x

БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгдэж эхэлжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, дэлхийн улс орнуудад нэг өдрийн дотор коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол буюу 183 мянга орчим тохиолдол бүртгэгдсэнээс 50 мянга гаруй нь Бразилд бүртгэгджээ. Үүнээс гадна БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай эрх баригчид мэдэгдэж, Новак Жоковичийн зохион байгуулсан теннисийн тэмцээний үеэр хэд хэдэн тамирчин, дасгалжуулагчид коронавирусээр халдварласан байна.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, “Covid-19”-өөр халдварласан хүний тоо дэлхий дахинд 9 сая давж, 474 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан нийт 4.9 сая орчим хүн өвчнөө даван гарч, эмнэлгээс гарчээ.

Латин Америк халдварын голомт болоод байгаагаас гадна Энэтхэг, Пакистанд халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байна.

Бразил, Энэтхэгт илүү олон хүн коронавирусаар халдварласаар байна

Бразилд “Covid-19”-н улмаас 50 мянга гаруй нас барсан тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 1 сая даваад байна. Үүнтэй холбоотойгоор Бразилд хэдхэн долоо хоногийн дараа цар тахал оргил үедээ хүрнэ гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Эрх баригчид гадны иргэдийн улс оронд нэвтрэх эрхэд тавьсан хоригоо дахин 15 хоногоор сунгажээ.

Улс орны эдийн засгийн үйл ажиллагааг хэвийн байлгах нь өөрийгөө тусгаарлах хатуу арга хэмжээ авахаас илүү чухал болоод байна гэж Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару өмнө нь мэдэгджээ. Ийнхүү мэдэгдсэнийг нь олон улсын шинжээчид төдийгүй Бразилын оршин суугчид нэг бус удаа шүүмжилжээ.

Цар тахал тус улсад дэгдэж эхэлснээс хойш Эрүүл мэндийн сайд нь хоёр ч удаа солигджээ. Тодруулбал, цар тахалтай тэмцэх стратегийн талаар Ерөнхийлөгч Жаир Болсонарутай санал зөрөлдсөний улмаас дөрөвдүгээр сарын 16-нд Луис Энрике Мандетт албан тушаалаасаа огцорсон бол тавдугаар сарын 15-нд түүнийг залгамжлагч Нелсон Тейкс огцорчээ. Тэрбээр мөн өвчний эрт үед гидроксихлорохин эм өгөх талаар төрийн тэргүүнтэй санал зөрөлдсөн байна. 

Хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа хэдий ч Бразилд өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгч Болсонаруг дэмжигчид төдийгүй эсэргүүцэгчид оролцсон хэдэн мянган хүн жагсаал цуглаан хийжээ. Халдварын тохиолдлын тоогоор Бразил АНУ-ын ард бичигдэж байгаа юм.

Өнгөрсөн ням гарагт Энэтхэгт нэг өдрийн дотор халдварын 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 410 мянга давжээ. Халдварын улмаас тус улсад 14 мянган хүн нас баржээ. Энэтхэг халдварын тохиолдлын тоогоор дөрөвдүгээрт буюу АНУ, Бразил, ОХУ-ын ард жагсаж байна.

Хоёр долоо хоногийн өмнө Энэтхэгийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ сулруулахад халдвар авсан хүний тоо хурдацтай өсөж эхэлжээ. Тус улсад 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд үргэлжилдэг борооны улирлын үеэр цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Бусад орны хувьд коронавирусний халдвар эрэгтэйчүүдэд илүү хүнд хэлбэрээр илэрч, нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байхад Энэтхэгт энэ өвчний улмаас эмэгтэйчүүд илүү хохирч байгааг статистик мэдээлэл харуулжээ.

БНСУ-д халдварын хоёр дахь давалгаа дэгджээ

Сөүл орчимд коронавирусний халдварт өвчний хоёр дахь давалгаа дэгдэж эхэлсэн тухай БНСУ-ын эрх баригчид даваа гарагт мэдэгджээ. Өнгөрсөн 5 дугаар сард олноор илэрсэн халдварын тохиолдлуудаас хоёр дахь давалгаа эхэлсэн байж магадгүй гэж БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна. 

Халдвар хурдацтай дэгдэхээс болгоомжилж буй Тэжон хотод хөл хорионы илүү хатуу арга хэмжээг эрх баригчид нэвтрүүлжээ. Тус хотод спортын заал, музей, номын сангуудыг хаасан байна. 

Түүнчлэн “Шинчожи” Христийн шашны бүлгийн 22 сүмийг хаажээ. Хоёрдугаар сард “Шинчожи” сүм халдварын голомт болсон билээ.

Нэг өдрийн дотор 30 гаруй тохиолдол бүртгэгдвэл хязгаарлалтын арга хэмжээг чангатгахыг эрх баригчид анхааруулжээ. Ням гарагт БНСУ-д 17 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байжээ. БНСУ-д халдвар дэгдэж эхэлснээс хойш 12 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 281 хүн нас баржээ.

Жоковичийн тэмцээний үеэр хэд хэдэн тамирчин халдвар авчээ

Сербийн теннисчин Новак Жоковичийн зохион байгуулсан “Adria Tour” үзүүлэн тоглолтод оролцсон хэд хэдэн хүнээс “Covid-19” илэрчээ.

Тухайлбал, Хорватын тамирчин Борна Чоричийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Өвчин шинж тэмдэггүй илэрсэн тухай тэрбээр мэдэгджээ. Өмнө нь Болгарын тамирчин Григор Димитров болон Димитров, Жокович нарын фитнес дасгалжуулагчид “Covid-19”-өөр халдварлажээ. Цуврал үзүүлэн тоглолтууд Сербийн нийслэл Белград хотод болон Хорватын Задар хотод болжээ. “BBC” агентлагийн мэдээлснээр, Жокович болон тоглолтод уригдсан тамирчид Задар хотод болсон тоглолтын үеэр зай барих журмыг дагаж мөрдөөгүй байна. Тэд мөн сагсан бөмбөг тоглож, дунд сургуулиудаар явж, хотын зоогийн газруудаар үйлчлүүлжээ.

Тэмцээнд оролцоогүй тамирчид энэ үйлдлийг эрс шүүмжилжээ. Чорич халдвар авсан талаарх мэдээлэлд Австралийн теннисчин Ник Кирьос тайлбар өгөхдөө, “Үзүүлэн тоглолт хийх нь маш бодлогогүй шийдвэр байсан юм. Та бүхнийг хурдан тэнхрээсэй гэж хүсэж байна. Заавар зөвлөмжийг үл тоомсорловол ийм зүйл болох нь тодорхой. Энэ бол тоглоом биш” гэжээ. 

Хорватын тамирчин Борна Чорич 

www.montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 34 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 19 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 46 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 15 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 46 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top