x

Хамгийн өргөн цар хүрээтэй парад

Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн парадад 13 мянган цэргийн албан хаагчид, 13 гадаад орнуудын парадын анги ба 200 гаруй нэгж техник Улаан талбайгаар жагсан өнгөрлөө.

Москвагийн энэ жилийн Ялалтын 75 жилийн ойн парад цар хүрээгээрээ өмнөх жилүүдийн парадуудыг ардаа орхижээ. Европын дайнд ялагчдын1945 оны парадаас олон зүйлийг адилтган авсан ба энэ парадад түүхэн томоохон хэсгийг оруулсан байв. Гэхдээ парадын механикжсан цувааны 200 гаруй машин техник дунд олон тооны шинэ загваруудыг үзэж болохоор байлаа. Тухайлбал, домогт “смерч” гэх бөөнөөр буудах пуужинт төрөөрөмжийг залгамжлагч болох «Торнадо-С» гэх 300 мм-ийн төхөөрөмж талбайгаар өнгөрөв

1945 оны парад шиг

Парад 1945 оны парадын олон зүйлийг давтав. Яг 75 жилийн өмнө талбайд сонсогдсон “Ойн угтвар марш” хөгжим арга хэмжээний эхэнд эгшиглэв. Мөн тэр өдрийн жагсаалын  эгнээнүүдийн дарааллаар 13 мянган цэргийн албан хаагчид алхлаа.  Мөн л 1945 оны оны парад шигээр  Москвагийн цэргийн хөгжмийн дунд сургуулийн бөмбөрчид парадыг эхлүүллээ. Дараа нь комендантын тусгай 154-р хорооны хүндэт харуулын салаа (РПК) дагалдсан ялалтын туг залагчийн хэсэг алхлаа. Хүндэт харуулын салааны цэргүүд Зэвсэгт хүчний бүх төрлүүдийг төлөөлөн явган цэрэг, нисэгчид, усан цэргийн хувцастай байлаа. Тэдний жагсах чадвар Оросын армид хамгийн өндөрт ордог.

Фото: РИА Новости/Владимир Сергеев

Ялалтын парад зургаадугаар сарын 24-ний өглөө 10 цагт Улаан талбайд Оросын Стратегийн пуужинт хүчний Цэргийн академийн тугчдын хэсэг Ялалтын туг, төрийн далбааг авчирснаар эхлэв. Үүнтэй зэрэгцээд парадыг хүлээн авах Батлан хамгаалахын сайд армийн генерал Сергей Шойгу задгай Аурис машинаар талбайд гарч ирэв. Түүнийг парад командлагч Хуурай замын цэргийн командлагч армийн генерал Олег Салюков хүлээн авч мэндэлсний дараа тэд Москвагийн гарнизоны анги нэгтгэлүүдийг тойрон явж мэндчиллээ. Дараа нь 1945 оны парадын үеэр тоглогдож байсан Михаил Глинкийн “Иван Сусанин” дуурийн “Алдарш” гэсэн дууны аяыг оркестр тоглож эхлэв. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Дээд Ерөнхий командлагч Владимир Путинд парад бэлэн болсныг илтгэлээ. Путин баярын үг хэлж Аугаа эх орны дайнд амь үрэгдэгчдийн дурсгалд нэг минутын чимээгүй гашуудал зарлав.

Парадын нээлт хийгдэнгүүт түүний түүхэн хэсэг эхэллээ. Оросын Стратегийн пуужинт цэргийн академийн туг баригчдын хэсэг Гуравдугаар рейхт сүүлчийн цохилт хийсэн 10 фронтын ялгагдах тугийг барин алхлаа. Тэдний араас тулалдааны талбарт онцгой ялгарсан анги нэгтгэлийн тугуудыг Москвагийн явган цэргийн командын дээд сургуулийн сонсогчид авч явав. Парадын түүхэн хэсгийн нэг онцлог оролцогсод нь Эх орны дайны үеийн цэргийн бүх төрлийн хувцас, зэвсэгтэй алхсан юм.

Фото: РИА Новости/Илья Питалев

«Победын» жолооны ард

Парадын түүхэн ба үндсэн хэсгийн хооронд Монгол, Серби, Хятад, Энэтхэг, Молдав, Тажикистан, Туркменистан, Азербайжан, Армян, Белорусь, Узбекистан, Казахстан, Киргизийн парадын ангиуд жагсчээ. Тэд зургаадугаар сарын 15-наас Алабина дахь цэргийн талбайд нийтийн бэлтгэлд оролцсон байлаа. Өмнө нь хэрхэн парад явагдах ямар ая тоглох талын бүрэн мэдээлэл авсан байжээ. Энэ нь бас сюрприз байлаа. Зөвлөлтийн домогт “Победа машиныг санагдуулах хоёр задгай цагаан машиныг Туркмений төлөөлөгчид авчирсан байв

Гадаадын зочдын жагсаалын дараа суворов, нахимовын сургуулийнхны парадын анги, залуу армийн төлөөлөл жагсав. Үүний дараа парадын үндсэн хэсгийг Хуурай замын цэргийн хороо эхлүүллээ. Дараалаад Оросын Зэвсэгт хүчний бүх төрлийн парадын ангиуд жагслаа. Жагсаалыг эмэгтэй цэргийн албан хаагчид төгсгөв. Тэдний аргаас Агаар сансарын хүчний анги талбайд орж ирэв. Тэнгисийн цэргийн төлөөллийг Номхон далайн флотын командын дунд сургууль, Тэнгисийн цэргийн академийн сонсогчид ба Балтийн флотын тэнгисийн явган цэргийн 336-р тусгай бригадын дайчид төлөөлжээ.

Цэргийн бүх төрлийн академийн сонсогчид парадын гол чимэг болсон ба тэдний дараа Төмөр замын цэрэг, Онцгой байдлын яамны парадын эгнээ алхлаа. Явган цэргийн жагсаалыг залгуулаад ганц ч цэргийн парад оролцоогүйгээр явагддаггүй 2-р Таманийн мото буудлагын ба Кантемирийн 4-р танкийн дивизийн дайчид талбайд орж иржээ. Уламжлалын дагуу явган жагсаалыг Цэргийн  Ерөнхий сургуулийн сонсогчид парадыг төгсгөлөө.

https://cdn.iz.ru/sites/default/files/styles/900x506/public/photo_item-2020-06/RIAN_6267872.HR_.ru_.jpg?itok=gk133RMb

Фото: РИА Новости/Владимир Сергеев

Хуяг ба маневр

Парадын механикжүүлсэн цуваа нь 200 нэгж техникээс бүрэлдсэн ба эхлээд дайнд чухал үүрэгтэй байсан Т-34-85 танкуудын цуваа гарч ирэв. Дайны үеийн техникээс

СУ-100  өөрөө явагч их буу,  ГАЗ-64 ба ГАЗ-67 машинууд жагсаалд оролцов. Энэ зэвсэг дайн сүүлчийн бүх том тулалдаанд оролцжээ.

https://cdn.iz.ru/sites/default/files/styles/900x506/public/photo_item-2020-06/RIAN_6266624.HR_.ru_.jpg?itok=bXScHD-y

Орчин үеийн танкны дөрвөн загварыг үзүүлэв. Сайжруулагдсан Т-90М танк анх удаа парадад оролцлоо. Дадал болсон Т-80БВМ ба Т-72Б3 танкууд гүнзгий сайжруулалтад орон хуяг, зэвсгээ шинэчилжээ. “Армата 14” танкууд байлдааны талбарт танкуудыг дэмжих байлдааны машинуудын хамт  харагдлаа. Ер нь оросын хуягт танкийн машинууд Сири дэх байлдааны талбарт туршигдан сайжруулалт орсон байв. 

Анх удаа парад дээр дугуйт агаараас хамгаалах системийн хэд хэдэн шинэ зэвсгийг үзүүлжээ. Дунд тусгалын С-350 «Витязь» систем гэхэд энэ жил зэвсэглэлд нийлүүлэгдэж эхэлсэн байна.

Тийрэлтэт их бууны 300-миллиметрийн «Торнадо-С» систем, ТОС-2 «Тосочка» шинэ зэвсэг парад дээр танилцуулагдлаа. Алсын зайнаас тэсрэх бөмбөгийн талбай бий болгох пуужингууд ба тэсрэх бөмбөгийн талбайг устгах робот техник, тив алгасан нисэх Ярс пуужингууд парадыг төгсгөв.

М.Цогт

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 6 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 15 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 21 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 26 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 30 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 28 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 19 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 18 цаг 46 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 18 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 15 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 19 цаг 46 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top