x

Ираны эсрэг АНУ хамгийн хатууд тооцогдох хориг арга хэмжээ авна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улс түүхэндээ хамгийн хатууд тооцогдох хориг арга хэмжээг Ираны эсрэг авахаар төлөвлөж  байгааг  зарлалаа. Ийм нэмэлт хориг арга хэмжээ авсны дараагаар "Иран улс өөрийн эдийн засгаа гүн хямралд  өртүүлэхгүйн тулд  тэмцэх хэрэгтэй болно" гэдгийг тэрээр  анхааруулсан юм.

Үүний зэрэгцээ, Ираны түрэмгийллийг тогтоон барихын тулд АНУ бүс нутаг дахь холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллах болно хэмээн амласан юм. АНУ-ын  Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-ны өдөр Ирантай 2015 онд байгуулсан  цөмийн хөтөлбөртэй нь холбоотой олон талт гэрээнээс гарахаа зарласан. Харин өчигдөр  АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга  Иран  шинэ гэрээ  байгуулахынхаа өмнө  12 шаардлагыг нь биелүүлэх ёстойг мэдэгдсэн.

Үүнд: Сирийн нутгаас цэргээ гаргах, Йемений босогчдыг дэмжихээ зогсоох, Олон улсын  атомын  энергийн агентлагт цөмийн хөтөлбөрийнхөө  талаарх тайлан  илтгэлээ танилцуулж  энэ хөтөлбөрөө  сэргээхгүй гэсэн үүрэг  амлалтыг хугацаагүйгээр авах ёстой  гэсэн шаардлагууд багтсан байна. Үүний зэрэгцээ хөрш орнууд түүний дотор Израиль, Саудын Араб,  Арабын нэгдсэн Эмирт улсуудын эсрэг заналхийлэл үйл ажиллагаа  явуулахаа  зогсоох,  Иранд  саатуулж  байгаа АНУ болон Америкийн Холбоотон орнуудын  иргэдийг  суллах  шаардлага ч  багтжээ.

Мөн АНУ үнэхээр тус улсын  бодлогод бодит өөрчлөлт гарлаа гэж үзэх юм бол Ираны эсрэг хоригоо цуцлах болно гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  онцлон мэдэгдсэн юм. Харин түүний энэ мэдэгдлийн хариуг  бусдаас түрүүлж Ираны гадаад хэргийн  сайд  ЖавадЗариф өгсөн. Тэрээр, АНУ-ын  Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийг Ираны  дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцож буй хэрэг, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улсыг сүрдүүлж байгаа учир Тегеран шүүхэд хандах эрхээ ашиглах болно хэмээн мэдэгдлээ.

Иран цөмийн хөтөлбөрийн гэрээнд нэгдсэн бусад улс орнуудтай шийдлийг хамтдаа хайх болно хэмээн мэдэгдсэн юм. АНУ-аас гадна энэ гэрээнд нэгдсэн Франц, Герман, Их Британи, ОХУ, БНХАУ зэрэг улс орнууд АНУ-ын Ерөнхийлөгчийн  шийдвэрийг буруушааж  байгаагийн дээр гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид  ч биелүүлэх болно гэж амлаж  байгаа юм.  Харин  энэ гэрээ  байгуулагдсан даруйд Ирантай  бизнес  хийж эхэлсэн Европын томоохон компаниудын хувьд  Ирантай  цаашид  хамтарч  АНУ-ын хоригт орох, эсвэл тус улс дахь үйл ажиллагаагаа зогсоох 2 сонголтын өмнө ирээд  байна. АНУ-ын хоригоос болж хүчингүй болох томоохон  гэрээ хэлцлийн дотор  Францын  эрчим хүчний "Тотал"  компанийн Ираны хийн ордыг ашиглах 5 тэрбум ам.долларын гэрээ, Норвегийн  "Сага Энержи" компанийн  нарны  станц  барих  3 тэрбум ам.долларын гэрээ, Эйрбасийн  100 онгоц нийлүүлэх гэрээ зэрэг  орж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 17 цаг 22 мин Монтенегро улсын түүхийн товч 17 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 17 цаг 38 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 17 цаг 42 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 17 цаг 47 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 17 цаг 50 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 18 цаг 45 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top