x

Чечений удирдагч Франц улсад үймээн дэгдээсэн иргэдээ өмөөрөв

Сүүлийн өдрүүдэд Францын Дижон хотод чечений цагаачид үймээн самуун дэгдээж, цагдаа нар дэг журам тогтоохоор ажиллаж байгаа.

Алжир, Тунис, Морокко зэрэг Умард Африкийн улсуудаас ирсэн цагаачид голдуу амьдардаг Дижон хотын Гресилль хэмээх ядуу дүүрэгт 16 настай чечень хүү халдлагад өртсөнөөс бүх зүйл эхэлсэн юм.

Энэ явдлын дараа Францын өнцөг булан бүрээс төдийгүй, хөрш Европын орнуудаас чеченүүд Дижонд цугларч, өшөө авах ажиллагааг эхлүүлсэн байна. Тэд галт зэвсэг хэрэглэж, галдан шатааж, эвдэн сүйтгэж байгаа.

Францын засгийн газар Дижон хотод цагдаагийн нэмэлт хүч илгээж, олон тооны чечень хүнийг баривчлаад байна.

Тэгвэл өчигдөр ОХУ-ын Чечений Бүгд Найрамдах Улсын засгийн тэргүүн Рамзан Кадыров нутаг нэгтнүүдээ өмгөөлсөн мэдэгдлийг Телеграм хуудсандаа хийжээ.

Тэрбээр хотын хар тамхины наймаачид эхэлж халдлага үйлдсэнээс үймээн гарсан, Францын цагдаа нар гэмт этгээдүүдийн эсрэг хангалттай арга хэмжээ аваагүй тул чеченүүд өөрсдөө асуудлаа шийдэхээс өөр аргагүй болсон гэж тайлбарласан байна.

“Энэ бол үндэстэн хоорондын мөргөлдөөн биш. Хяналтаас гарсан хар тамхины наймаачидтайгаа орон нутгийн удирдлага тэмцэж чадахгүй байгаагаас залуус асуудлыг гартаа авсан байна” гэж тэр бичжээ.

“Хууль сахиулагчид үүргээ биелүүлээгүй. Тиймээс би чеченүүдийн үйлдлийг зөв гэж бодож байна” гэж Кадыров бичсэн байна.

Энэ долоо хоногт Дижон хотод Францын дотоод хэргийн дэд сайд өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцсан бөгөөд байдал сайжиртал цагдаагийн нэмэлт хүчийг хотоос гаргахгүй гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 32 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 18 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 22 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 45 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 52 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 14 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 22 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 45 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top