дайныг үеийг санагдуулам өндөр үзүүлэлт байжээ. 

Өнгөрсөн онд тус хотын орчмоос хар тамхины гэмт бүлэглэлүүдийн гарт алагдсан хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан 100 гаруй нууц булш олдож байв.

Анел Буэногийн сонгогдсон Колима муж нь АНУ-ын төрийн департментаас иргэдэдээ зорчихгүй байхыг анхааруулсан Мексикийн таван мужийн нэг юм.

Буэно хулгайлагдах үедээ Covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийж байжээ.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 55 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 59 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 22 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 29 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 51 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 59 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 22 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top