x

СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг шаардлаа

Ардчиллын анхдагч, Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл болон МоАХ-ын гишүүд, анхдагчид, ардчилсан үзэлтэй залуус "Дарангуйлагчийг давраахгүй!" цуглааныг С.Зоригийн хөшөөний дэргэд зохион байгуулсан билээ. Тус цуглаанд оролцогчид цагдан хоригдоод байгаа нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг тухай шаардлага хүргүүлээ.

Э.Бат-Үүл “Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг цагдан хорьсон. Энэ бол өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй зохисгүй хууль зөрчсөн үйл ажиллагаа боллоо. Сонгуулийн үед нэр дэвшигчийг цагдан хорих шаардлага гарсан бол СЕХ-ны шийдвэрээр цагдан хорих хуультай. Шүүх байгууллага ингэж ард түмний сонгох, сонгогдох эрх рүү халдах эрх байхгүй. Тиймээс өнөөдөр бид С.Зоригийн хөшөөний дэргэд цуглаан зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар цуглаанд оролцогчдын зүгээс СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэр дэвшигчдийг 48 цагийн дотор суллахыг шаардаж байна.

СЕХ энэ асуудлыг өнөөдөр хуулийн дагуу шийдэх ёстой. Сонгуулийн хугацаанд төрийн үндсэн эрх мэдэл СЕХ-д шилжиж очдог хуультай. Уг шаардлагад “СЕХ-д шаардлага хүргүүлэх тухай: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө яаран сандран МУ-ын Сонгуулийн тухай хууль зөрчиж, СЕХ-ны шийдвэргүйгээр Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт нарын зургаан нэр дэвшигчийг баривчилж, цагдан хорилоо. Тиймээс хууль бусаар цагдан хорьсон нэр дэвшигчдийг 48 цагийн дотор нэн даруй суллахыг шаардаж байна. "Дарангуйлагчийг давраахгүй!" сэдэвт цуглаанд оролцогчид” гэсэн байгаа гэв.

СЕХ-НД НЭР ДЭВШИГЧИЙГ ЦАГДАН ХОРИХ, БАРИВЧЛАХ ТАЛААР ЯМАР НЭГЭН ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН АЛБАН БИЧИГ ИРЭЭГҮЙ

СЕХ-ны хуулийн хэсгийн дарга н.Бат-Эрдэнэ “Уг шаардлагыг бид хүлээн авлаа. Өнөөдрийн хүртэл аль нэг байгууллагаас СЕХ-нд нэр дэвшигчийг цагдан хорих, баривчлах талаар ямар нэгэн зөвшөөрөл хүссэн албан бичиг ирээгүй. Тиймээс бид энэхүү шаардлагыг СЕХ-ны удирдлагуудад танилцуулна. Сонгуулийн санал авах үйл ажиллагаа ойртсон байгаа учир манай СЕХ-ны гишүүд санал авах байруудаар томилолттой ажиллаж байгаа. Гэхдээ би энэ шаардлагыг танилцуулаад хариу хүргүүлэх болно” гэлээ.

Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 41 мин Монтенегро улсын түүхийн товч 18 цаг 50 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 18 цаг 57 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 1 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 6 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 9 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 4 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top