x

Багшаас үүдэлтэй бизнесийн зам

Сонгогчдын өмнө “нэр дэвшигч” хүүхдүүдийнхээ ээж, 23 жил ханилсан ханийхаа түшиг, эгч дүүсийнхээ нөмөх А.Адъяасүрэн багш хүний охин өөрөө бас багш. Тэр  ухаан  суусан цагаасаа л ээжтэй нь хамт гэр дүүргэдэг сургуулийн амьдрал дунд хүн болж хүмүүжсэн. Ээжийн хэлдэг сургаал, байнга ярьдаг амттай яриануудаас өөрөө хичээж  зүтгэвэл сайхан ирээдүй хүлээж буй гэдэг ойлголтыг яс махандаа шингээжээ.

Манай ангийн хүүхэд ийм сайн сурсан, ийм зөв сэтгэлтэй, ийм шударга...гэсэн түүхүүдийг тэр ээжээсээ сонсч, дагаж дуурайх,  өөрөө ч тэдний нэг байхыг тэсгэл алдан хүлээсээр найман настайдаа сурагч болж жинхэнэ сургуулийн босгыг алхав.  Ийнхүү Адъяа  охины  ертөнцийг  үзэх  үзэл,  сайн муу,  сайхан муухайг ялгаж салгах ой ухаан багшийн амьдрал дунд үүсч, хэзээ ч сарнихгүйгээр төлөвшин тогтжээ.

“Би том болоод багш болно” гэж олон хүүхэд багадаа мөрөөддөг. А.Адъяасүрэн бас хүсч мөрөөдсөнөөрөө Монголын багш нарын хамгийн том оюуны уурхай Багшийн дээд сургуульд 1992 онд элсэн оров. Улаанбаатарт хөл тавьсан анхны жил Баянхонгорын дугаартай пургон харахаараа нутгаа, ээжээ санаад уйлчихдаг байсан ч нэг мэдэхэд дөрвөн жил өнгөрлөө.

Түүхийн багшийн мэргэжил эзэмшиж, сургуулиа 1996 онд амжилттай  төгсөхөд сургуулийн удирдлагаас түүнд багшаар үлдэж ажиллахыг санал болгох нь тэр. Оюутан охины сурлагын дүн онцгой сайн байснаас гадна  түүний жинхэнэ багш хүнд байх оюунлаг суурь төлөвшил, тэвчээр хатуужил, насандаа баймгүй зангарагтай чанарыг туршлагатай доктор,  профессорууд  олзуурхан онцолсон  хэрэг.

Ийнхүү тэр хичээлийн танхим, шөнө дөл хүртэл үлдэж хичээлээ давтдаг номын сан гээд Улаанбаатар хот дахь гэр орон нь мэт дотно болж хувирсан төрөлх Багшийн их сургуульдаа түүхийн багшаар ажиллаж эхэллээ.

Амьдрал гэдэг их далайд хойшид ч өөрийг нь хөтөлсөөр байх даль сэлүүрээ гартаа чанга  гэгч атгав. Багшийн  дээд, номын  сан, оюутны байр  хооронд жим гартал жирийлгэсэн оюутны дөрвөн жил их сургуулийн багшийн зам болж үргэлжлэв. Тэр багш нарын багш болсондоо хязгааргүй догдлох боловч энэ мэргэжил алдах эрхгүй, алгуурлаж амиа хичээж бүр болдоггүйн учрыг улам бүр ухамсарласан, өөрийн мэдлэгийг тэлж, ур чадвараараа танигдсан он жилүүд байжээ.

Багшийн алдрыг яруу найрагч энэ ертөнцийн нандин сайхан алба хэмээн өргөмжилсөн нь хэзээнээсээ багш дор мөргөж ирсэн уламжлалтай соёлт монгол түмний сэтгэлд хүрсэн билээ. А.Адъяасүрэн “Багш бол нинжин сэтгэл, сахилга хариуцлага, ёс зүй” хэмээн тодорхойлдог.

Ажил, мэргэжил бол хүн бүрийн аз жаргал 

Ардчилсан хөдөлгөөн өрнөж, нийгэм шинэ тогтолцоонд шилжиж байх эхэн үед Баянхонгороос 18-хан настайдаа түм түжигнэж бум бужигнасан их хотод анхлан хөл тавьсан олон охид, хөвгүүд өөр, өөрийн замналыг гаргаж, янз бүрийн дурсамжийг бий болгожээ. Тэд ардчилалтай хамт шинэ нийгмийг бүтээж, ив ижилхэн гараан дээрээс алаггүй адилхан тулсан сорилт бэрхшээлийг давж энэ цагт ирсэн баатрууд.

Тэдний нэг нь өдгөө Монгол Улсын орчин цагийн зам тээврийн салбарын магнайд Баянхонгорынхоо Номгон хайрханы нэрийг дуурсгаж яваа Амгалангийн Адъяасүрэн билээ. Түүний ажил, амьдралын гараа түүхийн багшаар эхэлсэн, одоо хийж байгаа ажил нь ч энэ мэргэжилтэй шууд холбогддог.

ТЭРБЭЭР 1999 онд бизнест хүч үзэхээр шийдэхдээ мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх орон зай байгааг олж харсан байлаа. Түүнийг дунд сургуулийн сурагч байх социализмын үед наймдугаар анги төгсөгчдөөс ТМС буюу мэргэжилтэй ажилчдыг бэлтгэдэг сургуульд хүүхдүүд элсэн орж, ирээдүйн ажил мэргэжлээ сонгодог байв. Гэтэл 90-ээд оны сүүл гэхэд мэргэжлийн боловсрол, ялангуяа техникийн тусгай чадвар, дадал бүхий ажилчдыг бэлтгэдэг сургуулиуд үүдээ хааснаас үйлдвэр эрхлэх, ажлын шинэ байрууд бий болох боломж үндсэндээ хумигдсан нь боловсролын салбарын гажуудал байлаа. Алсдаа ийм сургууль байгуулах зорилго нь түүний хувьд хувийн бизнес хөөгөөд мэргэжлээ орхиод буй чадварлаг багш нарын араас орохгүй, багш хэвээр үлдэх гарц болсон байна. 

Ерөөс  түүний толгойд сургуулиас өөр зүйл байсангүй. Нөхөр нь ч түүний энэ бодлыг дэмжиж, хамтран зүтгэхээр сэтгэл шулуудав. Ингээд нөхөртэйгөө хэлэлцэж, хадам аавынхаа байрыг барьцаанд тавьж, дөрвөн сая төгрөгийн зээл банкнаас авснаар бизнесийнхээ анхны нэгж жолооны сургалтын төвөө хоёр автомашинтайгаар байгуулсан байна.

А.Адъяасүрэнгийн үүсгэн байгуулж, 20 жил амжилттай удирдсан “Номгон Санчир” группийн түүх авто сургуулиас ийн эхэлж, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргадаг “Ти Эс Ти” МСҮТ-өөр хүрээгээ тэлж, “Топ транспорт” ХХК-иар авто замын хүнд даацын тээвэрт хүчээ сорьж байна.

“Номгон Санчир” авто сургууль өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган жолооч бэлтгэснээс гадна МСҮТ-дөө найман чиглэлээр авто тээврийн засвар үйлчилгээний ажилтан бэлтгэж байгаа бөгөөд “Оюу толгой” компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компаниар тав дахь жилдээ ажиллаж байна. Группийн хэмжээнд өдгөө 500 орчим ажилчин, багш, мэргэжилтэн ажиллаж байна.

Зөвхөн эдгээр тоо түүнийг хэр баргийн эмэгтэйн зүрхэлж ордоггүй том бизнест ямар их тууштай хөдөлмөрлөснийг нь, тэр дундаа авто тээврийн салбарт тэргүүлэгч болсныг илүүц тодотголгүйгээр илтгэдэг. “Ажилчин хүн мэргэшсэн байна гэдэг цалин орлоготой, амьдрал нь тогтвортой, сэтгэл нь урам зоригтой байхын нэр. Ямар ч тохиолдолд хүн ажилтай л бол аз жаргалтай байдаг шүү дээ” гэж А.Адъяасүрэн өөрийнхөө бусдад бий болгосон, түгээсэн аз жаргалынхаа утга учрыг инээмсэглэн өгүүллээ.

Багшийн мэргэжлээс үүдэлтэй бизнесийн зам

Түүнээс бизнесийн амжилтын нууцыг асуухад тэр бас л дахиад “Багш бол нинжин сэтгэл, сахилга хариуцлага, ёс зүй”гэж хариулав. А.Адъяасүрэн  бизнестээ, амьдралдаа ч багш хүнийхээ хувьд зан чанараа хадгалж нуруутай хандаж, ухарч няцахгүй чамбай ажиллажээ.

Ийнхүү багшийн сэтгэлээр эхэлсэн бизнесийн гараа 50 мянга гаруй жолооч, зуу, зуугаар тоологдох мэргэжилтэй ажилтан төрүүлж, өдгөө 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, зөвхөн Баянхонгороос 300 гаруй хүн эднийд ажиллаж, алтан шар замд тоосоо өргөж байна. Ажлын ч амьдралын ч аян замын ч алтан шар зам өөдөө байг ээ.

УИХ-ын сонгуулийн 3-р тойрог, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч Амгалангийн Адъяасүрэнгийн сэтгүүлээс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 41 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 56 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 5 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 3 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top