x

Т.Аюурсайхан:МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэмцэл зарим бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул харлуулж, гүтгэж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн  Т.Аюурсайхан,  МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль эрх зүйн ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат, МАН-ын сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр  нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд бодлого мөрийн хөтөлбөрөө уралдуулж, ёс зүйтэй, шударга өрсөлдөхийг бусад нам, эвсэл, нэр дэвшигчдэд уриалж, энэ дагуу сонгуулийн ажлаа зохион байгуулж байгааг МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Аюурсайхан мэдээллийн эхэнд тодотголоо. Тэрбээр МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй, хар пиар хийхгүй гэсэн зарчмаа хариуцлагатай биелүүлж байгаа ч улс төрийн зарим нам, эвсэл, ялангуяа АН-ын зүгээс гүтгэлэг, хар пиар бүхий мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг цацаж байгаад шүүмжлэлтэй хандлаа.

Т.АЮУРСАЙХАН:

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх төрөө, намаа цэвэрлэнэ гэж хэлсэндээ хүрч, алдаа дутагдал, гажуудлыг ил хэлж ярьж, ард түмэнтэй хамтарч шударга ёсны төлөөх тэмцлийг эхлүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Салхит, Асгат Тавантолгой, Баганнуур, Гутайн даваа, “Эрдэнэт”, Ноён-Уул зэрэг ордуудын хууль бус үйлдлийг зогсоож, байгалийн баялгийг төр,  ард түмний мэдэлд авч, цаашид ч авахаар ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотын хулгайд алдагдсан, хууль бусаар олгогдсон нийтийн эзэмшлийн талбайг буцаан авч, сургууль, цэцэрлэг, зам талбайг тохижуулж байна. Энэ бүхэн зарим улстөрч, бүлэглэлийнхэнд таалагдахгүй байгаа тул хар пиар, гүтгэлэг цацаж байна.

Энэ бүлэглэлийнхэн байгалийн баялаг, Улаанбаатар хотын газруудыг төр, ард түмний мэдэлд биш өөрсдийн эрх мэдэлд үлдээхийн төлөө тэмцэж, МАН-аас хийж хэрэгжүүлж байгаа бүх ажлыг харлуулж, гүтгэх зэрэг ажиллагаа явуулж, 29 тойрогт мөнгө тараах ажлыг эхлүүлчихсэн байна.

МАН аливаа алдаа дутагдал, зөрчлийг нууж хаахгүйгээр олон нийтэд хэлж ярьж, тэмцэж байгаа. Цаашид ч нууж хаахгүй. Бид парламентад шударга ёсны шинэ жишгийг тогтоож байна. Бид 2016 онд таван төсөвтэй, алдагдал нь 20 гаруй хувьд хүрчихсэн, гадаад валютын нөөц нь хасах болчихсон маш хүнд эдийн засгийг хүлээн авсан. Бүх түвшинд эмх цэгц, сахилга бат, хариуцлага, шударга алдагдсан. Хууль шүүхийн байгууллагын хуйвалдаан гүнзгийрсэн. Байгалийн баялгаа завшсан. Хоорондоо хуйвалдаж, 34 их наяд төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн. Ингэж ФАТФ-ын саарал жагсаалтад орох үндэслэлийг бий болгосон. Бид өнгөрсөн хугацаанд хүчээ нэгтгэж, хамтарч ажилласны хүчинд эдийн засгийг сайжруулж, ард иргэдийг ажил орлоготой байлгах арга хэмжээг авч,  улс даяар их бүтээн байгуулалтыг өрнүүлж чадсан. Макро эдийн засгийн түвшинд маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Үүний үндэслэл нь нээлттэй ил тод байсан явдал. Монгол Улсад анх удаагаа төрийн өндөрлөгүүд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэж, нэг зүгт харч чадсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэх хариуцлагатай сонгууль болж байна.

Ү.АМАРБАТ:

МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих, мөн бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасантай холбогдуулан  МАН-аас мэдэгдэл гаргаж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн гэдгийг тус намын  Хууль, эрх зүйн хэлтсийн Ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат хэллээ. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр хуулийн үндэслэлгүй гэдгийг тайлбарлалаа.  УИХ-ын тухай хуульд заасны дагуу тухайн нэр дэвшигчийн УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвших үнэмлэхээ авснаар үйл ажиллагааны баталгааг олгодог. Ийм үед шүүхээс эргэлзээтэй, хардлага төрүүлсэн шийдвэр гаргаж, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэлээ.

Б.БАЯРБААТАР:

Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа явуулж байгаа талаар МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар энэ үеэр мэдээлэл өглөө. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хууль зөрчсөн байж болох мөнгө, архи тараах, шашины эд зүйл ашиглах, дайллага цайллага хийх, амлалт өгөх, бусад нам, эвслийнхээ сурталчилгааны материалыг устгах зэрэг 50 гаруй зөрчил, мөн МАН-ын нэр дэвшигчдийг харлуулж, гүтгэн доромжилсон, нийгэмд сөрөг үр дагавар авчирахуйц худал мэдээлэл түгээсэн 1000 гаруй хуурамч акаунтыг илрүүлж, хариуцлага тооцуулахаар холбогдох газарт ханджээ.

МАН сонгуулийн дагуу сурталчилгааны материалаа түгээхдээ коронавирусээс урьдчилан сэргийлэх журам, зөвлөмжийг мөрдөж, айлын хаалга тогшихгүйгээр үүдэнд нь үлдээж байгаа ч бусад намынхан түүнийг цуглуулж, устгах үйл ажиллагаа явуулж буйд шүүмжлэлтэй хандаж, ёс зүйтэй, шударгаар өрсөлдөхийг бусад нам, эвсэлд уриаллаа.

МАН-ын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 42 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 2 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top